Интоорын компоот

2016 оны 03 сарын 09

Баяр дарга АНУ-д охиныхоо дэргэд, эмнэлгийн хяналтад эмчлүүлж байх завсраа дурсамж, дуртгалаа цэгцэлж, бичиж буй, түүнээ ном болгон хэвлүүлэх бодолтой байгаа тухай бид уншигчдадаа мэдээлсэн. Басхүү зарим нэг хэсгээс нь манай сонинд өгөхөөр амлаж, эхний хэсгийг бид өчигдрийн дугаартаа нийтэлсэн билээ.
Энэ удаа хоёр дахь дурсамжийг толилуулж байна. Түүний бага насны дурсамжийн бас нэгэн зурвасаар аялагтун. 

Арав хүртлээ би “гахай” Баяр гэж хочлуулдаг, цулцгар цагаан хүүхэд байлаа. Тарган хүүхдийн зовлон их. “Гахай”, “мантуу” гэж хочлох нь наад захынх. Өнгөтэй өөдтэйг минь булаах гэнэ, өгөхгүй гэвэл гөвнө. Үгүйдээ л араас амбаардчихаад зугтаана. Хойноос нь хөөгөөд гүйцэх биш. Гүйцлээ ч хариугаа авах зориг дутна. Тарганаа дагаад аймхай болдог аж. Аль нэгэнтэй маргалаа гэхэд чиний зөв байсан ч тарган учраас чи л буруутай.  Хөвгүүд дээрэлхэнэ, охид үл тооно. Бүгд нийлээд шоолно. Тарган хүүхдийн зовлонг багадаа тарган байсан хүн л ойлгоно.  
Байнга дээрэлхүүлсээр байгаад өөрийгөө үргэлж голдог болно. Хамгийн ноцтой нь үүндээ дасаж эхэлнэ.  Дээрэлхүүлэх тусмаа ийм л байх ёстой юм байлгүй гэсэн арчаагүй хандлагад аяндаа автана. Боолын ийм сэтгэлгээтэй явсаар хамаг амьдралаа барах хувь заяа тохиосон бол яана гэж бодогддог байв. Тэгвэл үүнээс илүү эмгэнэл гэж юу байх билээ.
 
Эмгэнэлт ийм хувь заяанаас намайг аварсан хаврын нэгэн өдрийг би мартдаггүй юм. Аварсан ч юу байхав, аврах эхлэлийг нь тавьсан, эр хүн болох замыг минь заасан гэвэл илүү онох байх. Бага сургуулийн сурагч байсан үе.  Эмээ цэргийн баярыг тохиолдуулан миний дуртай интоорын компоотыг орос дэлгүүрээс авахуулахаар хүн хард захижээ. Түүнийгээ нөгөө айлаас нь очиж авчихаад, булаалгачихгүй гэсэндээ өвөртөө гүн далдлан, сэмхэн алхаж явтал гай газар дороос гэгчээр нэгэн этгээдийн нүдэнд би өртөөдөхөв.
 
-Хөөш, “гахай” Баяр, нааш ир! гэж савлуур дээр буй нэгэн банди намайг дуудлаа. Би түүнийг зүс муухан мэдэхээс цаашгүй бөгөөд долдугаар гуанзны хойд байрны Бат-Үүл хэмээх өсвөрийн хулигаан гэсэн сураг л дуулсан байв.  Цаанаа л нэг этгээд зэвүүн, навтгар хамартай тэр нөхөр намайг таниад, бүр хочоор минь хүртэл цоллон дуудаж байдаг. Тэр хавьд эргэлдэх бацаануудаас нэр гуншинг минь тэрүүхэн зуур асууж мэдсэн ч байж магад.
 
Би уг нь хэрэндээ муу санаалж, хүүхэд бужигнах газрыг тойрсхийн даялж яваад эрсдэлт бүсээс гардгийн даваан дээр ийн дуудагдав. Даялмар аядсан минь харин ч сэжигтэй харагдсан бололтой. Буруу тактик сонгосноо ойлгоод наашаа ч үгүй, цаашаа ч үгүй түгдэгнэх намайг навтгар хамарт дахин дуудлаа.
 
-Хөөш, дөрвөн нүдэт ээ! Нааш ир гэж байна чамайг! хэмээн тэр зандрахдаа миний өөр нэгэн хочийг олонд тунхаглав. “Муухай дээрээ улцан” гэдэг шиг би тарган дээрээ өөртөө томдсон нүдний шил зүүдэг болчихсон байсан үе. Хөлс чийхарч, хамар дээр тохоостой шил доош гулсав.  Зугтах байсан бол эхнээсээ л жирсхийх хэрэгтэй байж. Одоо бол оройтжээ. Очихоос өөр зам үлдсэнгүй. Хүрмэн доторх компоотоо доош дарсхийгээд хөдөллөө. Айснаа харуулахгүйг ихэд хичээн савлуурт тулж очив.
 
Үнэгүй үзвэрийн үнэр авсан байрны бацаанууд тоглоомоо орхин бөөгнөрөв. Таних, танихгүй арваад хүүхэд байна. Бат-Үүл цатгалан муур шиг инээвхийлээд л, жартгар нүдээрээ намайг доогтой ширтээд л, савлуур дээрээ савсаар нэг хэсэг болов. Бодвол “вариант босгох” хувилбараа сонгож байсан биз.  Тэгснээ савлуураасаа тап хийтэл тоос манарган үсэрч буугаад, яриа дэлгэв. Тэр ярианаас хойш дөч гаруй жил өнгөрсөн тул бүрэн эхээр нь сэргээн толилуулах аргагүй нь ойлгомжтой. Гэхдээ ярианы ерөнхий агуулга, өнгө аяс нь иймэрхүү байв.
 
-Сайн уу хө, Баяр аа. Хаа хүрч явна даа?
 
-Гэртээ харьж...
 
-Наад өвөрт чинь юу томбойгоод байгаа юм бэ?
 
-Юу ч байхгүй.
 
-Байна ш дээ. Нэг юм байна. Энэ томбойж байна. За үнэнээ хэлчих...
 
-Компоот...
 
-Воот, зөв. Худлаа хэлэх муухай. Тиймээ, гахай Баяр аа. Ямар компоот юм бэ?
 
-Вишневый...
 
-Орос сургуулийнхан ч монголоо мэдэх биш дээ. Интоорын гэдэг юм. Гаргаад ир. Үзье.

-Би хүрэмнийхээ цахилгааныг бага зэрэг доошлуулан, савтай компоотныхоо бөөрийг нь цухуйлгав.
 
-Орос дэлгүүрт гардаг компоот байна, би мэднэ. Дотроо жижигхэн жижигхэн ястай, тийм ээ?
 
-Тийм.
 
-Ийм сайхан компоотыг чи арай ганцаараа идэх гэж байгаа юм биш биз. Ганцаараа идсэн гахай яадаг билээ, “гахай” Баяр аа хэмээн түүнийг асуухад тойрон зогссон бацаанууд нирхийн инээлдэв. 
Бат-Үүлийн хэлсэн уран санаа, түүний логик гаргалгаа бацаануудад таалагджээ. Тэд хэлснийг нь давтан шуугиж, хөдөлгөөнд оров. Араас минь дэлсээд ч авч байх шиг. Энэ байрны элсэн дээр хамт тоглож өссөн хэд гурван найз минь хүртэл тэдний дунд харагдав. Гэхдээ тэд намайг өмөөрөхгүй, тэдний зүгээс аврал ирэхг үй гэдгийг би мэдэж байв. Би тарган. Бат-Үүл туранхай. Би аймхай. Бат-Үүл эрэлхэг. Үнэгүй үзвэр сайхан. Дээр нь өвөрт буй компоот маань олны хүртээл болох урьдчилсан шинж тодроод ирсэн нь бүр ч сайхан.  Улс төр судлалын сурах бичигт үүнийг л “нийтлэг эрх ашиг” гэдэг дээ. Нийтлэг эрх ашгаараа сүрэглэсэн олныг хэн буруутгаж, ямар нь дийлэх билээ. Бацаанууд шуугилдан дэвхцэж байна. “Гахай Баяр ганц сайхан баригдлаа даа. Ганцаараа идэх гэж байж… Өвөртөө нуучихсан байгаам даа. Дөрвөн нүдэт… муу гахайг хашраах хэрэгтэй, нийлээд балбая” гэх үг, горимын гэмээр тодорхой санал ч дуулдаж эхлэв. Ганц нэг муу хулигаан биш, олон түмэн намайг жигшиж, үзэн ядаж байгаа аж. Би жинхэнэ ангийн дайсан, нийгмийн адгийн шаарын дүрд хувилав.
 
Тэдний дунд торойн зогсож байсан тэр мөчид иймэрх үү улс төр-уянгын халилд бодол зарах сөгөө байтугай, тийм юм бодох ухааны хэлтэрхий ч надад байсангүй. Хэрэг бишидлээ гэдгийг л би сайн ойлгож байв. Компоотоо алдах нь тодорхой. Гэхдээ компоот ч ёстой яамай.  Тарган ч гэсэн биеэ, муу ч гэсэн нэрээ аврах хэрэгтэй боллоо.
 
-За, одоо компоотоо гаргаад энд задалчих уу даа, Баяр аа. Бид хүлээж байна хэмээн Бат- Үүл маань эелдэгхэн зөвлөж байна. Бяр нь амтагдахаас гадна хүрээлсэн олны хүчтэй дэмжлэг авсан тэр надтай хатуурхах огт шаардлагагүй, зөөлхөн харилцаж зөвлөгөө өгөхөд л асуудал аяндаа шийдэгдэнэ гэж зөв тооцжээ.
 
-Энэ компоотыг чинь манай эмээ хүнд захиж надад авч өгсөн бэлэг...
 
-Өө, эмээгийнхээ өгсөн бэлгийг найз нартайгаа хуваах харин ч гоё ш дээ. Чи ганцаараа идэх гээд байгаа юм уу. Арай үгүй байлгүй дээ гэж Бат-Үүл үнэн голоосоо гайхаж буй бололтой, хоёр гараа алдлав.
“Эмээгийн бэлэг” хэмээн би дэндүү жул шалтаг тоочжээ. Харин Бат-Үүлийн хэлсэн санаа, үндэслэл нотолгоо нь бацаануудад минийхээс хавьг үй илүү үнэмшилтэй байсан нь ойлгомжтой. Хамгийн гол нь нийтлэг эрх ашиг, нийгмийн шударга ёсны талаасаа маргаангүй зөв бууж байлаа. Байрны бацаанууд Бат-Үүлийн үгийг улангасан дэмжиж, бүр ч шуугилдав. Намайг ганц нэг шудраад авч байсан бол одоо бүр цохих, өшиглөхдөө хүрч эхлэв. Намайг нийлээд балбах нь гарцаагүй болж таарлаа. Саравчтай малгайг минь хэн нэгэн шүүрч газар чулуудав.  Айснаас болж өвдөг чичирч, цавиар халуу оргино. “Арай шээж байгаа юм биш биз” гэж бодогдов.
 
-Өө, боль боль. Малгай энэ тэрийг нь оролдох хэрэггүй. Нааш аваад аль. Май өмс, Баяр аа гээд Бат-Үүл малгайг минь надад сарвайв. Тэгснээ
 
-Чи өөрөө л мэд. Би чамтай одоохондоо эвээр ярьж байна гэж тэр сануулав.
 
-Үгүй! Би өгөхгүй. Авмаар байгаа бол чи намайг зодоод ав. Хоёулаа зодолдъё гэсэн үг миний амнаас гарлаа.
 
Гэнэт нам гүм болов. “Гахай” Баярын амнаас ийм үг гарна гэж хэн бодох билээ. “Эмээгийн эрх” гэгдэх хулчгар жаал өөрөө хүртэл хэлснээсээ цочив. Хэлснийхээ дараа л чухам юу хэлж зүрхэлснээ ухаарав. Орох нүхгүй болсон хулгананд муурын зориг орно гэдэг энэ. Олны хөлд өчиггүй арчуулснаас нэгтэй нь үзээд үхье гэж хулгана шийджээ.
 
-Юу? Надтай зодолдох оо? Чи юу? гэж Бат-Үүл сайтар тодруулав. Хоёр чихэндээ тэр итгэхгүй байгаа аж. Царайнаас нь цатгалан муурны инээвхийлэл арчигдсан мэт алга болсон байв. Хорхойд хоргүй хулганаас ийм зориг гарна гэж хулгана өөрөө мэдээгүй байхад анд гарсан муур багш яаж мэдэх билээ.
 
-Тийм. Хоёулаа халз үзнэ. Дийлсэн нь энэ компоотыг аваг гэж би хариулаад бид хоёрыг бүчин зогсох бацаануудыг тойруулж харлаа. Над руу чиглэсэн олон нүдний харцанд гайхах, бас хүндлэх өнгө аяс тодорчээ. Ийм харцаар намайг хэн ч урьд өмнө харж байсангүй.

Энэ бол эргэлтийн цэг байв. Санаачилга миний гарт ороод ирснийг би мэдрэв.
 
-Хаана үзэх юм бэ, тэгээд? Энд зодолдох юм уу? гэж Бат- Үүл асууж байна.
 
-Гадаа дэмий. Хүн харчихна гэв.
 
-Тэгээд хаана гэж?
 
-Орцонд оръё. Манай орцонд үзье. Харин олуулаа тийш явахгүй шүү. Хоёулаа яваад л үзье хэмээн зодооны болзоо тохироо хэзээний хийж дадсан хүн шиг би тун ажил хэрэгч санал тавив.
 
Санаачилгыг гэнэт алдсандаа сааталд орсон Бат-Үүл дуугүй л толгой дохиж байна. Тэр ч, бацаанууд ч үйл явц, уур амьсгалын гэнэтийн огцом өрнөлтийн хурдыг гүйцсэнгүй. Мэл гайхсандаа миний хэлсэн болгоныг тэд хүлээн зөвшөөрлөө.
 
Бат-Үүл бид хоёр тэднийг орхин, хүнсний 20 дугаар дэлгүүртэй манай байрыг чиглэн хамт алхав. Нөгөө интоорын компоотоо би ил гаргаад барьчихсан байлаа. Цээжин доторх айдсын хар үүл арилж, дотор нэг л уужим саруулхан болчихсон байв. Навтгар хамарт Бат-Үүл, найзын хуншгүй бацаануудад ялагдах нь хамаагүй. Гол нь би өөрийгөө, дотор минь орогносон хулчгар “гахай Баярыг” ялжээ. Үүнийгээ би дараа нь л ухаарсан байх. Харин тэр өдөр бол “Энэ мууд зодуулсан ч яахав, энэ муу компоотыг алдсан ч яахав. Би харин овоо шүү” гэх ухааны юм бодож, дуу аялмаар ч юм шиг, хөл ер бусын хөнгөрчихсөн учраас нисмээр ч юм шиг сайхан байлаа.
 
Бид хоёр манай орцонд ороод өгсөв. Хоёр, гуравдугаар давхрын хоорондох жижиг талбай хүрээд өөд өөдөөсөө харан зогслоо. Хар айдас сэтгэлийг минь дахин бүрхээд авав. Хоёр өвдөг үл ялиг чичирч байгааг мэдмэгц түүнийгээ нуух гэж гутлын үдээсээ чангалж байгаа дүр эсгэв.
 
Дээрээс хүн уруудаж байгаа нь дуулдлаа. “Манай гэрийнхэн байгаасай” хэмээн тэр хооронд би дотроо залбирав. Биш байлаа. Хажуу айлын хөгшин сав санжигнуулсаар бууж ирж байна. Бат-Үүл бид хоёр болзож уулзаж байгаа хоёр найз царайлаад түүнийг дэргэдүүрээ өнгөр өөв. Айлын хөгшин гадагш гарч, орцны хаалга дор хаагдах чимээнээр Бат-Үүл идэвхжлээ.
 
-За, наад компоотоо энэ тавцан дээр тавьчих гэж байна. Тэгснээ хамар дээрээс нүдний шилийг минь шүүрч аваад компоотны хажууд тавилаа.
 
-Нүдний шилийг чинь хагалчихвал гай. Энд байж байг. Нүцгэн гараараа л үзнэ шүү. Хамраас цус гарвал ялагдсанд тооцно. Шатны уруу түлхэхгүй, өшиглөж өвдөглөхгүй. За юу гээд өрж байгаа бололтой хоёр гар нь гозосхийв.
 
Би хасах дөрвийн шил зүүдэг байв. Шилгүй болмогц хоёр алхмын цаадах бүх юм бүдэг бадаг. Манан дотор Бат-Үүл хөдлөх шиг болонгуут би нүдээ тас аниад өөдөөс нь ухасхийлээ. Хараа муу, нүдээ аньсан ч, нээсэн ч дүндээ дүн л дээ. Хоёр гараа тээрмийн сэнс мэт эргүүлэн би давшилтанд орлоо.
 
Бат-Үүлийн ясан нударга толгой, хацар, цээжин дээр минь бууж байсан ч би тээрмийн сэнсээ зогсоолгүй, хамаг чадлаараа савсаар л байв. Тэгтэл Бат-Үүл гэнэт
 
-Хөөе, зогсоорой. Хамраас цус гарч байна. Чи харахгүй байгаа юм уу гэж байна. Асуултынх нь өнгө, өгүүлбэрийнх нь өргөлт нэг л сонин. “Би дийлжээ” гэсэн бодол тархинд минь зурсхийн орж ирэв.
 
-Би сайн харахгүй байна. Би чамайг дийлсэн үү? гэж лавлан асуулаа.
 
-Тэнэг юм уу, хаашаа юм. Цус гарвал ялагдана гэж яриа биз дээ. Тэнэг юм асуугаад... гэж тэр уцаарлаж байна. Тавцан дээрээс тэмтчин байж шилээ авч зүүв. Хараатай боллоо. Бат-Үүлийн навтгар хамрын нэг нүхнээс нь цус гарч байна. Би халааснаасаа эмээгийн индүүдсэн нусны алчуураа гаргаж түүнд сарвайв.

-Май, үүгээр арч.
 
Тэр алчуурны үзүүрийг шүлсээрээ норгоод, навтгар хамраа арчив. Дараа нь бид хоёр орцны чулуун шалан дээр энд тэнд дуссан цусны ганц нэг толбыг гутлынхаа улаар тарааж, арчмар аядав. Ажил ч ерөнхийдөө цэгцрээд ирлээ.
 
-Май, энэ компоотоо ав гээд Бат-Үүл цонхны тавцан дээр байсан компоотыг минь надад өгөв. Нүүрэнд нь цусны ор мөр үлдсэнгүй. Хамар нь надад яагаад ч юм, тийм ч зэвүүн навтгар санагдсангүй.
 
Би яах учраа олсонгүй. Зодуулсан хүн яадгийг би сайн мэднэ. Харин зодолдоод дийлсэн хүн яах ёстойг хэн ч надад заагаагүй байлаа. Тийм туршлага надад огт байсангүй.
 
-Энэ компоотыг хоёулаа хувааж идье. Манайд орох үү, Бат-Үүл ээ! гэлээ.

Миний энэ үгийг сонсоод Бат-Үүл цахилгаанд цохиулсан мэт болов. Түүний царай тэр дороо нөгөөх догшин хулигаан төрхөө олж, хамар нь дахин зэвүүн навтайгаад ирэв.
 
-Xувааж идье ээ? Хуц! Чиний энэ мууг горьдоно гэж бодоо юу? Наадахаа аваад зайл. Хамар санаандгүй оночихоод өөрийгөө юу болчихлоо гэж бодоод байгаа юм, чи муу. Хуц, муу дөрвөн нүдэт. Муу “гахай” Баяр гэж хараал урсгасаар шатны уруу пижигнэн алга болов. Орцны хаалга дор тасхийн хаагдаж байгаа нь дуулдлаа.

Би гайхав. Компоот хувааж идье гэсний төлөө ингэтлээ уурлах нь юу билээ. Тавлаж байна гэж ойлгосон юм байх даа. Би уг нь “сайдъя” гэсэн санаатай л хэлсэн юмсан. Гэхдээ эмээгийн маань хэлдэгчлэн “Юу хайхан гээ, дур хайхан”. Хөл хөнгөрчихсөн би хэдхэн харайгаад л гэртээ оров.
 
Эр зориг гарган эргүүлж олж авсан эмээгийн маань тэр компоот ер бусын амттай байж билээ. Би түүнийгээ ганцаараа биш, эмээтэйгээ хувааж идсэн тул тарга тэвээргэнд маань нөлөөлөөгүй биз.
 
Тэр өдрөөс хойш ойр хавийн бацаанууд намайг “гахай”, “дөрвөн нүдэт” гэж хочлохоо, элдвээр шоглодгоо үндсэндээ болив. Бат-Үүл тэдэнд юу хэлснийг би мэдэхгүй. Надтай зодолдохоор яваад компоотгүй буцаж ирсэн болохоор юм хэлэх хэрэг гараагүй ч байж мэднэ.
 
Дараа жилийн хавраас нь би гэнэт суга өсөж эхлэв. Бие, сэтгэлийн асар их зовлон надад амсуулсан мяраа тарга маань ашгүй нэг шувтарч, би ердийн хүүхдийн эгнээнд баяр бахдалтайгаар багтан жагсаж билээ.
 
Энэ явдлаас хойш бүхэл бүтэн амьдрал өнгөрчээ. Тэгж “танилцсан” Бат-Үүл бид хоёрыг хувь заяа маань түүнээс хойш овоо сайн гагнаж өгсөн дөө. Амьдралд маань юм юм л тохиолдож байв. Гэлээ ч навтгар хамартад би ач санаж явдаг. Хаврын тэр нэг өдөр тэнэж яваад “айдсын эсрэг вакцин”-ыг хажуу байрны “гахай” Баярт овоо сайн тунгаар санаандгүй шахчихсан гэдгээ тэр яаж мэдэх билээ. Амьдралыг утгагүй болгодог юм бол айдас. Түүний эсрэг “вакцин” нь эр зориг. Нас насандаа таарсан ийм “вакцин” хийлгэж байх нь хэрэгтэй юм билээ...
 
 
Санжаагийн БАЯР
АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
112.222.60.109 Baga nasandaa deerelhuulj bsan setgel sanaani hohiroloo mongolin ard tumni durguig hurgej taildag yum bish uu
66.181.160.59 Яг л өөрт нь таарсан. Үлбэгэр дурсамж гэхүүдээ. 40мянгатынхан гэж нэг иймэрхүү л навсакууд бснюм
202.9.41.161 Бичилт гэж хэрэг алга. Ямар нуршуу, муу юм бэ. Яаж улс орноо удирдаж байсан хүн бэ
27.123.214.121 Сайхан хаваржиж байна уу? Одоогоос яг 40 жилийн өмнө би чамаас ”бие чинь сайн уу ?” гээд асуучихсан чинь, чи гайхаад хаяа уулзахад намайг егөөддөг байж билээ... Тэр үг миний сайхан санасан ерөөлийн үг байсан юм бол уу,одоо нэг бодоод үзээрэй.Аз жаргалыг ерөөе
122.201.21.229 huurhun dursamj. bat-uuiin zan taalagdchlaa. ter ueiin huliggan gej bsn huuhduud judagtai bj de.
211.36.134.71 He he 2buriad huvuud uzej taarsan bh shiv dee.
202.70.46.230 Bas ichihgui dursamj bichne gene, tuuhend muugaar ch hamaagui uldsen ch amjndaa ooriigoo eyeregeer uldeeh geh oroldlogo shiv, iim l amjtan mongoliin turiin deer garch l baidag, bidnii oyunii hemjee ter hemjeegeer taaruuhan bna daa
202.70.46.230 Bas ichihgui dursamj bichne gene, tuuhend muugaar ch hamaagui uldsen ch amjndaa ooriigoo eyeregeer uldeeh geh oroldlogo shiv, iim l amjtan mongoliin turiin deer garch l baidag, bidnii oyunii hemjee ter hemjeegeer taaruuhan bna daa
202.70.46.230 Hoorhii, ooriigoo aguu hun gej bodoj, mongol uls Bayaraas bolon tuunii ur udmaas hariug avch l taaraa, tur ni avdaggui jum aa gehed hiisen nugliinh ni hariud uul us savdag ni avna gedegt itgej bna
202.9.40.196 Мангар дурсамж байна.
182.160.40.138 ug n surhii uhaan bichsen bhin.tegeed idej uuhaas aidaggui boljdee.gehdee busad yumnaas aimhain bilee
103.26.195.90 уран зохиолын ном шиг сонирхолтой бас инээдтэй, сургамжтай юм
150.129.143.203 Nomiin garhaar tuhtai unshii gol unen tuuh baina gedegt itgej bna 10 har nugeliin talaar uzel bodloo bicheesee gej hundet mulguuduu bayaraas husej bna
202.9.41.63 Bagadaa archaagui yavsan iimerhuu honotsiin sheesnud mongonii toloo yahaas butsahgui boldog bh ner tor gej tedend ugui
202.9.41.63 Hmm
202.9.41.63 Yur ni bagadaa archaagui baisan aavgui ussun ulsuud l ner tor gej baihgui mongonii toloo yahaas butsahgui mashin unah ni neg nasnii moroodol bgaad bh shig. Mongoliin darga nar ihenh ni tord orj mashin unaj uzeh gediimuu haashaa yum. Iimerhuu ulsiig anhnaas ni tord oirtuulmaargui bgaam. Het durlasan hund toriin joloo buu atguul.
202.9.41.63 Luivardaj olson yos surtahuungui buzar mongoniihoo talaar. Avch shaadag yanhnuudiinhaa talaar sain bicheerei
202.21.106.122 Монгол улсаа зарсан хүн яаж сэтгэл тайван байх вэдээ хамгийн муухай нь ард түмэндээ нэр нүүргүй болж хараалгаж үхэх нь яаж ч сайхан байхийн вэ муу амьд явахаар сайн үх гэдэг байдаг шүүдээ
79.227.188.125 ЭНЭ СҮҮЛИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ӨМНӨ НЭТ-Д ГАРЧ БАЙСАН ХУУЧИН ДУРСАМЖ БАЙНА. СОНГУУЛЬ ДӨХӨХӨӨР Л ГАРЧ ИРДЭГ ГЭСЭН СЭТГЭГДЭЛ ТӨРЛӨӨ. ДООР ЗАРИМ ХҮМҮҮСИЙН БИЧСЭН КАНАДЫН КОМПАНИЙН ТУХАЙ АСУУДЛЫГ БОЛОР САЙД УЛСАД ГАРЗТАЙ Ч НЭГ ЮМ ШИЙДЭХ ШИГ БОЛЛОО. ОРСУУДТАЙ НИЙЛЭЭД НИСДЭГ ТЭРЭГТ СУУГААД ЯВЧИХЛАА Е.САЙД ИНГЭЖ БОЛОХ УУ ҮГҮЙ ГЭЭД СОНИНД ГАРЧ БАЙСАН, ҮР ДҮН НЬ ОРСУУДЫН ДААЛГАВАРААР КАНАДЫН КОМПАНИ ХӨӨЖ ЯВУУЛСАН БОЛЖ ТААРСАН УУ. БАТ-ҮҮЛ ЯМАРТАЙ Ч УЛСЫГ ТЭР ХЭМЖЭЭНД ХОРОЛЧИХЛОО ГЭЖ СОНСОГДОДОГҮЙ ЮМ ХӨӨРХИЙ.
108.210.196.70 Uheheesee omno yaj ohid huuhnuud buzarladag baisanaa bas bicheerei. Altai ta hed yadag bailaa muu novshoo
59.153.113.185 Saya neg turd baisan shunalt uhlee Bayar chi uheheesee umnu eh orondoo buyan bolooch kanadiin luivarchdaas avilaga avsanaa olon ulsiin shuuhed meduulj oyu tolgoign gereeg tsutsalj ugvul ner tsever uhnr
150.129.142.44 Худлаа инээмсэглэсэн сайхан царай Монголын лидерүүд чинь ард түмэнтэйгээ хамт явдаг байхгүй юу муу уран илтгэгч худлаа шаагчаа магадгүй чи Элбэгдоржийг дахин гаргаж ирснээс бүр муу юм хийсэн байхаа
59.153.113.185 mongol banknii erunhiilugch avilagch ungurluu bayar chinii bey muu baigaa bol yadaj eh orondoo sain uils hiij ner tsever uhej dald orooch yadaj ouy tolgoin gereeg uurchilj buyan bol bi avilaga avsan gej heleed olon ulsiin shuuhed handval ashigui geree tsutslagdana tegj buyan bolvol uhsen hoino ard tumen emegnej maani unshina
103.57.92.109 Bayar.Bat-uul 2 neg etsgiin huuhduud gee bizde
202.156.241.116 Луууувирчааааан . Эх орноо мөнгөөр зараа биз. Эх орон чамд байхгүй. Наанаас гансарч. ...
103.57.92.92 Huuhed nasnii gegeen dursamj.oird unshaagui saihan dursamj.geriinhnee gaihtal 1raa ineej bgaad l duusgav shuu
202.9.41.42 Nudend haragdtal bichjee. Saihan l dursamj bna.
202.9.41.42 Nudend haragdtal bichjee. Saihan l dursamj bna.
49.0.186.210 Нүдэнд харагдтал бичжээ, Үе тэнгийн дарамтын сонгодог жишээ, гэхдээ Бат үүлийн зодолдох дүрэм нь таалагдлаа, энэ өгүүллийг яг ингэж хочлуулдаг хүүд хэвлэж өгнө өө, түүний сэтгэлд эргэлт хийх байх шүү,
49.0.186.210 Нүдэнд харагдтал бичжээ, Үе тэнгийн дарамтын сонгодог жишээ, гэхдээ Бат үүлийн зодолдох дүрэм нь таалагдлаа, энэ өгүүллийг яг ингэж хочлуулдаг хүүд хэвлэж өгнө өө, түүний сэтгэлд эргэлт хийх байх шүү,
203.194.118.78 Aimhaigaaraa bsan bol deer baij dee.Aidas n alga bolchihood l mongo idej zuwchuulj urwaj sharwadag bolchihson yum bish uu .Hezee ch hereg n ilrehgui yum shig hen ch medehgui yum shig zorig gargasan daa nowsh gej
122.201.22.198 ene durtgaliig deer 2-3 jiliin umnu unshij bsan yum.yamarch bsan songuuliin piar bishdeg.goe durtatgal.
203.213.41.132 Enenii teneg durdatgal nertei songuuliiin pr hend heregtei ym
203.91.115.43 хүүхэд насны гоехон дурсамж
203.91.115.43 хүүхэд насны гоехон дурсамж
203.91.115.43 хүүхэд насны гоехон дурсамж
203.91.115.43 хүүхэд насны гоехон дурсамж
122.201.31.181 Bayr mongoliin nileed ih bayrlagiig amerik kanadad bulshilsan daa nugel ni nudeeree garah bailgui dee. Ydaj baihad ene hunii neg ch ur huuhed mongold amidardaggui bugd gadaadad
103.26.193.56 kjhg b
103.26.193.56 xurdan uxej dald oroosoi
103.26.193.56 jargatsan gaxai vee ug ni end xorix 461-r angid xevtej bgaad uxex estoi xvn
103.10.22.90 husseneeree negniigee doromjilhoo bolimoor eumaa. neg hunii esreg yamar olon har muu setgegdel yavj bainaa oorsdoo harsan uzsen eumshig l yarih eum uneheer ta nariin yariad baigaa unen eum bol Sanjiin Bayriin esreg gesen kompanit agil zohion baiguulaad bugd niilj urugdul gargaad shuuhed uguuchee Mongol ulsiin shuuh baiguulga unen muniig gargaj chddag l gazardaa. Ta buhend helhed ine olon uzen yadaad baigaa humuus ner usaa olond neelttei bailgaarai daraa n taa nariin unen zuv baisan bol ard tumen,ur hoich chine taa nariig ardiin baatar hemeen tsolloh dolno. Etsesd ni Bal dargiin mine haruusal minii Mongoliin turd dahin buu uzegdeesei.
103.10.22.90 Mongoor shaalgaj bsan bol ingej helehees yahav ayagui bol gomo pizda bgaaТаны хариулт ...
  • 2016 оны 03 сарын 11
103.10.22.90 Idsen uussan ni il bolood setgeliin shanalaltai ,shono ni har darj zuudleed,baingiin tugshuurtei baina gedeg eruul mended yamar ih sorog nolooteig haruulj ba .Ooroo hiisen hergee huleeh chadalgui ni ter bichsen bagiin hulchgar huuhed bsan bolohoor chadahgui biz dee.Tiimees ATG hurdan saitar shalgaj ilruuleed zohih yal shiitgeliig ni huleelgeed ter ohidiig ni zasgiin gazriin tetgelgeer sursan zardliig MN -n toloo ajluulj hohirolgui bolgoj Bayariin suulchiin amidraliig ni shuluutgaj buyan bolvol yasan yum.
  • 2016 оны 03 сарын 11
103.10.22.90 Таны хариулт ...saihan bichjee.amjilt
  • 2016 оны 03 сарын 10
103.10.22.90 луйварчин ...
  • 2016 оны 03 сарын 10
103.10.22.90 C.BAYR MONGOLOOS ZAIL A
  • 2016 оны 03 сарын 10
103.10.22.90 Таны хариулт ...ОЛОН БАЙРНЫХАА ТАЛААР ДЭЛГЭЭЧ ЛУЙВАРЧИН АХАААААА
  • 2016 оны 03 сарын 10
103.10.22.90 xurdan uxej dald orvol taarna c.bayr
  • 2016 оны 03 сарын 10
103.10.22.90 hgh
  • 2016 оны 03 сарын 10
103.23.51.1 Бага насандаа байлдаж тоглосныхоо хариуд байлдааны гавьяаны улаан тугийн одон авдаг нэг хошиг шог байдагдаа.... ер нь бол их адилхан байна нэг их улс орондоо сайхан зүйл хийж бүтээсэн хүн шиг өөрийгөө ингэж дэгсдүүлээд хэрэгггүй болов уу,, Америк байсанаа дараа өөрийгөө Цэдэнбал даргатай зүйрлэж хүмүүсийг уяраах л байх гэж би бодож байна Компот Баяраа,,, улс ард түмний компотонд та ч их цадсан байхдаа ямар ганцаараа идсэн гахай таргалах биш улам турдгаас хойш....
103.57.93.39 Бас улс орныгоо сүйрүүлэх вакцин хийлгэсэн байх тийм үү.
202.179.25.37 Олон хүний сэтгэгдэлээс харахад С.Баяр таныг Оюу-толгойн гэрээг Монголд ашиг багатай байхаар хийж баталсан гэж буруутгаж байна.С.Баяр та энэ талаар их тодорхой хариулт номондоо бичиж өгөх нь зүйтэй болов уу
43.242.243.22 Сайхан дурсамж байна. Хэлсэн угэндээ эзэн болно гэдэг чинь хуний бас нэг сайхан чанар юм даа. Сайн хумуусийн ур садууд гэж уунийг л хэлэх байх даа.
124.158.109.58 Бага насны дурсамжаа улс төрийн тоймч, сэтгэл зүйчийн дүгнэлтээр чимж бичсэн нь уншууртай сайхан болжээ. Таалагдав.
59.153.114.214 Монгол хүн бурхан болоочын ясыг өндөлзүүлдэггүй жудагтай хүмүүс байсан юмсан. Одоо ч өөрөөсөө бусдыг доромжилж бяцхан тархиа баясгадаг хөгийн шаарнууд их болжээ.
122.201.24.105 Ene er zorigoo uls eh orniihoo toloo haruulah tsag boljee .Eh oron chini ooriin chini hucheer doriotold orson bna tiim u chit er zorig gargaad oort baigaa ed horongoo ulsdaa butsaan ogoj joohon ch gesen tus bolooch.
103.57.92.129 Өмхий луйварчин.айгаа
124.158.126.45 BAYR AXAA ODOO NAASHIL DAA . MONGO NI DUUSAAGYI BNUU. . .
124.158.107.20 Эр хүн байх хэлсэн зорьсондоо хүрдэг байхын үлгэр дууриал бол энэ хүн шүү дээ. Хэрэгтэй газраа хэрэгтэй үедээ байж хэрэгтэй зүйл хийсэн. Энэ хүний хийсэн бүтээсэн гавьяаг энэ яваа насанд нь харлуулж баллуурдах бүхэл бүтэн систем ажиллаж байгаа. Гэхдээ тэр хамаагүй ард түмэн сохор биш бас бүгдээрээ тэнэг биш. Учир нь эргэж ирээд хийж бүтээнэ гээд яриад зориод явбал тэрэндээ хүрнэ, чаддаг гэдгийг нь мэддэг хүмүүс ирүүлэхгүй байх бүх боломжуудыг ашиглаж байгаа. Иймэрхүү хүмүүс уул нь эх орондоо хийж бүтээгээд байж байх ёстой юмсан.
150.129.140.77 Сайн бичдын бээшд номоо хурдан худалдаанд гаргаарай сонирхы
103.10.22.139 Мундаг сүүпер хүн, Энхбаяр сда сонгуульд унасан уурандаа баахан хар пиар хийж цацаад заваараад байгаа болохоос. Баяр шиг шилдэг удирдагч монголд өөр байхгүй
103.10.22.139 Таны хариулт ..boon nygel khiicheed ichihgyi amid yavah geed mongo yreed arzaigaad emchluulj bn tegeed byr ooriinkhoo nomiig bichij mongo yreed ternii orond amidrah erkhtei khynd mongoo ogood Bayar ooroo delkhiigees khyrdan zai !!!!
  • 2016 оны 03 сарын 12
103.10.22.139 xaxa duu umuu
  • 2016 оны 03 сарын 10
122.201.24.154 Сайн бичиж. Хэл уран зохиолын хичээлд сайн байжээ.
122.201.24.154 юу болсон гэж өөрөө бичих вэ дээ Ступид
  • 2016 оны 03 сарын 12
175.223.33.28 Avilgalch hulgaich bayr chms bolj ene olon olsoj ovdoj zovj bn chi targan gahaigaara hend ch hereggui deerelhuuldeg amitanaaraa uldsen ni deer baijee
175.223.33.28 123
  • 2016 оны 03 сарын 12
202.179.11.62 baga zaluu huuhed bagachuud unshval amidraliinhaa turshid barimtlah chig zarchimaa todorhoilohod ni ihee chuhal tuuh shu. Busad dursamj durdatgaliig unshih yum san nom gargana gej sonsson garsan bolov uu
112.72.9.22 Далхийд нөөц баялгаараа 6-д жагсаж байгаа Оюутолгойг Канадын дээрэмчдэд бэлэглэж хэдэн тэрбумыг авлигадсан муу ”гахай”. Чи удахгүй О.Чулуунбатын араас үхэж далд орно оо. Эх орон ард түмнээсээ урваж ганц хар толгой, мунаг тачаангуй сэтгэлээ жаргаасан нүгэл чинь тун удахгүй сад тавьж үхлийн муугаар үхнэ дээ гахай минь. Чи муу ”гахай” Монголд ирж гай бололгүй наад өмхий Америктаа тун удахгүй үхэж өмхийрөөрэй ”гахай” минь
112.72.9.22 МУУ ЛУУВИРЧИН ХУЛГАААЧААА. ЭХ ОРНОО ЗАРЦАН ШҮҮ ДЭЭ ЧИ МУУ. ЧАМД ЭХ ОРОН БАЙХГҮЙ. ЧИ МӨНГӨӨР СОЛЬСОН. ЧАМД ЭХ ОРОН БАЙХГҮЙ. ЭНЭ миний хариулт
  • 2016 оны 03 сарын 10
112.72.9.22 Таны хариулт ...МӨНГӨ ЧИНЬ ДУУСАХ БОЛООГҮЙ ЮУ АГАА.ДУУСАХААР НЬ ИРЖ АРД ТҮМНЭЭ ШУЛАХ УУ ..БАНК ДАМПУУРУУЛАХ УУ.,ГАЗАР НУТГАА ЗАРАХ УУ АГА
  • 2016 оны 03 сарын 10
112.72.9.22 Чулуунбат асан өөд болоод өөрийн чинь амьдрал их сайжирсан уу? Одоо араас нь БАЯР бурхан болвол та ч тамтаггүй баяжих байх тийм үү?
  • 2016 оны 03 сарын 10
43.242.243.13 Tam baidag bol tendee ochooroi
103.26.195.176 Монголын төрийн толгойд байсан авилгач хулгайчдаас арай эрийн жудагтай нь буриад С.Баяр юм .
45.117.34.4 монгол улсаа зарчихаад тэр мөнгөөрөө гадаадад жаргаж буй энэ нөхөр биднийг доромжилж даапалсан шиг сууж байх шив дээ.Энэ Шаарын дуртгал хэнд хэрэгтэй юм. Монголоос хулгайлсан мөнгөө буцааж өгөөч
45.117.34.4 Яг зөв сайн хүн байсан бол эндээ эх орондоо хэрэгтэй зүйл хийгээд явна биз дээ Айгаад гадагшаа зугтсан
  • 2016 оны 03 сарын 10
203.91.112.186 Еэ хүүр ээ, энэ булай удахгүй үхэж... Чулуунбат шиг араасаа баахан х а р а а л уншуулна аа...
106.184.1.243 Богихон хэмжээний хөөрхөн кино үзсэн юм шиг л боллоо. Өөрийхөө бага насыг ч бас харлаа, бага байхад мөн л ингэж дээрэхлүүлж явлаа. Аймралыг үнэхээр л утгагүй болгодог зүйл айдас түүнийг давж гарах эр зориг л үнэхээр вакцин.
202.70.40.122 Болсон явдлын үнэн худлыг мэдэхгүй ч бичвэрийн хувьд уншигч хүний зүгээс сайхан бичжээ
202.126.91.98 uneher gegeeleg,surgamjtai saihan tuuh bna.yamar ch gsen Bat uul gert n orj kompotig n ideegui n sain boljee kkk .idsen bol hugiin amitan boloh bailaa.ner hugarahaar yas hurar gedeg n negen byatshan jishee bn shu de
103.229.120.98 Emeegiin kompot yakhav idej bolno.ard tumneesee avsan kompotoo butsaagaad ugchikh,chi gantsaaraa idej barakhgui shuu.
103.26.193.40 Худлаа бүлтэрчээ
182.160.36.124 монголыг зарсан хулгайч ,монголыг дампууралын замд оруулсан луйварчин,олон хүүхэн сольж их баярхаж байна даа,жирийн иргэд өлсөж үхэж бн ,тэгэхэд энэ Америкэд жаргаж сууна,хар толгойгоо өгнө гэж ард түмэнийг хуураад л,одоо Баяраас тэр толгой, мөнгөө нэхэх хэрэгтэй,одоо ингэж ард түмэнийг хуурч байгаад дахиад төрд гарах юм бодож байгаа,Баярцогт, Баяр,Зоригт Оюутолгойг зарсан луйварчид үеийн үед эд нарын ах дүү, үр хүүхдийг Монголчууд занах байхдаа,сая Чулуунбатыг хардаа
182.160.36.124 Оюу толгойг сайн мэлэхгүй юм. Харин Канадын компаниас Мардайг булааж эх орноо өрөнд оруулсан хэргийг Баяр хариуцах нь гарцаагүй боллоо. 70 саяыг чи төл, чиний алдаанаас болж ардууд өрөнд орлоо, улсад хохирол учруулсан хэрэг
  • 2016 оны 03 сарын 10
182.160.36.124 tiimee, huniig muulj, hardaj, serdehiin orond aidsaa davaad ooriinhoo amidraliig uchir utgatai saihan bolgohod erch huchee zoriulaa.
  • 2016 оны 03 сарын 10
182.160.36.124 С.Баяр бол Монголчуудыг 50 жил тэжээх Оюутолгойг Рио Тинтод зүгээр л бэлэглэчихсэн ”гахай”. Монголын говьд бүлаатай байгаа одоогоор тогтоогдсон нөөц нь 1400 тонн алтны наацтэй энэ том ордыг Канад гөлөгнүүдэд зүгээр өгснийхөө төлөөсөнд чи муу ”гахай” Монголчуудад хэдэн үеэрээ хараагдах үйлтэй дээрэмчин шүү. Чи Монголд ирж гай бололгүй бушуухан наад өмхий Америктаа хахаж үхээрэй. Эх орон ард түмнээсээ урвасан чам шиг ”гахай”-нууд насны эцэст ганцаардаж, авсныхаа нүхийг ухах газаргүй тарчилж үхдэг нь хорвоогийн хатуу жам. Чи муу ”гахай” удахгүй үхэж далд орно оо
  • 2016 оны 03 сарын 10
182.160.36.124 oyutolgoi bol emgenel gemt hereg gej boddog.
  • 2016 оны 03 сарын 10
103.26.193.40 Баяр худлаа бүлтэрчээ
27.123.214.91 Сайхан бичжээ.Таны номыг хүлээж байгаа шүү.Амжилт
150.129.143.35 S.Bayar yakhav ekhleed Mongolchuudiig khagalj butagaad bgaa erliiz, khurliizuudaasaa salakh kheregtei!
71.163.231.102 Чацга шиг юм бичиж.луйварчин багадаа ч луйварчин байж энэ Баяр,Батүүл нь дээрэмчин одооч хэвээрээ
202.179.24.45 уул нь улс төрийн соёл гэдгийг энэ хүнээс сурах ёстой гэж боддог Бат-Үүл баатар бол гэрийн хүмүүжил муутай хүн харин тэрэнд аз тохиож ардчиллын буянаар өнөөдөр улсын баатар гэх цолыг ичихгүйгээр хүртсэн энхийн цагийг хамгийн тэнэг хүн .Уул нь Улсын баатар цолыг төрийн хутгуурууд өгөх ёстой юу
202.179.24.45 Донгос хулгайч 7сарын 1ний алуурчин Үхсэн хатсаны улс төрийн соёл Хуцаач БАЯРТАЙГАА чөтгөр лүүгээ тонил
  • 2016 оны 03 сарын 10
202.179.24.45 hiisen ajiltai hiij baigaa ajiltai hiih gej baigaa ajiltai hun shuu, chi zugeer l hotoor yavaad harchih l daa
  • 2016 оны 03 сарын 10
202.179.24.45 уул нь улс төрийн соёл гэдгийг энэ хүнээс сурах ёстой гэж боддог Бат-Үүл баатар бол гэрийн хүмүүжил муутай хүн харин тэрэнд аз тохиож ардчиллын буянаар өнөөдөр улсын баатар гэх цолыг ичихгүйгээр хүртсэн энхийн цагийг хамгийн тэнэг хүн .Уул нь Улсын баатар цолыг төрийн хутгуурууд өгөх ёстой юу
27.123.214.122 Сайхан бичжээ. Даанч авлигч юмдаа
211.36.135.201 Yag odoo bayar ukekiin bol banknii chuluunbataas iluu olon haraal hurtene. Harj l baigaarai
43.242.243.49 mundag hun shu.
43.242.243.49 Хуцаач
  • 2016 оны 03 сарын 10
43.242.243.49 Ta nar hunig bitgi doromjil yu idej uusnig ni harsan hun bnauu sain ulsturch hun shig sanagddagаны хариулт ...
  • 2016 оны 03 сарын 10
43.242.243.49 LUdahgyi nasnii too ni duusah gej baigaa yum chini iim dursamjiinhaa hamt uuriinhuu hiise. buh aldaa bolon odoo ene uul uurhaig yaval zuv geree hiij eh orond ashogtai ajillah ve gej zaaj sursan zyil bichvel daraa yed maani heregtei shuu dee GAHAI BAYARAa
  • 2016 оны 03 сарын 10
43.242.243.49 Айж байгаа.хөрөнгий
  • 2016 оны 03 сарын 10
43.242.243.49 Таны хариулт ...айж байхгүй юу.хөрөнгийг нь хураагаад цаазлах юмсан
  • 2016 оны 03 сарын 10
43.242.243.49 хулгайч учираас Монголд амьдрах хэцүү,гэхдээ мартах үед ирнэ
  • 2016 оны 03 сарын 10
43.242.243.49 Ene muulaad avilagach ntr ged bga humuusiig sn oilgohgui yumdaa. Onoodor mongoliin uls turd arai neg donguur eriin huihtai hun n ene hun gej boddogiin shuu. Oyutolgoig hudluguud urgeljluuleed onoodriig hurtel zasagaa avch yvsan bol bid estoi jinheneesee neg alham uragshlah bailaa
  • 2016 оны 03 сарын 10
43.242.243.49 Ene muulaad avilagach ntr ged bga humuusiig sn oilgohgui yumdaa. Onoodor mongoliin uls turd arai neg donguur eriin huihtai hun n ene hun gej boddogiin shuu. Oyutolgoig hudluguud urgeljluuleed onoodriig hurtel zasagaa avch yvsan bol bid estoi jinheneesee neg alham uragshlah bailaa
  • 2016 оны 03 сарын 10
43.242.243.49 яагаад монголд амьдардаггүй юм бол?
  • 2016 оны 03 сарын 10
103.57.93.251 Та бүхэн битгий ингэж улааныг үзэж урваж , шарыг харж шарвалзаж байгаач...Урваач , шарваач идээч уугаач гээд л шуурч байхад нь та юу дуугарсанаа санаарай ?! Тэр бол төрд хэрэгтэй л нэгэн.
103.229.122.55 Сайхан юм алга. Хогнуудын тухай хогоор толгойгоо дүүргээд яахав.
202.9.42.1 Үнэхээр сайхан бичжээ.Монголд маш их хэрэгтэй хүн шүү
202.179.27.154 eneiig haa bga gzraas olj ireed buudah heregtei hyatuud shg elenchegiin chin bayr darga ene ng ym bas nuguu doloogch nuu
202.179.27.154 haraah enevvhend hyataduud haa bga gzraasn olj ireed buudwal taarna elenchegiin chin bayr darga mongoliin ard tvmeniig guilagchluulj ydaruulj bgaag mededgvi maluu ali eswel bas nuguu bugs doloogchuu
103.57.94.133 Маш сайхан бичсэн байна. Бас сургамжтай юм. Аргагүй л бичгийн хүн юм даа. Гэхдээ нэг эцгийн хүүхдүүд гэдгээ хэзээ нь мэдсэн юм бол доо, хөөрхий минь.
94.21.81.93 Yostoi saihan bichsen durdatgal baina. Mash ih ineej elgee bayrluullaa. Gegeeleg saihan dursamj bna. Tand az jargal husey!
68.111.93.100 Oyuntolgoin gereeg tolgoigooroo hariutsna gej geree hiisen hun. Odoo ene gereeg yamar uchiraas yagaad Mongoliin tald ashiggaggui hiisen talaaraa l sain tailbarlaj bichih heregtei dee. Tegehgui bol hoich ue chini ueiin ued chamaig haraan zuheh bolno. Tanii ter ”gahai” hochtoi baina uu, Batuultei yamar naiz baisan er ni sonin bish, sonirhoh ch hereg alga. Oyutolgoin yagaad ingej hiih bolsonoo tailbarlaad ug.
92.224.248.54 BATUUL NI GAHAI BAYARINHAA TURSUN DUU NI:HULGAICH BATUUL:TAARSAN NEG ETSGIIN HULGAICH NAR. hulgaich gahai bayar hulgai hiisen dursamjaa l bichvel boloodoo, uhseniih ni gavya baiguulsan ium dursamj ch geh shig archaagui gahain amidralaa bicheed baigaa ium be, hend heregtei ium.
66.87.77.174 Bat-uul baga bs ch gsn helsen amanda er hun shig l hurch. Bas bayariind orj kompotiig n huvaaj idelgui nuguu batsaanuudruugaa guij garsan n mundag yumdaa. Huuhed bs bj.
66.87.77.174 Ta nariin tolgoig ugaaj, nulimsiig chin garahaar yum doroo bichih blguidee. Tmdee ch munguur chin amerikt edlen gazartai amidardag yum, bagiin dotuur tamirtai gadnii humuujileer yvsan ene hun chin
208.54.83.146 Za yah ve. Ter hun yamar bsan; bgaa ni duurch. Gol unshihad goyo bailaa. Saihan i eej avlaa. Vidnii ued hu guud iim l bsan.
112.72.11.103 Turulhiin banid hvn banidaaraal duusna bat vvld banidrah argaa olj ydaj bnaa,hugiin nowsh mongol ulsiig urund bariulj,oldson bolomjoo ashiglaj hulgai hiisen hugiin jijeg gar
123.109.225.97 Manaihan neeree savj unatal setgegdel bichihiimaa hahah
66.58.200.154 oo za za shorond bh yostoi hyn chini harin ch byyr dahij songogdoh geed teneg mongolchuudaa ogyylleg meteer tatah geed l bj bdg um bn.mongoloos oor gazar bol bayar bayartsogttergyytnyyd shorongiin bandi bolson bgaa daa
178.192.168.128 mash goe bichjee!mundag uls turch aguu hundee! aimaar medlegtei
103.57.94.153 Bolimoor yumaa,
202.9.42.2 Kkkk
202.9.42.2 Kkk
103.57.94.153 Batuuliig navtgar ene ter gej yamar ih heldeg iin be. Ene bichsen yum chin bas l uls tor, osh honzongoor duurjee, dalduuraa, baigaagaarne bichsengui, ih l bodoj , nairuuljdee, idej uusan horongooroo naanaaa duugai hevtej baihgui , bas enkhbayar yum aa ene bayar guai
202.9.42.2 Xantlaa idcheed xvnii gazar ochij jargaj xewtcheed vxex n doxood irxeer xvvree awchirj tawix nvxee uxaj bn uu chi. Idej uusnaa chireed naanaa taliigch bolooroi mongold chamaig odoo xvleej awaxgvi.
59.153.114.83 why dont kill him
150.129.143.35 Зарис нэг хvмvvс еертэйгее чатлаад жигтэйхэн. Ке
103.26.193.188 Avilgal,heel hahuuliar avsan,amerikdahi baishinguudaa bich hee martav daa.......ur udmaaraa ichij amidraach.
59.153.113.132 Bat-Uul bas ovoo er hun yum, shartai batsaan bol kompoot-iig ni hagalchihaad zugtaah bsan daa.
59.153.113.132 Taalagdlaa saihan bichjee
  • 2016 оны 03 сарын 11
59.153.113.132 saihan dursamj bna. mongolchuud hun muulahiig uzdeggui uur deer ni haraal ni irdeg gej uzdeg tiim l uhaantai humuus. harin heleh yum baiwal uurt ni heldeg tiim l shudarga humuus. ene hun muulahiin tuluu tursun humuus law mongol bish bh eswel eruul bish bh. bugdeeree alivaag sainaar bodoj sai uil hiiwel hugjih bolow uu
  • 2016 оны 03 сарын 10
59.153.113.132 Uuroo uurteigoo bicheed bgaa yum haashaa yum Hehe. Bat-Uul guia uuroo yu kkk
  • 2016 оны 03 сарын 10
59.153.113.132 Helsen ugendee hursenees gadna, kompot idehin tuluu Bayartai saindaj, gert n oroogui, unuuh batsaanuudruugaa guij garchee.
  • 2016 оны 03 сарын 10
59.153.113.132 Yg tegeed bodood bj blaa. Helsendee hursnees gadna kompot idehin tulu bayartai saindaj gert n oroogui, nuguu batsaanuudruugaa guigeed garchee.
  • 2016 оны 03 сарын 10
95.188.218.34 Nanchildaangui nair bdggui gej buriad ug bdg anirlaj amjaagui bkhdaa nanchildsan bna kkk
5.136.180.199 МОНГОЛЫН БАЯЛАГИЙГ ЯАЖ ГАДНЫХАНД ЗАРСАНАА ҮХЭХ ӨДРӨӨ БИЧНЭ БИЗ.
5.136.180.199 Монголын БАЯЛАГИЙГ харийнханд яаж зарсанаа үхэх өдрөө бичнэ биз мартваа.
5.136.180.199 Ок
  • 2016 оны 03 сарын 10
202.9.41.187 Ter chigeeree gahai shigee bgad uls tur lu oroogui bol batuul gudamjinda arhia uugaad yawjiisan bol mongol oron arai dr bh bsn bh daa
103.57.93.164 Yostoi huurhun tuuh um nulimsaa gartal ineelee
150.129.142.125 goy bichsen bna urgeljluulen oruulaarai bayarlalaa
211.36.142.8 Hezee ch uhaant ard tumend sainaar helegdehgui uheheesee omno yadaj nuglee naminchlaarai
211.36.142.8 Хүний амьдралыг шүүх дүгнэх эрх хэнд ч байхгүй шүү...
  • 2016 оны 03 сарын 10
150.129.140.181 Ямар хөөрхөн түүх вэ,элэг хөших шахлаа. Баяр аргагүй сэтгүүлч юм байна.Үүнийг уншиж байхад улс төрийн тогоонд худал үнэн нь мэдэгдэхгүй бантан хутгаж, уур цухал хүргэсэн үйдлүүд нь бус энгийн 2 пацааны бүстэй хүүхдүүдэд сургамжтай, хөгжилтэй агшинд л автах шиг болсон минь үнэн.
150.129.140.181 санал нийлж байна шүү
  • 2016 оны 03 сарын 10
150.129.142.232 Оюу толгойг Рио-той нийлж хэрхэн хулгайлсанаа бас бичээрэй. Энэ нүгэлийг чинь чиний болон үр хүүхдүүдийн чинь амиар төлөхөд багадна. Танайхан үеийн үед төлөөсийг нь төлөх болно...
150.129.142.232 Таны хариулт ...huurhun dursamj, bat uul er hun bjee.
  • 2016 оны 03 сарын 12
150.129.142.232 Таны хариулт ...Baga nadand baidag l neg tohioldol. Uund ur huuhduuded ulger duurial bolokh yum alga.
  • 2016 оны 03 сарын 11
150.129.142.232 Таны хариулт ...gants hun l uzen udsan buhniig bichsen baih um.haanaas iim ih uzen yadalt gardag bnaa
  • 2016 оны 03 сарын 10
150.129.142.232 Таны хариулт ...1 ХҮҮХДЭД Ч БОЛОВ ХАНДИВ ӨГӨХГҮЙ ЮМАА АМЬД ҮХДЭЛ
  • 2016 оны 03 сарын 10
150.129.142.232 Таны хариулт ...их мөнгөтэй хүн өртөг өндөртэй өвчин тусдаг ХҮН ОРЛОГЫНХОО ХЭРЭЭР ӨВДДӨГ
  • 2016 оны 03 сарын 10
150.129.142.232 Таны хариулт ...Баяр зүтгүүлж гэрээг батлаагүй бол Монголчууд их л хүнд байх байлаа. Оюу толгой эхэлснээс хойш монголд маш их мөнгө орж ирсэн. Энэ бол хөгжилд хүрэх нэг том алхам болсон.
  • 2016 оны 03 сарын 10
150.129.142.232 Таны хариулт ...BAYR AXAA ODOO IR DEE . MONGO NI DUUSAAGYI BNUU. . .
  • 2016 оны 03 сарын 10
150.129.142.232 Таны хариулт dursamj amidral 2 chini hurdan duusag
  • 2016 оны 03 сарын 10
150.129.142.232 Хуцалгүй төрөөс улсаас хуссан хөрөнгөө эргүүлэн өгөөч лалараа
  • 2016 оны 03 сарын 10
150.129.142.232 Таны хариулт ...төрийн толгойд байгаа энэ бүх хулгайчдаас арай эрийн жудагтай нь Санжийн Баяр юм шүү.
  • 2016 оны 03 сарын 10
150.129.142.232 Таны хариулт ...goe niitlel bna
  • 2016 оны 03 сарын 10
150.129.142.232 Таны хариулт ...mash saihan gegeeleg ,sugamjtai tuuh bna,uurtuu ch ter uruul d ch ter shudarga,er hun shig zagnajee.kkk,yamar ch baisn Bat uul helsendee hurche,herev kompotig n gert n orood tsug ideltsen bol...hugiin amitan boloh bailaa,ner hugarahaar yas hugar gej ene shu de
  • 2016 оны 03 сарын 10
150.129.142.232 Баяраа, АНУ-д авсан байрнуудынхаа талаар тайлбар өгөөч, чамайг үнэлж хүндэтгэдэг хүний хувьд
  • 2016 оны 03 сарын 10
150.129.142.232 Таны хариулт .. yamar muuhai humuus ve. Huniig ingej haraaj bdag. Hunii amidraliin nariin tuuhiig hajuud ni baij harj bsan met handah yum da. Ene huniig shuuh erh ta buhend bga bolov uu. Ingej dursamj nomoo bichsen ni yu ni goy l yum bna. Bid ch bas oorsdiin dursamjaa ingej bichij ur huuheddee uldeevel sonirholtoi l bolov uu.
  • 2016 оны 03 сарын 10
150.129.142.232 Таны хариулт ...ИЧЭЭЧ ЭЭ. Энийгээ бас ”дурсамж” гэчиж ээ!
  • 2016 оны 03 сарын 10
150.129.142.232 Таны хsaihan bichsen bna.ариулт ...
  • 2016 оны 03 сарын 10
150.129.142.232 KkkТаны хариулт ...
  • 2016 оны 03 сарын 10
150.129.142.232 Xantlaa idcheed xvnii gazar ochij jargaj xewtcheed vxex n doxood irТаны хариулт ...
  • 2016 оны 03 сарын 10
150.129.142.232 Sain bichsen, surgamjtai siakhna niitlel baina
  • 2016 оны 03 сарын 09
150.129.142.232 Temee geheer ymaa gedeg shig mun ch teneg humuus end comment bichih ym daa. Zugeer ch neg saihan dursamj unshchihgui eliirch balairaad Oyu tolgoi molgoi bolood yvchih n. Ym unshaad oilgodoggui ym bol uhsenee hiij saitad ordog n.
  • 2016 оны 03 сарын 09
150.129.142.232 yag zuib ouyu tolgoig yamar vakziin khiilgej ku;gailsanaa bicheerei
  • 2016 оны 03 сарын 09
150.129.142.232 Таны хариулт ...pinshuu uyangad tarhia ugaalgasan debiluud yamar hovor tursun mongol gedgiig harah nud oilgoh uhaan ta nart baihgui.
  • 2016 оны 03 сарын 09
150.129.142.232 Iimerhuu hudlaa zohiol bichij amitan hun uyaraah gej baigaa sanaarai yumaa daa huurhii, chaavaas..chamaig humuus meddeg bolson doo odoo.
  • 2016 оны 03 сарын 09
150.129.142.232 Тийм зүү үйлийн үрээ заавал эдлээрэй
  • 2016 оны 03 сарын 09

С.Баяр

Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд (2007.11.22 – 2009.10.29), улс төрч, дипломатч Санжийн Баяр. Москвагийн их сургуулийг хуульч мэргэжлээр 1978 онд төгсөж, Улаанбаатар хотын АДХГЗ-нд мэргэжилтэн, 1979-1983 онд Зэвсэгт хүчний жанжин штабын IV газарт офицер, 1983-1988 онд МОНЦАМЭ агентлагийн "Новости Монголии" сонин, Гадаад мэдээний ерөнхий редакци, "Монгол пресс" агентлагт редактор, ерөнхий редактор, 1988-1990 онд МРТУХ-д сэтгүүлч бөгөөд "Залуучууд" нэвтрүүлгийн хамтран хөтлөгч, 1990-1992 онд БНМАУ-ын Бага хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, 1992-1997 онд Төр, нийгэм судлалын Академид багш, АНУ-ын Вашингтоны их сургуульд судлаач, Монгол Улсын Батлан Хамгаалах Яамны дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнд захирал, 1997-2001 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, 2001-2005 онд Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар ажиллаж байсан.