Улаан буудайн цавуулаг нэмэгджээ

2014 оны 12 сарын 01

Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ажилтнууд өнгөрсөн намар хураасан үр тариа, хүнсний ногооны чанар, аюулгүй байдлыг хянан шалгажээ. Тариалан эрхлэлтийг дэмжих сан (ТЭДС)-гийн Сүхбаатар, Сайхан сум дахь салбар, Орхонтуул, Мандал сум дахь Улсын нөөцийн салбар, “Алтан тариа”, “Улаанбаатар гурил”, “Од” групп, “Өег“ компанийн салбар, газар тариалангийн 158 аж ахуйн нэгж, иргэний улаан буудай, хүнсний ногоог уг шалгалтад хамруулсан аж. ТЭДС-гийн Сэлэнгэ салбарт 67 аж ахуйн нэгж, иргэний 7472.66 тонн хүнсний буудай, 614.92 тонн үрийн улаан буудай, Хөтөл салбарт 105 аж ахуйн нэгж, иргэний 10039.04 тонн хүнсний улаан буудай, дөрвөн аж ахуйн нэгжийн 615.56 тонн үрийн буудай, Орхонтуул сум дахь Улсын үрийн нөөцөд 235 тонн, Мандал сумын Улсын үрийн нөөцөд нийт 260 тонн улаанбуудай хүлээн авсан байна. Улаан буудайн цавуулгийн хэмжээ нондингийнхоос их байгааг уг шалгалтаар тогтоожээ.  

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга