Монголчууд 46982 буутай

2015 оны 01 сарын 06

Улсын хэмжээнд 2014 оны арваннэгдүгээр сарын 20-ноос арванхоёрдугаар сарын 5-ны хооронд галт зэвсгийн тооллого явуулсан. ЦЕГ энэхүү тооллогын дүнг нэгтгэжээ. "Галт зэвсэг-2014" нэгдсэн арга хэмжээний хүрээнд хийсэн тооллогоор Улаанбаатар хотын иргэд 13190 ширхэг галт зэвсэг тоолуулсан бол улсын дүнгээр 46982 ширхэг галт зэвсэг байна гэсэн тоо гарчээ. Галт зэвсэг ашиглах, хадгалах зөвшөөрөлгүй иргэд, аж ахуйн нэгжид хуулийн дагуу хариуцлага ногдуулан, Галт зэвсгийн тухай хуулийг дагаж мөрдөх зөвлөмж өгсөн аж.

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга