Зөвшөөрөлгүй 77 объектыг албадан буулгажээ

2014 оны 12 сарын 17

Дархан-Уул аймагт зөвшөөрөлгүй барьсан нийт 77 объектыг энэ жил албадан буулгажээ. Үүнд хоёр сая 274 мянган төгрөг зарцуулсан байна. 2008 оноос өмнө зөвшөөрөл авсан айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын барилга, байгууламжийг хэвээр нь үлдээж, зөвшөөрөлгүйгээр барьсныг нь буулгасан байна. Нийтийн зориулалттай орон сууцуудыг өргөтгөх, гарааш барихад тухайн байрны агааржуулалтын хоолой таглагддаг эрсдэлтэй. Үүний улмаас 4-5 дугаар давхрын айлуудын тааз цантаж, дээвэр нь нэлэнхүйдээ хөлддөг юм байна.

 

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга