Булган аймаг мөсөн хотхон байгуулж байна

2014 оны 12 сарын 21

Булган аймаг шинэ оныг мөсөн хотхонтой угтахаар зэхэж байна. Цогт хунтайжийн хөшөөг тойруулан мөсөөр урласан 12 жилийн амьтдын дүрс байрлуулж, бусад хэсэгт нь “Төрүүлдэг байшин”, “Үлгэр амилах цаг”, “Шинэ Булган” хотхон, “Мөсөн гулгуур” зэрэг төрөл бүрийн сэдэвтэй барилга байгууламжийг мөсөөр бүтээхээр албан байгууллагууд ажилдаа оржээ. Тэдний бүтээлийг шилдэг барилга байгууламж, шилдэг санаа, шилдэг агууламжтай байгууламж гэсэн гурван төрлөөр шалгаруулах аж.

Ноднин тус аймаг мөн мөсөн хотхон байгуулжээ. Үүнд нь иргэд ам сайтай байсан тул энэ жилээс мөсөн хотхоноо улам өргөжүүлэхээр шийдсэн гэнэ.

 

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга