Хөвсгөлийн Татварын хэлтэс 30 сая төгрөгийн урамшуулал авчээ

2014 оны 11 сарын 27

Хөвсгөл аймгийн Татварын хэлтэс татварын орлогын төлөвлөгөө давуулан биелүүлсний урамшуулал болгож энэ онд орон нутгийн давсан орлогоос 30 сая төгрөг авчээ. Өмнө нь тус аймаг Татварын хэлтэст шаардлагатай машин техник авч өгөх замаар татварын давсан орлогын хувийг олгодог байсан бол 2013 онд өгөөгүй аж. Учир нь тухайн оны татварын давсан орлогын 10 хувь болох 99 сая төгрөгийг Татварын хэлтэст өгөх хууль зүйн үндэслэл байхгүй гэж тус аймгийн Санхүү төрийн сангийн хэлтэс үзжээ. Шүүх ч уг асуудлыг ингэж үзсэн аж. Харин энэ онд Санхүү төрийн сангийн хэлтсээс Татварын хэлтэст 30 сая төгрөг шилжүүлсэн гэнэ.

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга