ӨВӨӨГ АЛУУЛСАН ХҮН

2016 оны 03 сарын 29

Эмээдээ эрхэлсэн банди нар ямар байдаг билээ, би тийм л байв. Хичээлээ тараад орж ирүүтээ нэг их гавьяа байгуулсан, дайн дажнаас эсэн мэнд эргэж ирсэн хүн шиг л “Хөөе эмээ, өлслөө, цангалаа. Тийм юм идье, ийм юм ууя” гэнэ. Гэтэл нэг өдөр хичээл тараад иртэл эмээ намайгаа урьдын адил уруул дэвсэн угтсангүй. Эрхлэх гэтэл

-Байж цаашаа гээд шууд өрөөнд минь оруулаад, хаалгыг нь хаачихлаа.

Эмээ гал зуухны өрөөндөө эргээд оров. Тэнд нэг хүнтэй хэрэлдээд ч байгаа юм уу гэлтэй чанга чанга яриад байх юм. Чухам юу яриад байгаа нь үл дуулдана. “Гүнгүнгүн” гэх эрэгтэй хүний дуу гарч, хариуд нь эмээ “жонжонжон” гээд л. Унд цайг өрөөнд минь авчирч өгөөд эмээ надад ганц ч үг хэлэлгүй эргэн очиж, тар тур хийсэн яриагаа үргэлжлүүлж байна.

Тэгж тэгж хүн явах чимээнээр би цухуйлаа. Саарал цувтай бүдүүн хар хүн намайг хяламхийж харчихаад, гэрийн үүд саваад алга болов. Зөрөөд гал зууханд орвол эмээ жижиг сандал дээр бөгтийчихсөн, уйлаад сууж байна. Намайг хэсэг зуур тэвэрч, нулимсаа урсган суух зуураа “Аюур өвөөг нь шоронд хийсэн хүн гээ...” гэлээ. Би тэр хүнийг зүс үзсэн байв. Хичээл тараад харих, гадаа тоглох үед ганц нэг тааралддаг байсан. Хүнсний том цүнх, эсвэл тор барьчихсан явж харагддаг хүрэлгэр царайтай, хөгшин, бүдүүн эр.

Ингээд маргааш нь итгэлт найз Акалядаа хэллээ. (Одоо энэ “Сансар” кабелийн ТВ-ийн гүйцэтгэх захирал Энхжаргалд бага байхад нь гэрийнхэн нь яагаад ч юм ийм нэр хайрлаж. Коля биш Акаля. Хаанахын, юу гэсэн утгатай үг юм, бүү мэд ч найзыгаа бүх насаар нь бид ийн дуудлаа) “Өвөөг шоронд хийлгэж алуулсан хүнийг би мэднэ. Хоёулаа хойноос нь мөрдье” гэлээ. Ингээд нэг өдөр мөнөөх тор барьсан хүн явж байхаар нь бид хоёр дагалаа. Тэрбээр тороо санжигануулан сажилсаар, одоогийн Энхтайван найрамдлын ордны зүүн талд байх Тавин мянгатын нэг байранд яваад орчихов. Энхжаргал араас нь шурдхийн дагаж ороод, гарч ирэхдээ “Хоёр давхрын баруун тийш харсан хаалга...” гэв.

Миний сэтгэлд өшөө авах хүсэл бадарна. Өвөөг минь шоронд хийлгэж алуулсан хүнээс бүр цусан өшөө авах юм шүү гэж дотроо шүд зуун тангараглана. Уншсан элдэв ном зохиолоосоо л ийм нэр томъёотой болсон хэрэг. Харин тэр өшөөгөө яаж авах байсан юм, бүү мэд. Дэмий л өнөө бүдүүн ахыг байсхийгээд мөрдөж, дагадаг болов.

Гэтэл нэг өдөр хичээлээ тараад иртэл эмээ “Өвөөгш матхан бүдүүн матаас үхжээ” гэв. Би гэрээсээ годхийн гарч, Тавин мянгат руу чавхдан хүрэв. Бүдүүн нөхрийн орцны үүдэнд монгол гэр барьжээ. Хурим хийх, хүн нас барах хоёрт л орон сууцны гадаа гэр барьдгийг би мэддэг болсон байв...

Сүүлд дуулснаар тэр бүдүүн эр эмээтэй маань суух гэж өвөөг Дотоод яаманд матсан байж. Өвөөг шоронд орж, хэлмэгдсэний дараа дэр нэгтгэе гэж эмээг маань их шалсан гэсэн. Аятайхан, сайхан бүсгүйчүүдийн нөхрийг хилс хэрэгт гөрдөж далд оруулаад, эхнэрийг нь булаан авдаг явдал 30-аад оны тэр бурангуй цагт нэг биш гардаг байсан гэдэг. Харин тэр хүний нэр ус, энэ тэрийн талаар олон удаа асууж шалгаасан ч эмээ нууцаа бүрэн хадгалсаар бурхан болсон доо, хөөрхий...

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.179.31.6 ээ хөвүүн ши шадахгүй байж юунд төгөлдөршил энэ тэрээ гэжээ худлаа ярьхан бэ
182.160.1.57 ТЭР НӨХРИЙН ЧИНЬ ҮР ХҮҮХЭД АЧ ГУЧ НЬ ТОМ БОЛЧИХООД ЛАЛАРТААД БАЙНА.ЭНЭ ДООР
202.9.40.42 Хэн нэгэн лидер эсвэл нам аврахгуй нэгэн зугт харсан Монгол хуний сэтгэлгээ хэрэгтэй коммунист биш
202.9.40.42 Бид нарт шинэчлэлийн ухагдахуун хэргэгтэй
202.9.40.42 Таныг болон Батболд е сайдыг дэвшил гаргана найдаж байсан даан ч
166.137.143.32 Үндсэн хууль өөрчилж хэмжээлшгүй эрхт олигархи засаглалыг тогтоох хэрэгтэй байна гэж МАНАН гийн гүйцэтгэгчид гадаад далайн эздээсээ авсан даалгавар шүү дээ. Сүүлийн 25 жил нийгмийн өмчийг хувьдаа хумж авсан хэд одоо үндсэн хууль хэрэггүй одоо зөвхөн баяжсан давхрагийн баталгаат мөлжигч давуу талыг олгогч дарлагч эрхийн хууль зүйн баталгааг бий болгож дарангуйлагч ангийг хамгаалах хууль хэрэгтэй байна, үндсэн хууль болохгүй байна гэж дайрж байгаа. Үр дүнд нь гадаадын дарангүйлагч эздийн дуулгавартай зарцын мандатыг баталгаажуулсан үндсэн хууль бэлдээд байгаа. Гучин размерийн гуталтай Гуравдугаар ангийн формтой Хүүхдийн ертөнцөөс хувцасладаг Хүүлэгч ангийн тэжээвэр Тайван Батчимэг дэвсгэртэй Таван сантиметр хуйтай Элбэгдоржийг шүүе - Огцортол шүүе - Share ! УИХ өмнө тангараг өргөж байгаад Худлаа яриулья! Элбэгдоржийг шүүе - Impeach Elbedorj Уучлал: Халтар пилипин 2 Халзан америк 1 Өршөөл эрэн өргөдөл өглөө Гучин таван тэрбумийн луйварыг өршөө Гурваны нэгийг өөрт чинь өгөе гэлээ Халтар пилипин 2 Халзан америкийг 1 өршөөх Амархан мөнгөний зарлиг байлаа. Монголоо хамгаалаад тэнэгтэх үү, өөрийгөө баяжуулах боломжоо алдах уу. Монголоо бодох уу, доллараа тоолох уу. Би доллартаа хайртай. Хулгайч луйварчдад өршөөл үзүүлэн Худал ярих их амархан шийдвэр байлаа Өрийгөө бодож хэдэн доллар авч Монголоо доромжлон даапалан хараах Өгсөн хэдэн доллар гарт имрэгдээд Энэ долларт Элбэгхудалч би ямар их Хайртай хамааралтайгаа бодоод сууна Хошгороод байвал баяжаад л байна Эх оронд аюул тулгарлаа! Элбэгдорж: Манай хужааг дэмжээрэй, бид саяхан Хятад банк оруулж ирсэн бөөн хятад эрээн цаас зээллээ, хариуд нь алт, мөнгө, байгaлын баялагаа үнэгүй өгөхөөр боллоо, газар нутгаа худалдахаар боллоо, эхнэр хүүхдээ, үр садаа, ирээдүйгээ хятад банкны зээлэнд хүүлүүлж, мөлжүүлж үүрдийн үүрд боолчлуулхаар боллоо, монгол түмнийг газар нутаггүй, эрх чөлөөгүй, палестин, гүйлагчин цыган шиг, үгээгүй ядуу тэнэмэл, эх оронгүй болгохоор боллоо, харин МАНАН хятад эрээн цаастай болохоор боллоо. Одоо тэр Пүтинээс айлгүй Хятад улсын өмнө сөгдөж, толгойгоо бөхийлгөж, улыг нь долоож, боолын боол, босгоны зарц болж хормойгоо тос за юу гэж урвагч дүлзэн Элбэгдорж аргадан, тулган шаардах үгээ, өнхрүүш шиг, тоть мэт давтан, давтан данжаад аятай инээвхийлэн, баярлан хэлтэл нүүрнийх нь цоохор бараг арилав. Ардчилалын ёроолоос дэвшсэн Атга худлаар зуурсан Санхүүгийн хуйвалдаанаар томорсон Шанага луйвраар бэхэжсэн Эмгэн өвгөн хоёрыг Ягаан цэнхэр тасалбараар хуурсан Орос хүрэн байвгайг Олон удаа молигдсон Хятад шар луунд Тусгаар тогтнолоо худалдсан Монгол түмнийг молигдсон Муу бүхнийг дэлгэрүүлсэн Микрофон барих мэргэжилтэй Молигдож хуурах увдистай Малын эмч прокурортой Мянгуужингийн философтой Ардчилал Ардчилал гэж Ард түмнийг мунхруулсан Авлига Авлига гэж Ардын намаа айлгасан Эцэст нь толгойг нь эргүүлсэн Эрээн хятад цаасаар Эх орныг нь худалдсан Эгдүүтэй хөөрхөн өнхрүүш байна Олон долоон хошгорсон Огт баригдахгүй хулхидсан Долоон сарын нэгнийг санаачилсан Дараан сайхан нил мурьсан Баярцогт хужаагаа хамгаалсан Баттулга эх орончийг дарамталсан Бат Үүлээ баатар болгосон Байгал орчноо будаа болгосон Хятад улсад хайртай Монгол улсад халтай Хятад банкны цаасаар Монгол шороог солих Газрын хуулийг хурдан Хурдан батал гэж шахсан Гайгүй монголыг гадагшлуулж Гамин хятадыг нутагшуулж Онгорхой хууль батлуулж Олон хятад орогнуулж Худал хоосон хошгорсон Хорон санаагаа нуусан Олны толгойг эргүүлсэн Олон түмэнд хараагдсан Олон нийтийн телевизийн Онц сурвалжлагчийг занасан Утас телевиз интернетийг Урд зүгээс хянадаг болгосон Заль нэг заль хоёрын дунд Зон олныг гүйлгэж захирсан Орой болгон худал ярьж Ойр ойрхон хошгорноо Ард монгол чамайг Газар нутагтай чинь хамт Гадаадад хэвлэсэн эрээн цаасаар Гайхалтай хулхидаж худалданаа Ингэж өнхрүүш дуулж хуурдаж Хятад гоймонгоо идэнгээ Чингэсийн судасгүй ч гэлээ Чин гүрний бэлтгэгдсэн Чимээгүй худал инээх Чинээнд нь тултал хуурах Худал ярьж Ардчилал сургаж Хулгай хийж Авлига авж Алтан ургийн удамгуй ч Алиа салбадайн цустай Баатар болохгүй биетэй ч Бяцхан төрсөндөө харамсаж Эцэг эхдээ гомдсон Эх монгол орныг занасан Арван сантимертийн тахтай Алцан майга алхаатай Тарвага зурам гэшгээтэй Таамаг худал яриатай Өндөг шиг бөөрөнхий Өнхрүүш болон төрсөн Одой бяцхан биетэй Онигоо болсон намтартай Намын жагсаалт гэдэг Нарийн залийн ачаар Ард түмний сонгуулийг Ардчилсан хайрцагаар тоолуулж Монголын сонгууль мэтээр Машинаар луйвардан ялж Төрийн ордонд сууж Тэрбум хужаагийн төлөө Үхэн үхтэлээ зүтгэж Үндсэн хууль өөрчилж Үүрдийн ерөнхийлөгч болох Үнэн хятадын өнхрүүш байна Гэж хошгоров Элбэгдоржийг шүүе - Огцортол шүүе - Share ! УИХ өмнө тангараг өргөж байгаад Худлаа яриулья! Арван сантимитер тахтай Алцан майга өнхрүүш Хорин янзаар хошгордог Холион бантан өнхрүүш Хорин мянган хувьсагчтай хөөрцог Баярцогт Хахуулын мөнгөө оффшорддог хүүхэмсэг Баярцогт Өндөр биетэй ухаан богинотой Урвагч сэтгэлтэй худалч яриатай Утсан хүүхэлдэй уймраа яриатай Гадны гар хөл болсон Гамин чандруугий үлдэгдэл болсон Долдой биетэй долигнуур зантай Элбэгдоржоор халхлуулсан эрүүгийн элэмент Сайханбилэг нэртэй муухайбалаг үйлдэлтэй Тоглоомийн засагт тооройн үүрэгтэй Худал ярж хулгай хийж Оффшор дансанд мөнгөө нууж Оффистоо харин гэм хийж Удахгүй яллагдах гэдгээ ойлгодог Урвагч дүлзэн уйлагнан улалзан Гадаад банкны эзэддээ долигнон Гарз хохиролтой тоглоомын гэрээг Хулгайч цариалан хурдан зурдаг Хувь хүрсэндээ баярлсан урвагч
73.176.16.150 Ikh sonirkholtoi yum , daraa n 7 baishingiikhaa tukhai bicheerei.
112.72.11.123 НЭГЭНТ Л ЭХ орондоо ирж чадахгүй хүн хүмүүсийг мунхруулж кино зохиол бичдэг болоо шивдээ...хамгийн гол нь үйлийн үр гэж байдаг юм шүү дээ...
69.127.26.208 Holch bodoltoi tulhtai uls turch gej bodoog
50.132.90.95 Dursamjiig algadahgui unshij bgaa
202.21.116.107 Буриад минь үүрд мандаг бадраг
150.129.143.249 Уул нь сайн улс төрч шилдэг стратегч хүн гэдэгтэй маргахгүй. Гэхдээ л Оюутолгойн гэрээг хийхдээ улс орноо бодоогүй. Хэдхэн хүний эрх ашгийг хангасан гэж харагдаад байна. Гэхдээ та зогсож чаддаг хүн юм аа
27.123.214.108 Доор бичсэн шиг залуус эрүүл саруул нь олон бий! С.Баяр одоо бгаа цөөхөн сэхээтэн оюунтан . Тэрээр би ирэх он цагын өмнө бардам байдаг гэж нэгэнтээ хэлсэн нь үргэлж итгэл төрүүлдэг!
27.123.214.108 Үнэн шүү. Үнэхээн холыг хардаг том тоглодог сэхээтэн. Цаанаа л жинтэй үг бүр нь сайтар бодсон стратегч хүн
  • 2016 оны 04 сарын 15
58.142.144.124 Bayar ah bicheed bgaaraa. Tanii dursamjiig unshaad daraagiinhiig ni huleeegeed bbdag bolson shoo
124.158.77.8 Монголоос урвасан Худалч , Хулгайч новш
124.158.77.8 С.БАЯР хэлсэндээ бхйдаг хүн. Чи бол хүн болхоосоо өмнө муу юм сурсан 6000 ын нэг.
  • 2016 оны 04 сарын 17

С.Баяр

Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд (2007.11.22 – 2009.10.29), улс төрч, дипломатч Санжийн Баяр. Москвагийн их сургуулийг хуульч мэргэжлээр 1978 онд төгсөж, Улаанбаатар хотын АДХГЗ-нд мэргэжилтэн, 1979-1983 онд Зэвсэгт хүчний жанжин штабын IV газарт офицер, 1983-1988 онд МОНЦАМЭ агентлагийн "Новости Монголии" сонин, Гадаад мэдээний ерөнхий редакци, "Монгол пресс" агентлагт редактор, ерөнхий редактор, 1988-1990 онд МРТУХ-д сэтгүүлч бөгөөд "Залуучууд" нэвтрүүлгийн хамтран хөтлөгч, 1990-1992 онд БНМАУ-ын Бага хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, 1992-1997 онд Төр, нийгэм судлалын Академид багш, АНУ-ын Вашингтоны их сургуульд судлаач, Монгол Улсын Батлан Хамгаалах Яамны дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнд захирал, 1997-2001 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, 2001-2005 онд Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар ажиллаж байсан.