БИ САЯ ТӨГРӨГИЙН ОРЛОГОТОЙ БОЛОХООР 2.200.000 ТӨГРӨГ ЗЭЭЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛСОН

2016 оны 05 сарын 04      5      5401

Хүүхдийн зохиолд зальт үнэг Алиса “Зоосоо газарт булчихаад услаад байвал олон болно” хэмээн Буратиног хуурч, дараа нь бүгдийг нь авчихдаг шиг явдал яаралтай мөнгө хэрэг болсон үед бидэнд байнга тохиолддог. Харин би саяхан Алиса шиг хүмүүст олз болохгүйн тулд бяцхан тоо бодоод л зөв гарц олж чадсан юм. Надад өвчний оношоо тодруулах, баахан шинжилгээ хийлгэх 1.200.000 төгрөг гэнэт хэрэг болов. Хамгийн амархнаар нь найз нөхөд, хамаатан садандаа үнэн учраа тоочиж, нүүрээ ширлэн...

“UT Air Aviation”, “Alrosa Air” компанийн онгоцонд МИАТ техникийн үйлчилгээ хийж байна

2016 оны 05 сарын 03      0      1919

ОХУ-ын “UT Air Aviation” компанийн В767-200, “Alrosa Air” компанийн В737-800 онгоцонд МИАТ компанийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар техникийн хүнд хэлбэрийн үйлчилгээг нэгэн зэрэг хийж эхэллээ. МИАТ ТӨХК ОХУ-ын зах зээлд гарахаар 2013 оноос зорьж, агаарын тээврийн компаниудынх нь техник үйлчилгээний зах зээлийг судлан, 2014 оноос “MRO RUSSIA&CIS” олон улсын үзэсгэлэнд байнга оролцож иржээ. Үүний үр дүнд ОХУ-ын дээрх хоёр компанитай техник...

Зургаан байр ухарсан үзүүлэлттэйгээр Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэж байна

2016 оны 05 сарын 03      0      1822

Жил бүрийн тавдугаар сарын 3-ныг дэлхий нийтээр Хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэдэг. ЮНЕСКО-гийн санаачилгаар 1993 оноос тэмдэглэж ирсэн энэ өдрийг сэтгүүлчдэд зориулсан мэт боловч үнэндээ уншигч, сонсогч, үзэгч таны мэдээлэл авах эрх чөлөө, олон ургальч үзлийн төлөө тэмцэхэд зориулсан юм. Өнөө жил энэ өдрийг “Дэлхий нийтээр мэдээлэл, тогтвортой хөгжлийн эрх чөлөөний төлөө” гэсэн уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлж байна. “Хил хязгааргүй сэтгүүлчид” олон...

Цагаан жагсаалтынхантай хийх хариуцлагын гэрээний анхны хувилбар гарлаа

2016 оны 05 сарын 01      1      1709

Төрийн бус байгууллагуудын анхдугаар уулзалт Монголын залуучуудын холбооны Хулгайчгүй Монгол хөдөлгөөний хүрээнд өнөөдөр боллоо. Уулзалтаар цагаан жагсаалтад орох хүмүүстэй хийх “Хариуцлагын гэрээ”-ний анхны хувилбарыг танилцуулсан юм. Энэ үеэр ТББ-ын төлөөллүүд тус хариуцлагын гэрээг дэмжсэн бөгөөд өөрсдийн зүгээс саналаа ирүүлэхээр боллоо. Өнөөдрийн уулзалтад Монголын үйлдвэрчний эвлэл, Монголын ажил олгогч эздийн холбоо, “Босоо хөх Монгол”, Иргэний хөдөлгөөний нам,...

Нутгийнхаа түймрийг унтраачихаад, өөр сумынхыг орхиод явжээ

2016 оны 04 сарын 29      0      920

Дорнод аймгийн Баян-Уул, Баяндун суманд энэ сарын 20, 21-нд хээрийн түймэр гарч, Сэргэлэн сумын нутагт тархсан. Энэ түймэр хаанаас гарсныг тогтоохоор тус аймгийн Засаг дарга ажлын хэсэг томилон, газар дээр нь шалгалт хийлгэсэн юм. Цагдаа, Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг дүгнэлтээ энэ сарын 27-нд аймгийнхаа Онцгой комисст танилцуулжээ. Баян-Уул сумын...

Хүүхдийг харж биш, хариуцаж үйлчлээсэй

2016 оны 04 сарын 28      0      1195

Хүүхэд харах үйлчилгээний төв нэртэй “хашаанууд” хот, хөдөөгүй бий болж эхэллээ. Энэ үйлчилгээг манайхан Монголд анх удаа нэвтэрч буй, шинэ зүйл мэтээр санаад байх шиг. Үнэндээ ийм үйлчилгээ манай орны хаа сайгүй байдаг юм шүү дээ. Түүнийг хувийн цэцэрлэг гэж өргөмжилдөг боловч үнэндээ үзүүлдэг үйлчилгээ нь хүүхэд харах төдий. Үгээ тод, цэвэр хэлдэг дөрвөн настай охин маань заримдаа “Дай дай”, “Най най” гэх мэтээр дөнгөж хэлд орж байхдаа л гаргаж...

91 залуу аав ээж, эмээ өвөөгийнхөө намд элслээ

2016 оны 04 сарын 28      6      1318

Нийслэлийн МАН өчигдөр 91 жилийн ойтойгоо золголоо. “Нийслэл хот нэг л өдөр сүндэрлээгүй” хэмээн сануулж буй тус намын удирдлагууд өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа гишүүддээ тайлагнав. Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй “Улаанбаатар хотын хөгжил, их бүтээн байгуулалт нь нийслэлийн МАН-ын өсөлт, хөгжилтэй салшгүй холбоотой. Өнөөдөр дэлхийн хотуудын зуун зууныг дамжин өртөөлсөн хөгжлийн загвар, хот төлөвлөлт, бүтээн байгуулалтын туршлагыг бүтээлчээр ашиглан,...

ЗАЛЬ

2016 оны 04 сарын 26      1      5305

-Урт цагааны гудамжинд хар машинтай хүмүүс ирээд “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 ширхэг хувьцааг нэг сая төгрөгөөр худалдан авч байна гэнэ. -Яаж авч байна? -Нэр дээрээ хувьцааны данс нээлгээд, бүх хувьцаагаа дансандаа хийлгэчихсэн байхад л болдог гэнэ. Хар машинтай хятад хүн нягтлан, нотариатч дагуулж ирээд гэрээн дээр гарын үсэг зуруулж, нотариатаар баталгаажуулаад, мөнгийг нь тоолоод өгчихдөг юм байна. -Нээрээ юу? -Нээрээ. Манай урд хашааны хүүхэн хувьцаагаа...

Буйр нууранд дөрвөн загасчин осолджээ

2016 оны 04 сарын 26      0      690

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн нутагт оршдог Буйр нууранд энэ сарын 24-нд завьтай загасчилж явсан дөрвөн залуу осолджээ. Одоогоор Буйрын мөс бүрэн гэсээгүй агаад тэдний нарийхан завь мөс цохиж хөмөрсөн гэх таамаг байна. Загасчдын гурав нь нууранд живсэн бол нөгөө нь эргээс 300 метр зайтай байсан мөсөн дээр гарч чадсан ч тусламж авч амжилгүй, осгож нас барсан байна. Энэ нуур Монгол Улсын торгон хил дээр байдаг. Тиймээс хилийн 0306 дугаар ангийн нэг алба хаагч, хоёр иргэн...

НИЙСЛЭЛИЙН НЭГЭН ЭС БОЛСОН “ӨНӨӨДӨР” СОНИНД ӨРГӨМЖЛӨЛ ГАРДУУЛЛАА

2016 оны 04 сарын 25      0      882

“Өмнө нь нэг барилга барихын тулд 246 зөвшөөрөл авдаг, бүтэн жил хөөцөлддөг байлаа. Ерэн хэдэн онд халаасандаа хахуулийн 40-50 мянган төгрөгтэй явж байж энэ ажлыг бүтээдэг байсан юм шүү. Харин өнөөдөр ийм олон зөвшөөрөл шаардлагагүй болжээ. Манай компани өнгөрсөн жил Сонгинохайрхан дүүргийн XXIV хороонд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барьж ашиглалтад оруулсан. Өнөөдөр барилгынхаа гадна ажлын зураг төлөвлөгөөг батлуулахаар ирээд 30 минутад ажлаа амжуулчихлаа. Нэмээд бас...

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн...    » Дэлгэрэнгүй