ЭЛЧИН САЙДЫН ТОЛГОЙ

2016 оны 04 сарын 19      86      11702

Хүний нутагт удаан суух хэцүү. Наадмаар хүний нутагт байх бүр ч хэцүү. “Нарлаг сайхан нутагт минь наадмаа ид хийж, найз нөхөд маань одоо тэнд тэгж байгаа. Гэтэл би гэх амьтан энд ингээд сууж байх…” гэж бодохоос гуниг төрнө, элдвийн юм мөрөөднө. Нутагтаа нисээд очих сон, нэгнийдээ бүгд цуглах сан, наадмын ширээ тойроод ярьж удаан суух сан, баяраар төхөөрсөн хонины толгойг зөөлөн гал дээр болгох сон, урдаа тавьж байгаад сайхан жиргэлж мөлжих сөн, хуйх махыг нь алаглуулж...

ХОРИОТОЙ ХУУШУУР

2016 оны 03 сарын 29      37      2070

Намайг дөрөв таван настай байхад манайх Богд уулын Бага тэнгэрийн амны зусланд гардаг байж. Тэр нь ээжийн ажилладаг байсан Багшийн дээд сургуулийн зуслан. Надад тэр үеэс санах юм даанч бага. Хэдэн жилийн өмнө давчуухан тэр аманд очоод багадаа тоглож байсан зуслангийнхаа буурь баримжааг олох гээд бараагүй. Чухам хаана, ямар байшинд гарч, хэдүүлээ, яаж зусдаг байсныг санах юм одоо бараг алга. Хэдхэн л бүдэг бадаг зураг алс тэртээ харагдаад алга болох шиг болдог. Нэг том саглагар модны...

ӨВӨӨГ АЛУУЛСАН ХҮН

2016 оны 03 сарын 29      17      1720

Эмээдээ эрхэлсэн банди нар ямар байдаг билээ, би тийм л байв. Хичээлээ тараад орж ирүүтээ нэг их гавьяа байгуулсан, дайн дажнаас эсэн мэнд эргэж ирсэн хүн шиг л “Хөөе эмээ, өлслөө, цангалаа. Тийм юм идье, ийм юм ууя” гэнэ. Гэтэл нэг өдөр хичээл тараад иртэл эмээ намайгаа урьдын адил уруул дэвсэн угтсангүй. Эрхлэх гэтэл -Байж цаашаа гээд шууд өрөөнд минь оруулаад, хаалгыг нь хаачихлаа. Эмээ гал зуухны өрөөндөө эргээд оров. Тэнд нэг хүнтэй хэрэлдээд ч байгаа юм уу...

НУУЖ УНШСАН МОПАССАН

2016 оны 03 сарын 29      23      1783

Аав, ээж хоёр сургууль номоо хөөн хойш, урагшаа яваад гэртээ тогтоно гэж бараг үгүй. Тиймээс би эмээтэйгээ л үлдэнэ. Намайг “эмээгийн эрх хүү” гэдэг байлаа. Хүү ч юу байхав. Ач нь л даа, уг нь. Эмээ маань олон ач, зээтэй байв. Гэхдээ тэр олон дотроос намайг л илт онцлоод байдаг, үүнийг нь бүгд мэддэг, хүлээн зөвшөөрдөг байж. Хүлээн зөвшөөрөхгүй гээд ч яах билээ. Өнөр өтгөн манай том бүлийн цөм нь учраас эмээгийн үг, үйлдлийг сөрөх хүн байхгүй. Эмээгийнхээ нөмөр нөөлөг дор би гэж...

1996 ОНЫ ОСОЛ

2016 оны 03 сарын 22      412      71522

Саяхан нэгэн захиа хүлээн авлаа. АНУ-аас Патрисиа Петерсон хатагтай бичжээ. Тэрбээр уг захидалдаа “Та бид 1996 оны зун Хөвсгөл аймгийн нутагт нисдэг тэрэгний осолд орсон. Бидний 18 хүн байснаас 11 нь америк эмэгтэй, долоо нь монгол эрэгтэй. Бид бүгд бурхны авралаар амь гарснаас хойш 20 жил өнгөрчээ . Одоо энэ 18 хүний хэн нь хаана байгаа тухай мэдэх сэн. Америк хэдийнхээ сургийг би гаргаж байна. Харин монгол анд нөхдийнхөө тухай мэдэх юм алга. Та энэ тухай болон бидний хамтын аялалд...

Тэр жилийн ЦЭРГИЙН БАЯР

2016 оны 03 сарын 18      67      4588

МАА-ийн Улс төрийн газрын дарга, генерал Д.Ёндондүйчир, Улсыг батлан хамгаалах зөвлөлийн дарга, маршал Ю.Цэдэнбал нарын хамт байгаа “алдагдсан” зургийг “Өнөөдөр” сонины архиваас бид оллоо Ц эргийн баяр гэхээр тэр жилийн гуравдугаар сарын 18-ны өдөр санаанд буудаг. 1981 онд Ардын армийн 60 жилээр би ахлах дэслэгч цол авлаа. Би тэр үед Жанжин штабын IV газрын офицер нэртэй ч, нидэр дээрээ элдэв албан тоот, аман ярианы орчуулга орос хэл рүү хиймээр аяддаг...

АВИРАА

2016 оны 03 сарын 10      9      3736

А.Авирмид гэргий Г.Цогзолмаагийн хамт. 1985 он. Москва хот Үргэлжлэл. Түрүүч нь http://mongolnews.mn/1t9t   Ерөнхий сайд асан Санжийн Баяр нь манай сонины идэвхтэй нийтлэлчдийн нэг юм. Одоогоос гурван жилийн өмнө түүний бичсэн хүүхэд насны хөгжилтэй дурсамжууд манай сонинд хэвлэгдэж байсныг Та бүхэн санаж буй биз ээ. Үзэг, цаасаар түүчээлэн үргэлжилж буй, он цаг хийгээд олон сайхан тохиолын тухай өгүүлэх баялаг дурсамжаасаа “Өнөөдөр” сонины...

Интоорын компоот

2016 оны 03 сарын 09      174      28892

Баяр дарга АНУ-д охиныхоо дэргэд, эмнэлгийн хяналтад эмчлүүлж байх завсраа дурсамж, дуртгалаа цэгцэлж, бичиж буй, түүнээ ном болгон хэвлүүлэх бодолтой байгаа тухай бид уншигчдадаа мэдээлсэн. Басхүү зарим нэг хэсгээс нь манай сонинд өгөхөөр амлаж, эхний хэсгийг бид өчигдрийн дугаартаа нийтэлсэн билээ. Энэ удаа хоёр дахь дурсамжийг толилуулж байна. Түүний бага насны дурсамжийн бас нэгэн зурвасаар аялагтун.  Арав хүртлээ би “гахай” Баяр гэж...

Авираа

2016 оны 03 сарын 09      8      5397

Монгол Улсын Ерөнхий сайд асан Санжийн Баяр өөрийн амьдралын дурсамжаа бичиж эхлээд байгаа . Хүүхэд насандаа тохиолдсон хөгжилтэй явдлуудаа өгүүлсэн нийтлэлийг нь одоогоос гурван жилийн өмнө манай сонинд хэвлэж байсныг уншигчид санаж буй биз ээ. Энэ удаа дотнын анд, нэрт сэтгүүлч А.Авирмэдийнхээ тухай хэрхэн дурссаныг та бүхэнд хүргэж байна. Түүний амьдралын баялаг дурсамжийг “Өнөөдөр” сонины дараагийн дугааруудаас унших боломжтой . Санжийн БАЯР Авираа...

    С.Баяр

    Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд (2007.11.22 – 2009.10.29), улс төрч, дипломатч Санжийн Баяр. Москвагийн их сургуулийг хуульч мэргэжлээр 1978 онд төгсөж, Улаанбаатар хотын АДХГЗ-нд мэргэжилтэн,...    » Дэлгэрэнгүй