Сэлэнгийн Хушаатад мал бэлчих аргагүй болжээ

2015 оны 01 сарын 14

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нийт нутгаар өнгөрсөн арванхоёрдугаар сарын 8-нд цас орж, талдаа 7-12 см, гуу жалганд 45-50 см цас тогтжээ. Үүний дараа 28-29-нд бүтэн хоногийн турш малгайлан орсон цас талдаа 30-35 см, жалганд 70-120 см хунгарлаж, мал бэлчих аргагүй болжээ. Хушаатын цас ихтэй газруудад 48 малчин өрхийн 18.330 мал өвөлжиж байгаа аж. Сумын ЗДТГ-аас трактор, машин, хүн хүч гарган, Ар урт гэдэг газарт цас ярж зам гаргасан ч дахин шуурч, зам хаагдсан байна. Энэ сарын 6-нд тус сумын ИТХ-ын дарга, Засаг дарга нар Ар уртад өвөлжиж байгаа малчдынхаар орж, байдалтай танилцан өвс, тэжээлийн захиалга авсан байна. Үүний дараа Засаг даргын зөвлөлийн шийдвэрээр малчдад 2200 боодол өвс, хивэг илгээжээ.

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга