Жуулчдыг “Мөнгөн цагариг”-аар аялуулна

2014 оны 12 сарын 17

Хөвсгөл аймаг аялал жуулчлал цогцоор хөгжүүлэхээр “Мөнгөн цагариг” аялал жуулчлалын маршрут гаргажээ. Далай ээжийг үзэхээр очдог гадаад, дотоодын жуулчдыг тэндээс нь буцаалгүй Алунгоо эхийн хөшөө, Аригийн гол, Булнайн халуун рашаан, Дани толгой зэрэг түүх дурсгалт газруудаар аялуулахаар энэхүү маршрутыг боловсруулсан юм байна. 50 хүнийг энэ чиглэлд аялуулж судалгаа хийхэд өндөр сэтгэгдэлтэй байсан тул 2015 оноос жуулчдад “Мөнгөн цагариг” санал болгохоор зэхжээ.

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга