Өвлийн цагийн хуваарьт шилжив

2014 оны 10 сарын 08

Өвөрхангай аймгийн төрийн байгууллагууд эргээд цагийн хуучин хуваариараа ажиллаж эхэлжээ. Тус аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид энэ онд 11 дүгээр тогтоол гарган, төрийн албан хаагчдын ажлын цагийн хуваарийг өөрчилж, дөрөвдүгээр сарын 1-нээс есдүгээр сарын 30-ныг дуустал 08.00-12.00, 13.00-17.00 цаг, аравдугаар сарын 1-нээс гуравдугаар сарын 31 хүртэл 09.00-13.00, 14.00-18.00 цагийн хооронд ажиллахаар болгож зохицуулсан юм байна. Уг аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн бүх байгууллага энэ сарын 1-нээс эхлэн өвлийн цагийн хуваарьт шилжжээ. Харин ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн байгууллагууд ажил үүргийн онцлогоос шалтгаалан, өөрсдөө цагийн хуваариа зохицуулж буй аж.

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга