Хонины махны үнэ 200 төгрөгөөр нэмэгджээ

2015 оны 01 сарын 11

Улаанбаатар хотод энэ сарын эхний долоо хоногт хонины ястай, нэг кг махны үнэ дунджаар 6025 төгрөг, үхрийн ястай мах 7465 төгрөг байв. Үхрийн ястай болон цул махны үнийг өмнөх долоо хоногтой нь харьцуулахад нэмэгдээгүй. Үхрийн мах “Баянзүрх” захад хамгийн хямд буюу 7200 төгрөг, “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 9000 төгрөг байна. Харин хонины ястай махны үнийг өмнөх долоо хоногтой нь харьцуулахад 200 төгрөг, цул мах 70 төгрөгөөр өсчээ. “Хүчит шонхор”, “Хархорин” захад хонины мах хамгийн хямд буюу 5800, “Таван-Эрдэнэ” хүнсний захад хамгийн үнэтэй буюу 8000 төгрөгөөр худалдаж байна.

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга