Залуу хүний заавал унших 100 номын жагсаалт гаргана

2014 оны 10 сарын 07

Монголын залуучуудын холбоо залуу хүний заавал унших 100 номын жагсаалт гаргах гэж байна. Уг жагсаалтад оруулах номын саналаа фэйсбүүк, твиттерээр өгч болох аж. Хүн бүр хэвлэгдсэн ном бүрийг уншиж чадахгүй, бас амжихгүй. Тиймээс залуусын амьдрал ахуйд хэрэг болох мэдлэг, мэдээлэл, сургамж өгөх ямар ном байгааг залуустаа хэлж өгөх зорилгоор уг жагсаалтыг гаргахаар болжээ.  

“Номоор нээе” төслийн хүрээнд хийж байгаа энэ ажлынхаа дагуу МЗХ  шинжлэх ухаан, танин мэдэхүй, хувь хүний хөгжил, философи сэтгэлгээ, түүх, уран зохиол, яруу найраг гэсэн төрлөөр номуудыг ангилах гэнэ. Залуу хүн бүрийн заавал унших ёстой 100 ном тодорхой болсны дараа түүнээс 24-ийг шигшиж, хорих ангид ял эдэлж байгаа хүмүүст уншуулах номын жагсаалт бүрдүүлэхээр төлөвлөжээ.   

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга