Гааль, татвар, нийгмийн даатгал, боловсролын байгууллагын үнэлгээ буурчээ

2015 оны 01 сарын 12

  Төрийн байгууллагууд хэр шударга байгааг Авлигатай тэмцэх газар хоёр жил тутамд үнэлэн, олон нийтэд мэдээлдэг. Авлигын эсрэг хуулийн 18.1.7-д заасны дагуу энэ үнэлгээг төрийн байгууллагуудаар үйлчлүүлсэн иргэд, байгууллагаас судалгаа авч гаргадаг аж. 2010 оноос явуулж эхэлсэн уг судалгааны гурав дахийг олон нийтэд танилцууллаа. Энэ удаа төрийн нийтлэг үйлчилгээ буюу эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр, халамж үйлчилгээ, нийгмийн даатгал, газрын алба, татвар, улсын бүртгэл, гааль, мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагаар үйлчлүүлсэн 3765 иргэн, байгууллагыг судалгаанд хамруулжээ. 2012 оны судалгааны дүнтэй харьцуулбал улсын бүртгэл, газрын алба, эрүүл мэндийн байгууллагуудын шударга байдлын түвшин нэмэгдсэн бол гааль, татвар, нийгмийн даатгал, боловсролын байгууллагын үнэлгээ буурсан байна. Төрийн үйлчилгээний байгууллагуудын шударга байдлын түвшинг хүснэгтээс үзнэ үү.

Х.ЭРХЭМ

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга