Баталгаажилтын хуудсыг энэ онд багтааж олгоно

2014 оны 11 сарын 30

Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу нийгмийн даатгалын байгууллага улсын хэмжээнд 540.8 мянган иргэний 1990-2000 онд нийгмийн даатгалын шимтгэл төлөлгүй тасарсан хугацааг нөхөн тооцож, 454.3 мянган хүнд баталгаажилтын хуудас олгоод байна. Бусад иргэдийн баталгаажилтын хуудсыг энэ онд багтаан олгох юм. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ хүндэтгэн үзэх шалтгаанаар нөхөн тооцуулж чадаагүй иргэд холбогдох материалаа бүрдүүлэн, харьяа Нийгмийн даатгалын газар, хэлтэстээ хандаж болох юм байна. Үүнээс гадна 1991-1994 онд нөхөн олговроор тэтгэвэрт гарсан иргэдийг бүртгэж байгаа аж.

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга