49 зээр хулгайгаар агнажээ

2015 оны 01 сарын 11

Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч нар шинэ оны өмнөхөн Матад суманд үзлэг шалгалт хийн, Хэрлэн сумын нэг иргэн хууль бусаар 49 зээр агнасныг илрүүлжээ. Хулгайгаар ийм олон зээр намнасан түүнийг 49 сая төгрөгөөр торгож, хэргийг нь аймгийн Цагдаагийн газарт шилжүүлсэн байна. Экологи-эдийн засгийн үнэлгээгээр нэг зээрийн нөхөн төлбөр 500 мянган төгрөг. Үүнийг хоёр дахин нэмэгдүүлж, торгох хуультай. Агнасан зээрийг хурааж аван, Матад сумын зөвлөлд хүлээлгэн өгч, худалдан борлуулах эрх олгосон байна.

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга