Хүүхдүүд цэцэрлэгийн уснаас халдвар авсныг тогтоожээ

2014 оны 10 сарын 08

Дархан-Уул аймгийн Дархан сумын долдугаар цэцэрлэгийн 60 хүүхэд яагаад гэдэсний халдварт өвчин туссаныг тогтоох шинжилгээний хариу гарлаа. Тэд хоол  хүнснээсээ гэдэсний бүлгийн савханцар авсан нь лабораторийн шинжилгээгээр тодорхой болов. Уг цэцэрлэгийн ундны ус нянгаар бохирдсон байсан нь  Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторид хийсэн шинжилгээгээр илэрчээ. Хордлого аван, эмчлүүлж байсан хүүхдүүдийн бие сайжирч эмнэлгээс гарсан ч цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон хэвээр байгаа аж. Тус аймгийн Засаг дарга долдугаар цэцэрлэгт ариутгал, халдваргүйжүүлэлт хийх, инженерийн шугам сүлжээг засах зэрэг 26 заалт бүхий захирамж гарган хэрэгжүүлж байна.

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга