Хөдөөгийн 180 хүүхэд цэцэрлэгтэй боллоо

2014 оны 11 сарын 20

Өвөрхангай аймгийн төвд 150 хүүхдийн цэцэрлэг өчигдөр ашиглалтад орлоо.  Шинэ суурьшлын бүсэд барьсан тус цэцэрлэгт Арвайхээр сумын зургаа, 10, 11 дүгээр багийн 2-5 насны 180-аад хүүхэд явж эхэллээ. Уг цэцэрлэгийн барилгыг Орон нутгийн хөгжлийн сангийн 920 сая төгрөгөөр “Бат-Энххүү” компани барьжээ.  Бусад тоног төхөөрөмж, хүүхдүүдийн ор, гудас, гал тогооны хэрэгсэлт орон нутгаас 100-гаад сая төгрөг зарцуулсан байна. Энд 29 хүн шинээр ажилтай болсон аж. 

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга