Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан замгүй барилгыг хүлээж авахгүй

2014 оны 12 сарын 21

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай зам, талбай гаргаагүй, стандартын дагуу гүйцэтгээгүй барилга байгууламжийг Улсын комисс ашиглалтад хүлээж авахгүй хэмээн Баянхонгор аймаг шийдвэрлэжээ. Үүнтэй холбогдуулан тус аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй барилгынханд үүрэг даалгавар өгсөн байна. Түүнд барьж байгаа болон их засвар хийх барилга байгууламж дотор болон гадна талд нь тэргэнцэртэй хүн явах налуу зам, шат гарган, таних тэмдэг байрлуулах зэргээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангахыг шаардсан аж.

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга