Иргэдийн улаан хас олборлодог газарт хайгуул хийлгэхээр зөвшөөрөл олгожээ

2014 оны 11 сарын 24

Өнгөрсөн жилээс иргэд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Гүн гэдэг газраас улаан өнгөтэй чулуу их хэмжээгээр түүн, Хятад руу нууцаар гаргаж эхэлсэн. Энд барагцаагаар 3000 хүн цуглан, газрыг хайр найргүй сэндийлэн, газар доогуур нүхэн хонгил ухсанаас нэг хүн нурангид дарагдан амиа алдаж, хоёр хүн бэртэж гэмтсэн удаатай. Гурвантэс сумын жирийн иргэд төдийгүй төрийн албан хаагчид хүртэл тэнд очин чулуу олборлодог болж, эмх замбараагүй байдал үүссэн юм байна. Иргэд олборлосон чулуугаа нууцаар хил давуулах гээд зарим нь баригдаж, торгуулан, машинаа хураалгасан. Олон хүн бөөгнөрсөн тэр газар архидалт, гэмт хэргийн үүр болсон тул иргэдийг тараалгахаар цэрэг, цагдаа дайчилсан ч хүчрээгүй аж. Үүнд сар бүр аймгийн төсвөөс долоон сая төгрөг зарлагадаж иржээ. Гэсэн ч ямар ч үр дүнд хүрээгүй тул тус аймгийн Засаг дарга саяхан шийдвэр гарган, “Баатар ван транс” гэдэг компанид уг газарт хайгуул хийх зөвшөөрөл гурван жилийн хугацаатай олгожээ. Гүн хэмээх газар нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн талбайн жагсаалтад байгаа эсэхийг Ашигт малтмалын газраас тодруулсны үндсэн дээр ийм зөвшөөрөл олгосон аж. Улаан хас гээд байгаа чулуу нь үнэхээр хагас үнэт чулуу мөн эсэхийг тогтоолгох, мөн бол нөөцийг нь бодуулах, түүнийг ашиглан орон нутагтаа үйлдвэрлэл хөгжүүлэх, иргэдээ ажилтай болгох зорилгоор ийм шийдвэр гаргасан гэнэ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.179.7.66 neeren uildverlel hogjuulee y badraa darga ta naadahaa ach nara untahad ni unshij ogch bai huuhduud goe ulgert durtai bdag ym...
202.179.7.66 Ажилийн байртай болгоноч гэх шиг наад үлгэрт чинь хэн итгэх вэ гэж ГУрвантэс сум уурхай гээч л байна ажилд авна хагс шоронгийн дэглэмтэй нүүрсээ хүссэн үедээ авч чадахгүй ийм заваан худал зүйл хэлж хийж явхаар иргэдэд ойр үнэн зүйл хийх гэж хичээмээр юм зүгээр байсан иргэд цагдаа төрийн алба гурвыг хагралдуулж холдуулаад л иргэдийг басамжилаад дормжилоод яах санаа агуулаад байгаа засаг вэ чадахгүй бол чадах хүнд нь өгөөд зайлмаар л байна шүү та нар
202.179.7.66 хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлүүд үнэн зөв шудраг мэдээлэл өгмөөр байна та нар ард түмний дуу хоолой болж үнэн зөв мэдээлэх ёстой болхоос биш эрх мэдэлтнүүдийн үгээр үг хийж хэт нэг талыг баиад байгаа юм бишүү
202.179.7.66 юу вэ та бүгд бүү худал мэдээл бич энэд яамарч архидалт болдгүй тэгээдч үл мэдэгдэх зүйлийг л хайдаг байлгүйдээ ичээ иргэд тэнэг биш шүү Бадраа мэдээд байдаг ч юм биш Бадраа бол ирэгдийн төлөө ажилна гэж гуйж гарчаад өөрийгөө удардагч гэж эндүүрээд байна та бол ирэгдийн зарц гэдгээ ухаар
103.229.123.182 Яг иргэдээ ажилтай болголоо юу. Энэ бол аймгийн засаг дарга Бадраагийн хийж буй үйлдэл гэдэгт эргэлзэх хэрэггүй. Эцсийн эцэст нийт ард түмний өмч болох энэ баялаг ганц хоёрхон хүний халаасруу орно гээд бод доо.

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга