“Сэлэнгийн цом” спортын анхдугаар наадамтай

2014 оны 11 сарын 04

Сэлэнгэ аймгийн ЗДТГ, Улаанбаатар хот дахь Сэлэнгэ аймгийн залуучуудын холбоо хамтран, энэ сарын 21-23-нд Биеийн тамирын сургууль дээр “Сэлэнгийн цом” спортын анхдугаар наадам зохион байгуулна. Сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, теннис, үндэсний бөхөөр Сэлэнгэ аймгийн 17 сумын залуус өрсөлдөх энэ тэмцээнд хамгийн олон төрөлд түрүүлсэн сум багаараа шилжин явах цомын эзэн болох юм.  Сум бүрээс эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг баг, шатар, теннис, үндэсний бөхийн төрлөөр сум бүрээс хоёр хоёр тамирчин оролцох юм байна.

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга