Япон технологиор барьсан зоорь хүлээлгэн өглөө

2014 оны 12 сарын 21

Төв аймгийн Борнуур суманд 10x15 метрийн хэмжээтэй, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн хадгалах зориулалттай зоорь барьж, хүлээлгэн өглөө. Нийт 220 сая төгрөгийн өртгөөр босгосон уг зоорийг “Бармаш” компани Япон улсаас ирсэн хоёр мэргэжилтэнтэй хамтран, барьжээ. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв, ЖАЙКА байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний тогтвортой хангамжийг сайжруулах зоорины технологи нэвтрүүлэх төсөл”-ийн хүрээнд энэ зоорийг байгуулсан аж. Энд төмс, сонгино, лууван, шар хулуу болон бусад үндэст ногоо хадгалах зориулалттай аж. Зоорийн барилгын загвар болон технологийг Японоос Монголд шилжүүлэн нутагшуулж байгаа гэнэ. Төслийн хүрээнд өнгөрсөн есдүгээр сарын 24-нөөс эхлэн витара сортын шинэ ургацын хоёр тн төмс хадгалах технологийн туршилт хийж эхэлжээ. Уг төсөл 2017 оны гуравдугаар сар хүртэл үргэлжилнэ.

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга