Гааль, татвар, нийгмийн даатгал, боловсролын байгууллагын үнэлгээ буурчээ

2015 оны 01 сарын 11

Төрийн байгууллагууд хэр шударга байгааг Авлигатай тэмцэх газар хоёр жил тутамд үнэлэн, олон нийтэд мэдээлдэг. Авлигын эсрэг хуулийн 18.1.7-д заасны дагуу энэ үнэлгээг төрийн байгууллагуудаар үйлчлүүлсэн иргэд, байгууллагаас  судалгаа авч гаргадаг аж. 2010 оноос явуулж эхэлсэн уг судалгааны гурав дахийг олон нийтэд танилцууллаа. Энэ удаа төрийн нийтлэг үйлчилгээ буюу эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр, халамж үйлчилгээ, нийгмийн даатгал, газрын алба, татвар, улсын бүртгэл, гааль, мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагаар үйлчлүүлсэн 3765 иргэн, байгууллагыг судалгаанд хамруулжээ. 2012 оны судалгааны дүнтэй харьцуулбал улсын бүртгэл, газрын алба, эрүүл мэндийн байгууллагуудын шударга байдлын түвшин нэмэгдсэн бол гааль, татвар, нийгмийн даатгал, боловсролын байгууллагын үнэлгээ буурсан байна.

Төрийн үйлчилгээний байгууллагуудын шударга байдлын түвшинг хүснэгтээс үзнэ үү.

Төрийн байгууллагын шударга байдлын түвшний үнэлгээ

Салбар

Шударга байдлын үнэлгээ

Зөрүү

2010

2012

2014

Эрүүл мэндийн байгууллага

2.70

3.25

3.41

0.16

Боловсролын байгууллага

2.88

3.55

3.51

-0.04

Хөдөлмөр, халамж үйлчилгээний байгууллага

2.84

3.42

3.55

0.13

Нийгмийн даатгалын байгууллага

2.91

3.61

3.51

-0.10

Газрын алба

2.70

3.23

3.46

0.24

Татварын байгууллага

2.99

3.59

3.43

-0.16

Улсын бүртгэлийн байгууллага

2.73

3.36

3.67

0.31

Гаалийн байгууллага

2.89

3.83

3.43

-0.40

Мэргэжлийн хяналтын байгууллага

2.80

3.32

3.33

0.01

Цагдаагийн байгууллага

2.70

3.19

3.22

0.03

Төрийн байгууллагуудын дундаж

2.77

3.38

3.43

0.05

 

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга