Суманд 320 хүүхдийн сургууль ашиглалтад оров

2014 оны 11 сарын 27

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд 320 хүүхдийн шинэ сургууль ашиглалтад орлоо. ӨВМТХ компани уг барилгыг улсын төсвийн 2.02 тэрбум төгрөгөөр хоёр жилийн хугацаанд барьж, хүлээлгэн өгөв. Халуун, хүйтэн устай, орчин үеийн стандартын дагуу барьсан эл барилга тус аймгийн хэмжээнд энэ жил ашиглалтад оруулахаар төлөвлөсөн таван сургуулийн нэг юм. Бат-Өлзийн дунд сургуульд 1500 гаруй сурагч гурван ээлжээр хичээллэдэг байсан бол шинэ сургуультай болсноор  хоёр ээлжээр хичээллэн, төрөл бүрийн дугуйлан ажиллуулах нөхцөл бүрджээ.

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга