41.7 мянган тонн үр нөөцөлжээ

2014 оны 11 сарын 25

Энэ жилийн ургац хураалтын дүнгээр Монгол Улс нийтдээ 518.7 мянган тонн үр тариа хураав. Үүний нь 489.4 мянган тонн нь буудай, 164 мянган тонн нь төмс, 102.2 мянган тонн нь хүнсний ногоо, 51.7 мянган тонн нь тосны ургамал, 40.3 мянган тонн нь тэжээлийн ургамал. Тариаланчид нэгжээс 16.6 цн үр тариа авсан байна. Өөрөөр хэлбэл, нэг га талбайгаас 16.9 цн улаан буудай, 123.2 цн төмс, 122.9 цн хүнсний ногоо, 24.5 цн тэжээлийн ургамал, 6.4 цн тосны ургамал хураалаа. Үүнээс дараа жилийн хавар тарихаар 41.7 мянган тонн үр нөөцөлжээ. Тариаланчид 337.1 мянган га талбайг чанартай сайн уриншилснаас 133.9 мянган га-г нь дэвшилтэт технологиор боловсруулжээ. Үүнээс гадна үр үржүүлэх эрхтэй гурван аж ахуйн нэгж Дархан-144, Дархан-34 сортын элит үр үржүүлсэн байна. Дарханы Ургамал газар тариалан, сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэнгээс ҮХААЯ 65 тонн ийм үр худалдан авч, дээрх аж ахуйн нэгжүүдэд гэрээгээр олгосон аж. Энэ жилийн ургацаас гурилын үйлдвэрүүд 296.5 мянган тонн, Тариалан эрхлэлтийг дэмжих сан 32.6 мянган тонныг авчээ. Нийтдээ гурил үйлдвэрт 329.1 мянган тонн буудай хүлээн авсан мэдээ байна.
Буудайн хуваарилалт

д/д

Үзүүлэлт

мян/тн-оор

1

Хураан авсан ургац /цэвэр жингээр/

456.3

2

Дараа онд тариалах үрэнд

42.2

3

Улсын үрийн нөөцөд

3.8

4

Тэжээл үйлдвэрлэлд

26.0

5

Спиртийн үйлдвэрт

11.2

6

Борлуулалтын шатандаа

43.6

7

Тариалан эрхлэлтийг дэмжих санд

32.6

8

Гурилын үйлдвэрт

296.5

 

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга