Мөрөнд халаалт доголдсоор байна

2014 оны 12 сарын 17

Хөвсгөл аймаг өнгөрөгч намар Дулааны шинэ станцтай болсон ч мэргэжлийн хяналт, иргэдээ сонсох утас нь халаалт тааруу байгаа тухай хэрэглэгчдийн гомдолд дарагдаад байгаа гэнэ. Үүнтэй холбогдуулан энэ сарын 15-нд тус аймгийн Онцгой комисс хуралдаж, Дулааны станцыг хэрхэн хэвийн ажиллууулах, хэрэглэгчдийг стандартын дулаанаар хангах, иргэдийн гомдлыг шуурхай шийдвэрлэх арга хэмжээ авахаар болжээ.

Хэрвээ Дулааны станцыг 14 хоногийн дотор үйл ажиллагаагаа жигдрүүлэхгүй бол цахилгаанаар хангахгүй гэж “Хөвсгөл эрчим хүч” компаниас анхааруулсан байна. Тус компанийн захирал М.Пүрэвсүрэн Онцгой комиссын хурлын үеэр “Улсын комисс, техникийн комисс хүлээж аваагүй байгаа томоохон обьектыг өөрсдийн дураар хүчээр ажиллуулж байгаад ямар нэгэн осол аваар, цаашлаад хүний амь нас эрсдвэл хэн хариуцлага хүлээх вэ гэдэг асуудал гарна. Иргэдэд халаалт бүрэн очихгүй байгаа шалтгааныг хурдан олж тогтоон, 14 хоногийн дотор ажлаа жигдрүүлэхгүй бол  эрчим хүчээр хангахгүй” гэж мэдэгджээ.

 

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга