16-р сургууль, 69-р цэцэрлэгийн дулааны гэмтсэн шугамыг засна

2015 оны 01 сарын 05

Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар дунд сургууль, 69 дүгээр цэцэрлэгийн гаднах дулааны Ф150 мм-ийн 80 метр шугамд гэмтэл гарч, ус их хэмжээгээр алдаж байгаагаас тоног төхөөрөмжүүд алдаа зааж, аваарын байдлаар зогсох, цаашлаад хөлдөх нөхцөл байдал үүссэн байна. Тиймээс нийслэлийн Засаг даргын санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Хөрөнгө гаргах тухай” А/1060 дугаар захирамж гарган, тус шугамг засахад шаардагдах 36.865.189 төгрөгийг нийслэлээс гаргахаар шийдвэрлэлээ. Хөрөнгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг тэрбээр Тамгын газар даалгасан байна. Инженерийн шугам сүлжээний засварын ажлыг холбогдох хууль, журмын хүрээнд зохион байгуулж, гүйцэтгэл, үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцаж ажиллахыг Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт үүрэг болгожээ.

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга