Баруун-Уртад хоккейн талбай байгуулж байна

2015 оны 01 сарын 06

Сүхбаатар аймгийн төвд барьж байгаа “Олимп цогцолбор” төслийн хүрээнд  хоккейн талбай байгуулж буй. Уг талбайн эхний хэсгийг шинэ оны заагаар ашиглалтад оруулжээ. Монголын хоккейн холбооны дэд тэргүүн Б.Жавхлан, Сүхбаатар аймгийн Хоккейн холбооны тэргүүн Д.Хосбаяр нарын санаачилгаар хоккейн талбай босгох ажлыг “Том ноёд” компани гүйцэтгэж байгаа аж.  
“Бага Өлгий”, “Дөрвөлж”, “Би Би сервис”, “Чулант” компани, “Голомт” банкны салбар, Онцгой байдлын хэлтэс, “Сүхбаатар ойжуулалт” ОНӨҮГ зэрэг олон аж ахуйн нэгж үүнийг дэмжин тусалж байгаа гэнэ.

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга