Гааз дэлбэрч, гурван хүн түлэгджээ

2015 оны 01 сарын 05

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, “Буянт-Ухаа-1” хорооллын 718 дугаар байрны дөрөвдүгээр давхрын 28 тоот айлд энэ сарын 2-нд хэрэглээний гааз дэлбэрчээ. Үүний улмаас гурван өрөө байрны цонхнууд нь хагарч, 30 настай эрэгтэй Н, 33 настай эмэгтэй Э, 31 настай эмэгтэй Э нар нүүр, хүзүүндээ түлэгдсэн байна. Тэднийг онцгой байдлынхан аварч, нийслэлийн Яаралтай тусламжийн төвд хүлээлгэн өгсөн байна.

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга