ЕР НЬ МОНГОЛЧУУД БИД ХЭН ЮМ БЭ ???!!!

2016 оны 03 сарын 18      6      1108

   Оюутан үедээ би номноос нэг сэдвийг нэлээд шимтэн судалдаг байлаа. Монголын тухай гадныхан юу гэж бичиж вэ гэдгийг. Түүхийн, урлагийн, спортын, соёлын, цэрэг армийн гээд есөн шидийн сэдвийн номыг эргүүлж харсан юм даг. Одоо ч гэсэн энэ хэвээрээ. Гэхдээ ном унших биш харин орос, англи хэл дээрх сайтуудыг баахан ухаж төнхдөг болсоон. Өмнөхөөсөө ч илүү шунадаг болж. Монгол түмнийг маань, монгол орныг минь гадныхан тэд юу гэж дүгнэв ямар гэж тодорхойлов, ер нь яагаад ингэж хэлэв...

ШИНЭ “УЛААН МАШИН”

2015 оны 05 сарын 25      0      1717

2010 оны Өвлийн олимпод яг ийм зүйл тохиосон юм, оросуудад. Яг тийм тоглолт хийсэн юм, канадчууд. Бүтэн талбайд прессингдэнэ, бүхэл тоглолтод давамгайлна гэсэн энэхүү бодлого нь агч навчитнуудыг мөн ч олон удаа баярлуулсан даа. Энэ урхинд нь иванууд өч төчнөөн орсон доо. Ерөөс энэ бол оросуудыг ялах канадчуудын хамгийн шалгарсан арга юм. Урьд ийм л байсан. Чехэд өрнөсөн хоккейн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аваргын төлөө олны хүсэн хүлээж байсанчлан хоккейн хоёр гүрэн учирсан....

ӨРСӨЛДӨӨНИЙ ТАЙЛАЛ ХААНА ТОХИОХ ВЭ

2015 оны 02 сарын 23      2      2473

Мэдээж өвлийн спортын манлай төрөл бол хоккей. Үүнтэй маргах шалтаг байхгүй, шалтгаан ч үгүй. Удаад нь бол гүйлтийн цана байлаа. Эрэгтэйчүүдийн Гунде Сван, Бьорн Дэйли, Вегард Ульванг, эмэгтэйчүүдийн Любовь Егорова, Стефаниа Белмондо, Мануэла Ди Чента гэсэн цуут тамирчдынхаа гайхамшигт өрсөлдөөний буянаар энэ төрөл 2000 он хүртэл өвлийн спортын өнгийг тодорхойлогчдын нэг байсан. Гэтэл нэг л өдөр түүний байрыг биатлон эзэлсэн юм. Эзлэх эзлэхдээ хэнд ч алдахааргүйгээр батаар бэхжиж авав....

ОРОС МАЯГИЙН“СОЛИОРОЛ”

2015 оны 02 сарын 10      0      1997

Оросууд хэзээд амлалт өгдөг байлаа.Тэдэн медаль, төдөн алт гэж. Хэд гурван медалиар л зөрөхөөс биш амлалтаа ч бүрэн биелүүлнэ. Харин “Сочи-2014”-т амалсангүй. Амлах ч зоригтой хүн байсангүй, амлах ч үндэслэл байгаагүй. Яагаад гэвэл 90-ээд оны ороо бусгаа үед эзэнгүй орхигдсон спортынх нь үр дагавар сүүлийн жилүүдэд дэндүү гэхэд дэндүү тодоор илэрсэн юм. Үүнээс болоод спортын их гүрэн гэх тодотголоосоо салахдаа тулаад байв. 2010 оны өвлийн олимпод л яалаадаа.15-хан медаль хүртэн...

ТИЙМ ЭЭ, БИ ӨЛСГӨЛӨН СЭТГҮҮЛЧ!

2015 оны 01 сарын 22      0      4095

Би 33 настай.Сэтгүүлч хэмээх сайхан мэргэжлийг эзэмшээд яг 12 жил болж байна. Сонинд ч зүтгэлээ, телевизэд ч ажиллалаа.Товчхондоо, юм юм л үзсэн. Энэ хугацаанд сэтгүүл зүйд нэмэр болохоор гавьяа байгуулаагүй ч нэрмээс болохоор гай лав тариагүй. Зүгээр л, Жалсрайн хүү Баяржаргал байсаар ирсэн. Эрх мэдэлтнүүдийн бууны нохой болж шогтоогүй, хөрөнгө чинээтнүүдийн халаасны этгээд болж тэнэгтээгүй. Даргад долигонож шарвалзаагүй, захиралд ховлож бялдуучлаагүй.Тиймээс хэний ч алдаа ба оноог хэлж,...

ТОM ТОЛГОЙТОЙ ТӨР, ЗУЗААН ДУХТАЙ ЗАСАГ

2015 оны 01 сарын 20      3      2915

Монголд сайхан амьдрах ганцхан арга байна. Энэ бол хэн нэгэн эрх мэдэлтэний хөлд сөгдөн байж, аль нэг хамаатнаа дулдуйдан байж төрд шургалах явдал. Шургалсан цагт лаагаа зажилж иднэ үү, луувангаа бүхлээр нь залгих уу өөрийн дурын асуудал л гэсэн үг. Мэдээж, хазахдаа том хазаж таараа. Маргааш гэхэд хурган даргын сэтрээсээ ангижрах аюултай тул өнөө шөнийн дотор амжиж аль болох том халбагадаж аваад арилна. Энэ бол энгийн иргэний нүдэнд ил харагддаг энгийн л нэг жишээ. Засаг яаж данхайхаараа...

ТОМ ОРОН ЗАЙ

2015 оны 01 сарын 20      0      2840

1998 оны өвөл юмдаг. “Таван цагариг” сонины сэтгүүлч болчихоод пээдгэр сууж байлаа. Редакцын утас дуугараад л байх юм. Бүхэл бүтэн зургаан сонины 70, 80 хүн дундаа ганцхан утастай байж дуудлагад хариу өгдөггүй шүү. “Шинэковоороо би л очихоос” гэж үглэсээр утас авлаа. Тэгсэн нэг нөхөр “Ц.Энхтүвшин наана чинь байна уу” гэж захирангуй дуугаар асуув. “Байхгүй байна” гэхэд “Олоод орхи” гэж үүрэгдэв. Миний ч гэдэн хөдлөөд “Өөрөө...

    Ж.Баяржаргал

    Жалсрайн Баяржаргал. 1978 оны 7 сарын 11-нд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 8 жил, нийслэлийн 10 жилийн 2-р сургуулийг дүүргэсэн. 1999 онд МУИС-ыг сэтгүүлч...    » Дэлгэрэнгүй