“Монголдоо ажиллаж хөдөлмөрлөе” яармаг болно

2014 оны 10 сарын 22

Залуучуудын хөдөлмөрийн төв бирж энэ сарын 24-нд Монголын залуучуудын холбооны "Залуус танхим"-д “Монголдоо ажиллаж хөдөлмөрлөе” уриан дор “My job” хөдөлмөрийн яармаг зохион байгуулах гэж байна. Миграци буюу нийгмийн шилжилт хөдөлгөөн Монголд 20 гаруй жилийн өмнөөс үүссэн. Энэ үзэгдэл ганцхан манай улсад тохиолдоогүй. Дэлхийн миграцийн эсрэг олон арга хэмжээ авч хэрэгжүүлснээс хамгийн үр дүнтэй нь үндэсний аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг сурталчлах, чадвартай мэргэжилтнүүдийг эх орондоо ажиллуулах байсан юм. Гадаадад албан бус тоогоор нийт 200.000 гаруй монгол хүн хөдөлмөрлөж байгаа нь Монгол Улсын эдийн засгийн идэвхтэй хүн амын 18.6 хувьтай тэнцэж байна. Тиймээс Залуучуудын хөдөлмөрийн төв бирж чадварлаг мэргэжилтнүүдээ эх орондоо авч үлдэх зорилгоор дээрх хөдөлмөрийн яармагийг  маргааш 10.00-17.00 цагийн хооронд зохион байгуулахаар болжээ.   

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга