ХОЁР САЯ ТӨГРӨГӨӨР ХОШГОРУУЛЧИХ ВИЙ

2016 оны 01 сарын 22      1      1056

Иргэд Эрүүл мэндийн даатгалын шинэ хуулиас их зүйл хүлээж байгаа. Учир нь монголчууд эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн хэрнээ түүнд тохирсон тусламж, үйлчилгээний зардлаа даатгалаас гаргуулж чаддаггүй, үргэлж халаасаа тэмтэрдэг байв. Гэр бүлийн аль нэг гишүүнд нь аминд халтай өвчин тусвал тэр айл санхүүгийн дарамтад орж, цөөнгүй хэсэг нь “модоо барьдаг”. Харин энэ сарын 1-нээс даатгуулагч төвтэй Иргэний эрүүл мэндийн даатгалын шинэ хууль хэрэгжиж эхэллээ. Уг хуулийн...

Монголчууд эх орондоо хелико бактерын түргэвчилсэн оношлуур гарган авлаа

2016 оны 01 сарын 20      0      1053

АШУҮИС-ийн гарааны компани болох “Мон Эйч Пи” ходоодны салстаас хелико бактер пилорийн халдвар илрүүлэх уреазийн түргэвчилсэн оношлуур гаргаж авснаа өчигдөр олон нийтэд мэдээлэв. Өмнө нь манай улс энэ төрлийн оношлууруудыг гадаадаас өндөр үнээр импортолдог байсан бол өдгөө эх орондоо хямд өртгөөр оношилгоо хийх боломж бүрдлээ. “Мон Эйч Пи” 2014 оны зургадугаар сарын 27-нд бүтээгдэхүүнийхээ Ашигтай загварын гэрчилгээг гардаж, өнгөрсөн хугацаанд дотоодын лабораториуддаа...

“Монголын сэтгүүл зүйг залуу сэтгүүлчид авч явах цаг болсон”

2016 оны 01 сарын 18      0      773

Гуталчин хүн гутлын ул, өсгий нааж, ханзарсныг нь оёдог. Талхчин ч ялгаагүй. Гурилаа зуураад шарах шүүгээнд хийгээд л бол оо. Талхчин, гуталчин тухайн хүний хэрэгцээнд нийцүүлэн ажилладаг бол сэтгүүлчид үргэлж улс орныхоо эрх ашиг, ард түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө үзэг, дэвтрээ сугавчилдаг. Гамшиг, гал, ус, гашуун зовлонгийн алинд ч өөрийгөө үл хайхран зүтгэсээр л байдаг. Өнөөдрөөс гадна маргаашид ч санаа зовнидог, голч шударга, онцгой ажил мэргэжлийн эзэд билээ, бид. Ийм чухал,...

Токитэнкү А.ХҮЧИТБААТАР цусны хорт хавдар тусчээ

2016 оны 01 сарын 18      0      822

Японы мэргэжлийн сүмо бөхийн энэ сарын барилдаанд Токитэнкү А.Хүчитбаатар Банцүкэд жюүрёогийн зүүний ест эрэмбэлэгдээд байсан ч биеийн байдал нь тааруугаас зодоглоогүй. Түүнийг цусны хорт хавдар хэмээх хүнд өвчин туссаныг Токицүказэ ояката мэдэгдлээ. А.Хүчитбаатарын бие 2015 оны долдугаар сараас эхлэн өвдөж, аравдугаар сард эмнэлэгт үзүүлтэл ийм онош тавьсан байна. Өдгөө хавдрын эсрэг эмчилгээ хийлгэж байгаа аж. Азаар өвчин нь эхний шатандаа оношлогдсон учраас эмчилгээ үр дүнтэй...

Токитэнкү А.Хүчитбаатар цусны хорт хавдар тусаж, сумочид хандив цуглуулж эхэлжээ

2016 оны 01 сарын 17      0      1486

Японы мэргэжлийн сумо бөхийн энэ сарын барилдаанд Токитэнкү А.Хүчитбаатар Банцүкэд жюүрёогийн зүүний ест эрэмбэлэгдээд байсан ч биеийн байдал нь тааруугаас зодог тайлахад хүрсэн байна. Түүнийг цусны хорт хавдар хэмээх хүнд өвчин туссаныг Токицүказэ Ояката мэдэгдлээ. А.Хүчитбаатарын бие 2015 оны долдугаар сараас эхлэн өвдөж, есдүгээр сард эмнэлэгт үзүүлтэл ийм онош тавьсан байна. Өдгөө хавдрын эсрэг эмчилгээ хийлгэж байгаа аж. Азаар өвчин нь эхний шатандаа оношлогдсон учраас эмчилгээ үр...

Өнгөрсөн онд 1255 хүүхэд гадаадад мэндэлжээ

2016 оны 01 сарын 17      0      744

Манай улсын гурван сая дахь иргэн өнгөрсөн оны нэгдүгээр сард Өмнөговь аймагт мэндэлж, монголчууд бид улам олуулаа болов. Тэгвэл  Х.Монголжин охин 60 гаруй мянган дүү дагуулжээ. Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын мэдээгээр 2015 оны эцэст манай улсын хүн ам 3.061.600 болж, өмнөх оны мөн үеэс 65.600 хүн буюу 2.2 хувиар өсчээ. Улсын хэмжээнд нийт 82150 хүүхэд төрсний 1255 нь  гадаадад мэндэлсэн байна.

ССАЖЯ-ны барилгыг худалдаж олсон 6.7 тэрбум төгрөгөөр хүүхдийн эмнэлэг барилгүй, улсын орлого болгожээ

2016 оны 01 сарын 14      2      3324

Хэлэх ч үг олдохгүй юм. Төр, засаг нь хүртэл ядарсан иргэдийнхээ чихэнд сайхан үг шивнэн тайвшруулж байгаад араар нь атгаг санаагаа гүйцэлдүүлдэг нь хошин. Хүүхдийн эмнэлэг хүрэлцдэггүйгээс багачууд хонгилын шалан дээр хэвтэн эмчлүүлж, дөнгөж нярайлсан эхчүүд хоёр, гурваараа нэг орон дээр хүүхдээ хөхүүлж байгаад дарж алсан жишээ ч байгаа. Тэгэхэд эрх баригчид иргэдээрээ зүгээр л даажигнаад сууж байна. Энэ нь хүний ёсонд нийцэх зүйл мөн үү. Учир юу гэвэл Ч.Сайханбилэг шийдлийн Засгийн...

ЯАРМАГИЙН ТӨРӨХ ЭМНЭЛГИЙН БАРИЛГЫН АЖИЛ ГАЦЛАА

2016 оны 01 сарын 13      1      1033

Иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах хамгийн онцгой, чухал салбарын төсөв жилийн жилд л хүрэлцдэггүй. Эмнэлгүүдийнх нь тоног төхөөрөмжүүд эвдэрхий, ажилладаг хэдийнх нь эм, урвалж бодис хүрэлцдэггүйгээс ашиглаж чаддаггүй. Эм, тарианы төсөв байхгүйгээс өвчтөнүүд ар гэрээсээ “гуйлга” гуйдаг гээд эрүүл мэндийн салбарт болж бүтэх зүйл бараг байдаггүй. Харин сүүлийн хоёр жил Засгийн газар энэ салбарыг гойд анхаарч эхэлсэн гэх. Ямартай ч эмнэлгүүдийн эмийн 7.3 тэрбум...

Үхрийн шөрмөсөөр хийсэн мэс заслын утсыг алтан медалиар шагнажээ

2016 оны 01 сарын 12      0      1155

Дэлхий дахинд 2010 он хүртэл өлөнгөөр хийсэн мэс заслын утас ашиглаж байсан ч нано бүтэц, шарх үрэвсүүлэх шинж чанараас нь болоод татгалзах болсон. Тэгвэл манай монгол эрдэмтэн цэвэр байгалийн гаралтай утас бий болгосон юм. Үхрийн шөрмөсөөр хийсэн уг утас хүний биед нийлэмжтэй, эмчилгээний өндөр үр дүнтэй болохыг олон улсад таниулж чадсан байна. ШУТИС-ийн профессор С.Төгс “Мэс заслын зориулалттай шөрмөсөн утас-экологийн бүтээгдэхүүн” нэрт бүтээлээ Дэлхийн болон Монгол,...

Орон нутагт өсвөр үеийнхний эрүүл мэндийг дэмжих төв нээв

2016 оны 01 сарын 11      0      647

Өмнөговь аймгийн Ханбогд сум Өсвөр үеийн эрүүл мэндийн төвтэй болж, нээлтэд нь ЭМСС-ын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар оролцжээ. НҮБ-ын Хүн амын сангийн Залуучуудын төслийн тусламжтайгаар байгуулсан дээрх төвд өсвөр үеийнхнийг сургагч багшаар бэлтгэн, тэднээр дамжуулан үе тэнгийнхэнд нь эрүүл мэндийн боловсрол олгох зөвлөгөө, сургалт, сурталчилгаа явуулах аж. Засгийн газар хүүхэд, залуучуудын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, зорилтот бүлгийн иргэдийг онцгой...

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг...    » Дэлгэрэнгүй