Баавгай агнагчдыг шийтгэв

2014 оны 10 сарын 05

Баавгай агнан, эд эрхтнийг нь наймаалсан Д.Болдбаатар, С.Өлзийбаяр, Х.Отгонжаргал нарт нийслэлийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхээс ял оноов. Тэд Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газраас хүрэн баавгай хулгайгаар агнаж, савар, доньт, цөсийг нь заржээ. Энэ хэргийгшүүгчид хэлэлцээд, Д.Болдбаатарт чанга дэглэмтэй хориход дөрвөн жил, С.Өлзийбаярт жирийн дэглэмтэй хориход хоёр жил зургаан сар,  Н.Отгонжаргалд нэг жил зургаан сар хорих ял оноов. Хүрэн баавгайн экологи, эдийн засгийн үнэлгээ нь 6.5-7.5 сая төгрөг байдаг бөгөөд хэрэгтнүүдээр энэ үнийг гурав нугалан төлүүлэхээр болсон байна.

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга