Орхон аймгийн Засаг дарга Г.Зоригт ажлаа өглөө

2015 оны 01 сарын 14

Орхон аймгийн Засаг дарга Г.Зоригт өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа татгалзжээ. Тэрбээр өчигдөр Засаг даргын орлогч Д.Энхбатад тамгаа хүлээлгэн өгсөн байна. Эрүүл мэндийн байдал муу, эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ тэрээр Ерөнхий сайдад гаргасан аж. Г.Зоригт 2004-2008 онд тус аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байгаад 2012 оны Орон нутгийн сонгуулиар Засаг дарга болсон юм.

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга