Согтууруулах ундааны 43 зөвшөөрлийг хүчингүй болгов

2014 оны 12 сарын 17

Сүхбаатар аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн даргаар ахлуулсан Ажлын хэсэг 13 суманд ажиллан, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийг хянаж шалгасан байна. Тус аймагт ийм зөвшөөрөлтэй 260 орчим аж ахуйн нэгж байдгаас 80-ынх нь тусгай зөвшөөрлийг цуцлах шаардлагатай гэж Ажлын хэсэг үзжээ. Эдгээрээс аттестачлалд хамрагдаагүй, ажлын байраа сольсон, стандартын болон галын аюулгүй байдлын шаардлага хангаагүй 43-ынх нь тусгай зөвшөөрлийг аймгийн Засаг даргын захирамжаар хүчингүй болголоо. Үүнээс гадна дөрвөн аж ахуйн нэгж өөрөө хүсэлт гарган, тусгай зөвшөөрлөө цуцлуулжээ. 

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга