АНУ-аас илгээсэн түүвэр ачаанаас 220 ш сум илэрчээ

2014 оны 11 сарын 04

Монгол Улсын нутаг дэвсгэрт сум хууль бусаар нэвтрүүлэх гэсэн оролдлогыг гаальчид таслан зогсоолоо. ГЕГ-ын Хэрэг зөрчлийн асуудал эрхэлсэн нэгжийн улсын байцаагч нар АБТЭМА дахь гаалийн хяналтын талбайд өнгөрөгч аравдугаар сарын 28-ний өдөр АНУ-аас ирсэн чингэлэгтэй түүвэр ачаанд нарийвчилсан үзлэг шалгалт хийхэд “Remington”,  “Winchester”,  “Federal” маркийн галт зэвсэгт хэрэглэдэг 220 ширхэг сум илэрчээ. Үүнийг зохион байгуулалттай, урьдаас төлөвлөсөн, санаатай үйлдэл байж болзошгүй хэмээн гаальчид үзээд хойшлуулшгүй ажиллагаа явуулж, тагнуулын байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн байна. АНУ, Европын улсуудаас оруулж ирж буй автомашин болон түүвэр ачаанд галт зэвсгийн сум их хэмжээгээр нуун, улсын хилээр хууль бусаар нэвтүүлэхийг завдах нь сүүлийн жилүүдэд ихэсчээ. Тиймээс эдгээр улсаас явуулж байгаа бусдын дайвар ачааг авахгүй байхыг Гаалийн ерөнхий газраас сэрэмжлүүллээ.

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга