65 нярайд өлгий бэлэглэжээ

2015 оны 01 сарын 06

Ховд аймгийн Мөнххайрхан сум “Өлгий” төсөл хэрэгжүүлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Олуулаа болъё” гэсэн уриалгыг дэмжиж, төслийн хүрээнд өнгөрсөн жил 65 нярайд өлгий бэлэглэжээ. Сумынхаа хүн амыг өсгөх зорилготой энэ төсөлд 1.5 сая төгрөг зориулж буй аж. Дашрамд дурдахад, өнгөрсөн онд тус сумын 1126  иргэнд Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж хэлбэрээр 184.5 сая  төгрөг олгосон байна.

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга