ХОРИОТОЙ ХУУШУУР

2016 оны 03 сарын 29

Намайг дөрөв таван настай байхад манайх Богд уулын Бага тэнгэрийн амны зусланд гардаг байж. Тэр нь ээжийн ажилладаг байсан Багшийн дээд сургуулийн зуслан. Надад тэр үеэс санах юм даанч бага. Хэдэн жилийн өмнө давчуухан тэр аманд очоод багадаа тоглож байсан зуслангийнхаа буурь баримжааг олох гээд бараагүй. Чухам хаана, ямар байшинд гарч, хэдүүлээ, яаж зусдаг байсныг санах юм одоо бараг алга.

Хэдхэн л бүдэг бадаг зураг алс тэртээ харагдаад алга болох шиг болдог. Нэг том саглагар модны дор урсах хүйтэн горхи, тэр горхины хажууд ногоон ширгэн дээр надад тараг халбагадан өгч суугаа Туяа эгч маань санаанд буудаг. Туяа эгч бол намайг төрсөн хэдэн дүү нараасаа ч илүү халамжилж хөлд, хэлд оруулж өгсөн хүн. Хожим, насанд хүрэхийн алдад, буруу замаар будаа тээж уруудахын даваан дээр намайг татаж босгож чадсан нэг том цамхагт кран. Дараа нь том охиныг маань өлгийдөн авч, хүн болгосон ачтан. Бага нас, Бага тэнгэрийн зуслан гэхээр л Туяа эгч санаанд юун түрүүн ороод ирдэг нь амьдралд минь хожим тохиолдсон тэдгээр хэрэг явдалтай ч холбоотой биз. Хүний төлөө гэсээр яваад дэндүү залуугаараа хорвоог орхисон доо, хайрт эгч минь...

Нартай халуун өдөр ойр орчмын олон хүүхэд тэр горхины дэргэд л тоглож, зуны урт өдрийг бардаг байсан биз. Сүүлд дуулахнаа алдарт Далхжав багшийн хэдэн банди авга ах нартай маань гэмгүй сайхан үерхэж, нэг нэгнийхээрээ байнга орж гараастай байсан гэдэг. Түүнээс хорин жилийн дараа тэдний бага хүү, надтай чацуу Ганцогт нь “Сансар”-ын үйлчилгээний төвийн хавьд бидний хэсэг нөхөдтэй хальт таараад, сүрхий дотно мэндэлж марсайнгаа, бугуйн “Сэйко” цагийг минь сэм мултлаад авчихаж билээ. Нэг хартал цаг алга. Мэдрэмж, мэдээлэл гойд сайтай Долгион найзын ачаар хулгай дорхноо илрэв. Харин цагаа эргүүлж авах гэж бөөн нүдээн болсон юмдаг. Гэхдээ энэ бол бүр хожмын явдал. Бага тэнгэрийн зусланд хамт тоглож байсан хүүхдүүд гэхээр л энэ явдал санаанд ороод ирлээ.

Зусланд байх тэр үед аав надад ачааны тоглоомон машин авч өгчээ. Цайвар ногоон өнгөтэй төмөр машины тэвшин дээр нь би хөлөө нугалаад суухад багтдаг байсныг бодоход нэлээд том эд байж. Бүхээгнийх нь хоёр хаалга онгойж, түгжигддэг, бүхээг дотроо жолоо, суудал гээд бүх юм бүрэн, хамар дээрээ “ЗИС” гэж товойлгосон жижигхэн бичээстэй, түүний дор байх маневийл шиг юмыг эргүүлэхээр тэвш нь өргөгдөж ачсан элс, шороогоо хойш асгадаг, дөрвөн дугуй нь хар хаймран эмжээртэй гээд...үнэхээр сайхан эд байв. Айлын ганц хүү надад өөр олон тоглоом байсан биз ээ. Гэхдээ тэр олон тоглоомноос санаанд үлдсэн нь энэхүү ногоон “ЗИС” машин. Олон олон юм мартагдсан ч машиныхаа тэвшин дээр суучихаад Туяа эгчээрээ чирүүлж явсан минь огт мартагдаагүй нь сонин.

Хот, Бага тэнгэрийн зуслангийн хооронд урт хамартай, дээгүүрээ шар, доогуураа цэнхэр өнгөтэй, алаг автобус явдаг байв. Тэр автобусны хаалгыг жолооч суудал дээрээсээ гялгар төмөр хөшүүргээр нээж, хаана. Жолооч ах хаалгаа хаах, нээх бүрдээ тэр хавьд бөөгнөрөх хүмүүс рүү “өө-аалга-аалга-лагалд” (одоо бодвол “Хөөе, хаалганаас холд” гэсэн үг бололтой) гэж хашгирна. Тэр хашгираан нь сүүлд миний зүүдэнд аймшгийн нэгэн сэдэв болон үе үе орж, гардаг байсан тул тэр “өө-аалга-аалга-лагалд” нь одоо хэр чихэнд хоногшоостой.

Зуслангийн унаа Багшийн дээдийн баруун талын цэцэрлэг хавиас хөдөлнө. Тэр нь саяхан нураасан Лениний хөшөө хавьд байсан шиг баримжаалагддаг. Мэдээж, Багшийн дээдийн баруун тал, Лениний хөшөө гэх мэт нэр ус, барилга баримжааг би хожим хойно л мэдэж авсан. Зуслангийн унаанд аль нэгний өвөр дээр тухлан нойрмоглож явсан тэр цагт юугаа л мэдэж, баримжаалж байв гэж.

Харин автобусны буудал дээр зардаг байсан хуушуурны үнэрийг бол би маш сайн мэддэг байв. Авч өгөх болов уу гэж горьдоод нэмэргүй. Ах, эгч нарын хэн нэг нь надад тэр хуушуурнаас амсуулж байгаад эмээд загнуулжээ. “Хүүхдэд шар халдаачихна” гээд надад өгүүлэхгүй тас хорьдог атлаа ах, эгч нарыг болохоор яагаад ч юм хорьдоггүй байв. Тэд хуушуур авчихаад надаас нуугдаж мод, бутны ард орж идээд байгаа нь мэдрэгддэг байв. Автобусанд намайг тэврээд ороход тэдний гар, нүүр, хувцас хунараас хуушуурын сайхан үнэр ханхийж байгаа хойно мэдэлгүй ч яахав. Тэр гоё үнэрийг мэдэрч, “Ганц сайхан хуушуур идэхсэн” гэж байнга мөрөөддөг байснаа сайн санаж байна.

Хориотой жимс амттай гэдэг. Зөвхөн жимс гэлтгүй, хориотой бүхэн л амттай. Миний хувьд хуушуурын хорио эмээг бурхан болтол хүчин төгөлдөр байсан даа. Эмээг нутаглуулсан тэр жилийн хавар байрныхаа хүүхдүүдтэй 20-р дэлгүүрийн үүдэнд дөчин литрийн сав дүүрэн хуушуур зарж яваа авгайтай таарч, хамаг мөнгөө шавхан нийлүүлж байгаад тос нь гоожсон баахан хуушуур авч, пологдтолоо идэн дуусгаж билээ. “Хорио одоо хүчингүй болоо биз дээ” гэж бодсоноос ч тэр үү, энэ бодлоосоо ичиж бяцхан гэмшсэнээс ч болсон уу, овоолоостой тэр хуушуур тийм ч амттай байгаагүй.

Хожим МОНЦАМЭ-д ажиллаж байхад өдрийн цайгаар голдуу хуушуур авдаг, түүнийгээ шалавхан залгичихаад л гүйдэг байж. Тэнд ажилласан долоон жилд хуушуур идэх нормоо гүйцээсэн байх. Одоо би хуушууранд дургүй.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
59.153.112.198 Мундаг улстөрч шүү. Дахин давтагдашгүы
168.235.205.130 Дандаа хэн нэгний нэр төрд халлаха
59.153.115.118 СОЁЛТОЙ БОЛОВСОН ЦАРАЙЛЖ ЧАДАШГVЙ НЬ АМИА БОДСОН ЛУЙВАРЧИН МИНЬ ЭХ ОРОН АРД ТVМНЭЭ ГЭХ ЧИН СЭТГЭЛ ЧАМД ЖООХОН Ч
68.82.220.81 yotoi pizda ve
202.9.41.9 ТИЙМЭЭ ХҮН ТӨРСӨН ГАЗАР ШОРООГОО МАРТАХГҮЙ ЕРТӨНЦИЙН ЖАМААР ТӨРӨӨД БУРХАН БОЛОХ НЬ МЭДЭЭЖ ЭНЭ ХООРОНД ХАРИН ЯАЖ АМЬДАРСАН БЭ ГЭДГИЙГ ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ ДҮГНЭН БОДОХ ЦАГ ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ ИРНЭ ТЭР ЦАГТ ӨӨРИЙГӨӨ ШҮҮХ ХЭРЭГТЭЙ ГЭХДЭЭ ЧИНЬ СЭТГЭЛЭЭСЭЭ ШҮҮГЭЭРЭЙ АМЬДРАЛ САЙХАН ТЭР ДОТРОО ЧИНЬ ШУДРАГА АМЬДРАЛ БОЛ АЗ ЖАРГАЛ, ...
73.200.134.156 busad niitlel ni zuvsongolt.mn deer uls tur gsn dotor bn le
27.123.214.2 Шунал нь ямарч байсан хязгаартай юм байгаан
150.129.143.138 Танд их баярлалаа. Сайхан дурсамж бна. Манайх бас Бага Тэнгэрийн аманд зусланд гарч бсан даа. Тэр горхийг маш сайн санаж бна. Таныг их хундэлж явдаг шуу. Уг нь та улс тордоо эргэн ирж монгол орноо, ард тумнээ энэ хэцуу байдлаас гаргах хэрэгтэй бна даа. Таны орон зай угуйлэгдэж бна шуу. Монгол Улс маань их доройтож бна даа. Амиа бодолгуй улс тордол эргэн ирвэл яасан юм бэ дээ... Танд сайн сайхныг хусэн ерееж бна.
59.153.115.180 Ta mundag shuu,
59.153.115.180 Ter uls tur luu ulairaad baigaa humuus dotor ni daanch ene hun unshsan nom medsen medlegeer oir ochih hun hovor yumaa.
202.5.195.125 Энэ хүн одоо хуушууранд ч дургүй, монголд ч дургүй. Монголчууд ч энэ хүнд дургүй. Идэж уугаад ханаж цаддаг нь сайн тал нь юм даа.
27.123.214.2 УЛС ТӨРД ОРСОН ОРХООР ЗҮТГЭЭД БАЙГАА ХҮМҮҮС ДУНД ЭХ ОРНОО ГЭСЭН ОЛИГТОЙ АМЬТАН БАЙНА УУ? ҮНЭХЭЭР ТЭР ГЭЭД ХЭЛЧИХ ХҮН ОЛДОХГҮЙ БАЙНА.
108.56.248.172 Бусад нийтлэлүүдийг хаанаас олж унших вэ?
103.229.121.252 bayr guaid... taniig shuluun shudraga zorigtoi uls torch gej hardag bailaa. odoo minii shudaga uls torch maani ta bish bolson. olon olon zaluus shudraga huneer baharhdag, tuun shig bolohiig husdeg. getel odoo ta nariig harahaar...... heleh ug oldohgui bn. Ta gadaadad bair savtai l gene, haustai l gene, getel ta biznesman bish shuu dee...
173.66.164.97 Saihan dursamj baina. Zarim ner teneguud unshihaa bolichihvol yasan yum!!!!!!!!!!!
202.179.31.35 Bi huvidaa tand ”MUU” gedeg dun ali hediin tavichihsaaan. Enkhbayar, ta 2 adilhaan adilkhan.
202.21.106.167 Таныг уншдаг болоод байгаа шуу
73.22.95.194 Bayaraas oor uum bolovsrol ondor khun chanar mongol eriin judagtai uls torch odookhondoo mongold alga butsaj uls tord ireesei gej l zalbir mongoldoo l Putin
73.239.111.213 Bayar bol jinhen unagan hotiin irgen. Hodoo setgehuitei esvel hodoonoosoo orj ireed ever ni unaagui uhernuud bol oilgohgui baih
202.179.27.170 сайхан гэгээлэг дурсамж байна би ч гэсэн хүүхэд насаа нэг удаа дурсах шиг боллоо, улс төр гэж худлаа үнэн хийрхэж байгаа өнөө үед сайхан дурсамж өгүүлжээ баяр хүргэе
202.179.24.221 Баярын буланг харж, өөр гарчигтай болсон байвал нь уншдаг болоод байгаа, хөгжилтэй, гэгээн дурсамжууд. , 1921 оноос өмнө хүн амын тал нь лам , одоо бас тал нь улс төрчид. Үүний оронд тал нь бүтээгчид, малчид, тариаланчид байвал...тэднийг тv ээр байнга рекламдаад байвал УИХ гишүүн болох алсын хүслээс татгалзаж улс ч хөгжил рүү чиглэнэ дээ. Энэ их хэн хэнээсээ илүү харагдах гэж улайрч улс төржсөн цаг үед сайхан бичигдсэн гэгээн дурсамж, ухаалаг санаа
49.0.186.238 Ийм мэдрэмж байсан л юм бхдаа
103.57.94.128 за энэ ч жинхэнэ пизда даа
103.57.94.128 Hoid turulduu eh oron ulsiinha tuluu ami bie hairgui zutgej yavsan humuuste taarad yu gej helne de ta bayar guai tamruu l shuud yavah bhda eh ornoo zarj idej bayjsan hun uiliin uree gej 9n uyeeree ideh bsan hooliig gantsaara tsuslasan hun ur udam n guilgachin bolj zovdog genelee ih sn yum hj de ta buyanaara bolog
  • 2016 оны 04 сарын 15
103.57.94.128 ЭНЭ МУУЛААД БАЙГАА ХҮМҮҮС БАТҮҮЛИЙН ИЛЧИЛСЭН ХӨЛСНИЙ 6000 БИЧЭЭЧИЙН ХЭСЭГ НЬ БАЙХ ДАА. САЙХАН ДУРСАМЖИЙГ ЗҮГЭЭР УНШЧИХАЖ ЧАДАХГҮЙ БОЛ УНШИХГҮЙ Л БАЙ Л ДАА. АМНААС НЬ ӨМХИЙ ҮГ ЦАЦАРСАН АН-ын ХӨЛСНИЙ БИЧЭЭЧИД ЭЭ
  • 2016 оны 04 сарын 12
103.57.94.128 hotiinhon uy dyrsah ve dee.hodoonii hyyhdyyd barag 3 nasnaasaa mal hariylj ajil hiij amidarc femcdeg.ted jinhene erh hyn bolj osdog um shyy.tedneer naad bulangaa hotlyyleeТаны хариулт ...
  • 2016 оны 04 сарын 10
103.57.94.128 sam ti pizdu…!
  • 2016 оны 04 сарын 09
202.126.89.199 Гэм зэмгүй 5 хүний амийг авчихаад юу гэж хуцаад байгааа алуурчин бэ, чи?
202.126.89.199 Neeren 5 saihan zaluugiin ami?
  • 2016 оны 04 сарын 14
202.126.89.199 Таны хариулт ...bid chin bie bienee l oilgoj hairlah yostoi shuu dee buh l humuus aldaj baij uhaardag horvoo mongolchuud bid chin heduulee bilee bas ireeduigee harj uujim setgej amdirmaar l bna shdee!! Buhniig hairaar hairlaj hairiin nudeer asuudliig chin setgeleesee shiideed ene hedhen mongolchuudiin amdraliig unen goloosoo oorchloj chadah tiim aguu setgeltei n ene uls tord garaasail gej husej bna! Aguu setgeltei hun n l bidniig bolon bugdiig oorchilj chadna oor hench bish!!
  • 2016 оны 04 сарын 13
202.126.89.199 5 хүний амь ч гэх шиг. Эрүүл саруул ухаантай хэн ч итгэхгүй л дээ ийм үгэнд. Гэхдээ энэ үгийг уншихад их тэнэг харагддаг. Яг үнэндээ тэр гэмгүй 5 амь чинь чам шиг гэмгүй царайлсан солиотнуудаас болж сүйдсэн шүү дээ. Түүнээс Баяр очоод алчихаагүй. Түүнд тийм ёс суртахуун ч байхгүй. Ер нь бол Баяр өөлөх юмгүй зөв хүн учраас зарим хүмүүс сэв олж ядахдаа мань хүнээс хаа холуур Элбэгдоржийн тарьчихаад нуугдчихсан балгийг авчирч наан харлуулах гэж оролддог юм шиг байгаа юм. Одоо бас Хулан ч гэх шиг. Энэ бол тэдний хувийн асуудал. Хулан уу Гэрлээ юу Баяр хэнтэй сууж хэнээс салах нь түүний хувийн амьдрал. Баяр шиг ёс суртахуун монголд ховор доо.
  • 2016 оны 04 сарын 13
202.126.89.199 энэ өөдгүй новшийн бичсэнийг уншиж ер нь яахийн ???
  • 2016 оны 04 сарын 11
202.126.89.199 Бусад нийтлэлүүдийг хаанаас олж унших вэ? .
  • 2016 оны 04 сарын 11
202.126.89.199 Ард түмнээсээ айгаад арын хаалгаараа сэмхэн зугтсан арчаагүй хулчгар ерөнхий сайд
  • 2016 оны 04 сарын 10
202.126.89.199 Юун таван хүн Тэнэгүүлийг бүгдийг нь буудах байсан юм. Харин ч буудаагүй нь их юм .
  • 2016 оны 04 сарын 10
202.126.89.199 Таны хариулт ...Gde Hulan? Hashbatiin Hulang chi amidraliig ni ch ajil amjiltiig ni ch budaa bolgoson hyn de Gde HULAN?
  • 2016 оны 04 сарын 09
202.126.89.199 bitgii tenegtee!. Hunii bichseniig saihan unshij sur!
  • 2016 оны 04 сарын 08

С.Баяр

Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд (2007.11.22 – 2009.10.29), улс төрч, дипломатч Санжийн Баяр. Москвагийн их сургуулийг хуульч мэргэжлээр 1978 онд төгсөж, Улаанбаатар хотын АДХГЗ-нд мэргэжилтэн, 1979-1983 онд Зэвсэгт хүчний жанжин штабын IV газарт офицер, 1983-1988 онд МОНЦАМЭ агентлагийн "Новости Монголии" сонин, Гадаад мэдээний ерөнхий редакци, "Монгол пресс" агентлагт редактор, ерөнхий редактор, 1988-1990 онд МРТУХ-д сэтгүүлч бөгөөд "Залуучууд" нэвтрүүлгийн хамтран хөтлөгч, 1990-1992 онд БНМАУ-ын Бага хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, 1992-1997 онд Төр, нийгэм судлалын Академид багш, АНУ-ын Вашингтоны их сургуульд судлаач, Монгол Улсын Батлан Хамгаалах Яамны дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнд захирал, 1997-2001 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, 2001-2005 онд Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар ажиллаж байсан.