Залууст тулгамдаж буй асуудлыг хэлэлцэв

2014 оны 10 сарын 05

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газар, Монголын залуучуудын холбоо хамтран, “Үндэсний хүний хөгжлийн илтгэл 2014”-ийн хүрээнд энэ сарын 3-нд МЗХ-ны Залуус танхимд “Залуучууд ба бодлогын асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Залуучуудын талаар баримтлах бодлого болон суурь судалгаанд дүн шинжилгээ хийх, “Үндэсний хүний хөгжлийн илтгэл 2014”-т залуусын үзэл бодлыг тусгах зорилгоор зохион байгуулсан энэ хэлэлцүүлэгт 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн залуучуудын төлөөлөл, НҮБ-ын Залуучуудын зөвлөлдөх хороо, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны төлөөлөгчид оролцов. Тэд өнөөгийн залуучуудын эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, гэр бүл зэрэгт тулгамдаж буй асуудлын талаар хийсэн судалгаанд үндэслэж салбар хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга