Цэцэрлэгүүдийг 20 хүртэл түр хаалаа

2015 оны 01 сарын 08

Баянхонгор аймагт томуу, томуу төст өвчин дэгдэн, Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасаг ачааллаа дийлэхгүйд хүрчээ. 45 ортай тус тасгийн ачаалал хэтэрсний улмаас өвчтөнүүдийг Мэдрэлийн тасаг, Өдрийн эмчилгээний тасагт хүлээн авч, хэвтүүлэн эмчилж байна. Өчигдрийн байдлаар 90 гаруй хүүхэд эл гурван тасагт хуваагдан, хэвтэж байв. Ханиад томуу туссан гэсэн шалтгаанаар өдөрт 200 орчим хүүхэд амбулаториор үзлэг хийлгэж байгаа аж.

Үүний улмаас Баянхонгорын цэцэрлэгүүд өчигдрөөс хөл хорио тогтоожээ. Учир нь энэ сарын 7-20 хүртэл аймгийн төвийн бүх цэцэрлэгийг түр хугацаагаар хаах шийдвэр гаргасан байна. Харин ерөнхий боловсролын сургуулиудын бага ангийн сурагчдын өвлийн амралт энэ сарын 9-нөөс эхлэх тул амралт эхэлтэл хичээллүүлэхээр шийдвэрлэв. Тэгвэл ахлах ангийн сурагчдын хичээлийг хэвийн явуулахаар боллоо.

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга