Борзя, Чойбалсангийн хооронд автобус явуулна

2014 оны 11 сарын 05

ОХУ-ын Өвөр Байгалийн хязгаараас Монгол Улсын Дорнод аймаг хүртэл автобусаар зорчигч тээвэрлэх шинэ чиглэл нээхээр Өвөр Байгалийн хязгаарын  Олон улсын хамтын ажиллагаа, гадаад эдийн засгийн харилцаа, аялал жуулчлалын яам, Дорнод аймгийн ЗДТГ, “Чита автотранс" компанийн төлөөлөгчид хэлэлцээ хийж байна. Борзя хотоос Соловьевск суурингийн шалган нэвтрүүлэх цэгээр дамжин Чойбалсан хүртэл зорчигч тээвэрлэхээс гадна Верхний Ульхун суурингаар дайран Борзягаас Чойбалсан хүрэх хоёр дахь чиглэл нээхээр төлөвлөж буй аж. Эдгээрийн аль аль нь 2000 гаруй км урт боловч нэг дэх чиглэл нь зөвхөн Дорнодын, хоёр дахь чиглэл нь Дорнод, Хэнтий аймгийн иргэдэд хойд хөрш рүү зорчих боломж олгох юм.

Монгол Улс, ОХУ-ын иргэд энэ сарын 14-нөөс эхлэн 30 хүртэлх хоногоор харилцан визгүй зорчих боломжтой. Хоёр улсын Засгийн газар хооронд өнгөрсөн есдүгээр  сарын 3-нд байгуулсан уг хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр Борзя, Чойбалсангийн хооронд автобус явах юм байна.  

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга