2015 онд нийслэл томоохон бүтээн байгуулалтаа үргэлжлүүлнэ

2015 оны 01 сарын 05

Нийслэлийн удирдах ажилтнуудын энэ оны анхны ээлжит шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл холбогдох албаныханд үүрэг өглөө. Энэ оны гуравдугаар сараас эхлэн  хэрэгжүүлэх, зам засвар, шинэчлэлт, барилга, байгууламж, тохижилтын ажлын төлөвлөгөө, графикийг урьдчилан гаргаж,  ажлын хэсэг байгуулахыг нийслэлийн Засаг даргын зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт, шуурхай зөвлөгөөний хуралд гэмт хэргийн мэдээллээс гадна газар болон бүтээн байгуулалтын талаар мэдээлэл хийж байхыг дүүргүүдийн Засаг дарга нарт, захиргааны хариуцлагаар үүсч байгаа торгуулийн гаргалгааг дүүргүүдэд төвлөрүүлэх шинэ зарчимд шилжүүлэх ажлыг судлахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.
Нийслэлийн Засаг дарга 2015 онд нийслэл томоохон бүтээн байгуулалтаа үргэлжлүүлэх, шинээр эхлүүлэхээс гадна ажилгүйдэл, аюулгүй байдлын асуудал, эрүүл мэндийн салбарыг  сайжруулахад онцгой анхаарал хандуулж, голлон ажиллана гэж хэлэв.

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга