Орхон аймаг мөсөн хотхон барихгүй

2014 оны 12 сарын 17

Орхон аймаг энэ жил 15 сая төгрөг шинэ жилийн баяр тэмдэглэх нь. Он солигдох мөчид Амарын талбай дээр болох үйл ажиллагаанд энэ мөнгийг зарцуулах юм байна. Өнгөрсөн жил тус аймаг 27 сая төгрөгөөр баярлажээ. Үүний 10 саяар нь сүлд мод авсан аж. Мөн 10 сая төгрөгөөр мөсөн хотхон байгуулсан ч гурав хоногийн дараа буулгасан гэнэ. Үүнд иргэд дургүйцсэн тул энэ жил мөсөн хотхон барихгүй байхаар шийджээ.

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга