Сурагчид үдийн цайнаас хордсон эсэх нь өнөөдөр тодорхой болно

2016 оны 05 сарын 04      2      2175

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг 61 дүгээр сургуулийн сурагчид нэгэн зэрэг өвдсөн хэрэг өчигдөр гарлаа. Эцэг, эхчүүд нь хүүхдүүдээ хоолноос хордсон байж болзошгүй хэмээн үзэж буй. Учир нь тус сургууль цайны газаргүй, байгуулах зай талбай ч үгүй аж. Тиймээс “Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд сурагчдадаа компаниудаас хоол авч өгдөг аж. Өчигдөр тус сургуулийн бага ангийн зургаан бүлгийн 202 хүүхэд үдийн цайндаа “Хаан сүү” компанийн нэрсний шүүс...

ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН ОЮУТНУУД ЧАДВАРЛАГ БОЛОВСОН ХҮЧИН ГЭДГЭЭ БАТАЛЛАА

2016 оны 04 сарын 28      0      1125

Техник технологийн дээд сургууль өчигдөр хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Учир нь тэнд “Ур чадвар 2016” олон улсын тэмцээн болж, тус сургуулиас гадна ОХУ-ын Буриадын Ойн аж үйлдвэрийн коллеж, Солонгос-Монголын политехникийн коллежийн шилдэг арван оюутан чадвараараа өрсөлдсөн юм. Энэ удаагийн тэмцээнийг автомашины механик, гагнуур гэсэн хоёр төрлөөр зохион байгууллаа. Автомашины механикч мэргэжлээр сурч буй оюутнуудад хөдөлгүүр засахаас эхлээд будаг, замаск хийх чадварыг...

Улсын их дэлгүүрийн урд газар доорх байгууламж барина

2016 оны 04 сарын 22      2      699

Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид өчигдөр хуралдаж, Улсын их дэлгүүрийн урд талын талбай доор байгууламж барихыг дэмжлээ. Төлөвлөлтөөр Б.Цэрэндоржийн гудамжны 9940 ам метр талбайг тохижуулна. Ингэхдээ 6640 ам метрийг нь худалдаа, үйлчилгээний зориулалтаар ашиглах бол үлдсэн газарт нь иргэдийн амрах зам талбай байх ажээ. Газар доорх байгууламжид гоо сайхан, бэлэн хувцасны дэлгүүр, тоглоомын тасаг, зоогийн газар, кофе шоп болон бусад үйлчилгээний байгууллага байх гэнэ. Харин байгууламжийн дээр...

ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ГАРААШУУДЫГ ӨНӨӨДӨР БУУЛГАНА

2016 оны 04 сарын 19      3      881

Дулаан, цахилгааны дэд бүтцийн хамгаалалтын зурваст барилга барих, суурьших хориотой. Гэнэт гэмтэл гарсан тохиолдолд засах техник оруулах, солих шугам, хоолой байрлуулахад тодорхой хэмжээний зай талбай хэрэгтэй учраас тэр. Гэтэл Улаанбаатар хотын төлөвлөлт замбараагүй байснаас үүдэн энэ зарчим алдагджээ. “Олон өрхийг дулаанаар хангадаг шугам, хамгаалалтын зурваст барилга барьчихсан байх тохиолдол цөөнгүй. Тэр шугам хагарвал солих хоолойг хүн зөөх болно” хэмээн албаны хүмүүс ярьж...

Л.НАРАНТУЯА: БИД ХОТОО ТЭЛЭХ ЧИГЛЭЛ БАРЬЖ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЖ БАЙНА

2016 оны 04 сарын 15      22      887

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяатай ярилцлаа. -Төсвийн хөрөнгө яг шаардлагатай бүтээн байгуулалтдаа хуваарилагдаж чадаж байгаа болов уу? -Хөрөнгө оруулалтын газар өмнө нь улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийж буй бүхий л ажилд техникийн хяналт тавих үүрэг гүйцэтгэж ирсэн. Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөлт судалгаанаас нь эхлээд дуусах хүртэлх бүх явцыг нь хянадаг болсон. Ингэснээр аль үе шатанд нь ямар алдаа гарч, хөрөнгө оруулалтын...

ТЭЖЭЭВЭР НЬ ИЛҮҮ АЮУЛТАЙ

2016 оны 04 сарын 07      1      887

“Улаанбаатар хот нэг сая гаруй хүн, 700 мянга орчим нохойтой” гэсэн хачирхалтай статистик өнгөрсөн онд гарчээ. Гэхдээ энэ яг нарийвчилсан тоо биш. Нохдын 200 мянга орчим нь тэжээвэр, үлдсэн нь золбин аж. Эзэнтэй, эзэнгүй нохдоо хотын захиргаа цэгцэлж чадахгүй байгаагаас гудамж, талбайд тэд сүрэглэн явах боллоо. Үүнийг дагаад иргэд ч айдастай амьдарч байна. Учир нь сүүлийн үед нохой хүн урсан тохиолдол олширч буй. Өнгөрсөн оны аравдугаар сард хоолны газраар үйлчлүүлэх гэсэн...

Өөрсдөө ҮЛГЭР ЖИШЭЭЧ БАЙЯ

2016 оны 04 сарын 03      1      553

Чихэрт дуртай хүүгээ ээж нь хашраахаар шүдний эмнэлэгт дагуулж очив. Тэгээд хүүдээ ухааруулах санаатай “Эмч ээ, чихэр идэх шүдэнд муу тийм ээ” гэж асуув. Гэтэл эмч “Долоо хоногийн дараа ирээрэй” гээд явуулж. Долоо хоногийн дараа эмч тэдэнд чихрийн сөрөг нөлөөний талаар тайлбарлахад хүү “Дахиж чихэр идэхгүй” хэмээн амлажээ. Гайхсан ээж чухам юуны учир долоо хоногийн дараа ир гэснийг эмчээс асуухад “Би долоо хоногийн өмнө өөрөө чихэр иддэг байсан...

ХӨГЖҮҮЛЭХ ЁСТОЙ ОРХИГДСОН ШИНЖЛЭХ УХААН

2016 оны 03 сарын 30      13      3601

“Хулгай хийхдээ өмссөн бээлийгээ хэргийн газарт орхиж буй нь цагдаа нарыг басамжилсан явдал” хэмээн нэг цагдаа хуучилсан юм. Нээрээ л баригдахгүй байх бүхий л аргыг хэрэглэж, гэмт хэрэг үйлдчихээд “Чаддаг юм бол намайг бариарай” гээд өмсөж явсан бээлийгээ орхих тохиолдол манайд гардаг аж. Гэхдээ яг л “Гэртээ ганцаараа” киноны хоёр хулгайч шиг ямар ч гэмт хэрэгтэн ул мөрөө заавал үлдээдэг учир мөрдөн байцаагч нар хэргийг илрүүлсээр буй. Үүнд их хугацаа...

Илүү татвар төлсөн хүн хохирлоо барагдуулах боломжтой

2016 оны 03 сарын 28      0      351

Нийслэлийн Татварын газрын Тээврийн татварын хэлтсийн дарга М.Шижирбаяраас зарим зүйл тодрууллаа. -Автомашины улсын дугаараар ангилан татвар төлүүлж буй. Жолооч нар татвараа хэр идэвхтэй төлж байна вэ? -Жолооч нарын идэвх боломжийн байгаа. Энэ жил татвар төлүүлэх цэгүүдийг нэмсэн. Мөн тээврийн хэрэгсэл эзэмшигч татвараа төлөөгүй бол хөдлөх хөрөнгөтэй нь холбоотой бүх үйлчилгээг хязгаарлаж буй. Нэгдүгээр сарын 1-нээс татвар хурааж эхэлсэн ч татвараа төлсөн эсэхийг нь,...

Гэрийн хаягаар торгуулийн хуудас хүргэх ажиллагаа зогсоогүй

2016 оны 03 сарын 25      0      485

Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Л.Батцоожоос хяналтын камераар торгуулийн хуудас хүргэх нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолыг хүчингүй болгосон талаар тодрууллаа. -Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 80 дугаар тогтоолыг ямар шалтгаанаар хүчингүй болгож байгаа юм бэ? -2013 оны наймдугаар сарын 1-нээс эхлэн, тээврийн хэрэгслийн зөрчлийг камераар илрүүлж, гэрийнх нь хаягаар торгуулийн хуудас хүргэдэг болсон. Өмнө нь энэ асуудлыг хуульд тусгаагүй учир...