ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна

2014 оны 10 сарын 20      0      1616

Улсын хэмжээнд энэ сарын 9-16-нд амбулаториор 157.863 хүн үйлчлүүлсний 7.675 нь томуу, томуу төст өвчтэй байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 0.2 хувиар их байгаа юм. Өөрөөр хэлбэл 10000 хүн тутамд 29 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оноос 2.4 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт. Томуу, томуу төст өвчин нь вирусээр үүсгэгддэг амьсгалын замын цочмог халдварт өвчин. Амьсгал, агаар дусал, ахуй хавьтлын замаар халдварлана.Иймээс томуу, томуу төст өвчнөөс хэрхэн сэргийлэх...

ХСҮТ-ийн мэс заслын хоёр өрөөг вакуумжуулах зайлшгүй шаардлагатай

2014 оны 10 сарын 20      0      2086

Эрүүл мэндийн байгууллагуудын мэс заслын эмчилгээний чанар, аюулгүй байдалд анхаарал хандуулж, хагалгаа хийхэд шаардлагатай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хангамж, өрөө тасалгааны агааржуулалт, урсгал засвар, халдваргүйтгэлтэй ЭМЯ-ныхан танилцжээ. Тэд сүүлийн нэг сарын хугацаанд харьяа эмнэлгүүд, ГССҮТ, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Халдварт өвчин болон Хавдар судлалын үндэсний төв, Ховд, Дорнод аймаг дахь БОЭТ, Говьсүмбэр, Дархан-Уул, Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын...

2015 онд “Сидней” их сургуульд монгол сувилагч нар суралцана

2014 оны 10 сарын 20      0      1683

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа Австралийн “Сидней” их сургуулийн Сувилахуйн сургуулийн Судалгаа хариуцсан захирал хатагтай Донна Вастерсыг хүлээн авч уулзжээ. Салбарын дэд сайд Ж.Амарсанаа Монгол Улсын сувилахуйн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдлыг товч танилцуулсан бол Донна Вастерс өөрийн сургуулийнхаа талаар мэдээлэл өгч, “Сидней” их сургуульд Монголоос сувилагч суралцуулах боломжтойг онцолсон байна. Харин сувилагчдынхаа хэлний мэдлэгийг нэмэгдүүлэх...

Түлэнхийн тасагт 100 мянган ам.долларын төсөл хэрэгжүүлнэ

2014 оны 10 сарын 16      0      1758

Нийслэлд амьдарч буй иргэдийн 70 гаруй хувь нь гэр хороололд амьдарч, өдөр бүр бага насны хүүхдүүд xалуун хоол, цай, гал, зуух, цахилгаан тогоонд түлэгдэн нас барах, хөгжлийн бэрхшээлтэй болох тохиолдол нэмэгдсээр. Гэтэл барилга нь ч баригдаагүй, төсөв мөнгө байхгүйгээс өвчтөнүүдэд боолтын материал, тос, эм, тариа нь ч хүрэлцдэггүй. Харин 2015 онд Түлэнхийн тасгийн өнөөгийн байдал арай өөр болно гэдэгт эмч нар итгэж сууна. Учир нь эднийх  “Эрүүл үрс гэрэлт ирээдүй” ТББ-ын...

Завхан аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

2014 оны 10 сарын 07      0      1946

Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Голомтод Завхан аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс мэргэжлийн баг ажиллаж, лабораторийн шинжилгээ болон тархвар судлалын ажил хийж байгаа гэж Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ. Эрдэнэхайрхан сумын нутгаас агнасан тарваганы мах болон бүүрэгнээс 2002, 2003, 2005, 2009-2013 онд тахал үүсгэгч илэрч байжээ. Мөн 2002, 2003, 2010 онд тарваган тахлаар хүн өвчилж байсан гэнэ. Энэ бүс...

АНУ-д энтеровирус D68-аар 538 хүн өвчилжээ

2014 оны 10 сарын 07      0      1507

Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлагын төвөөс Монгол У лсад болон д элхий дахинд бүртгэгдэж буй нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын мэдээ г гаргажээ. Манай улсын хэмжээнд албан болон албан бус сувгаар халдварт өвчин, химийн болон цацраг идэвхт бодисын хордлого, олныг хамарсан осол, гэмтэл одоогоор бүртгэгдээгүй байна. Харин энэ сарын 3-ны байдлаар АНУ-ын Алабама, Колорида, Индиана, Йова, Кансас, Нью-Иорк зэрэг 43 мужид энтеровирус D68-аар 538 хүн өвчилж, дөрөв нь нас баржээ. Мөн...

Дархлаажуулалтад шинэ вакцин нэвтрүүлэх шаардлагатай

2014 оны 10 сарын 07      0      1605

Дархлаажуулалтын хууль эрхзүйн орчин, санхүүжилтийн тогтвортой байдал сэдэвт олон улсын хэлэлцүүлэг болж байна. Тус хэлэлцүүлгийн үеэр Дархлаажуулалтын тухай хуулийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, санхүүжилтийн тогтвортой байдлыг хангах тухай засвар хууль, олон нийттэй хэрхэн хамтран ажиллах, тогтвортой байдлыг  нь хангахад Татварын ерөнхий газрынхны үүрэг оролцоо ямар байх талаар холбогдох албан тушаалтнууд илтгэл тавив. Манай улс 1940 онд цагаан цэцэг өвчнийг устгасан Азийн анхны...

Өнгөрсөн долоо хоногт 1638 хүүхэд мэндэлжээ

2014 оны 10 сарын 07      0      1694

“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн ээлжит цахим хурал Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлагын төвд боллоо. Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнгөрсөн долоо хоногт хийсэн ажлууд, эх, хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлтийг сүүлийн долоо хоногийн байдлаар танилцуулав. Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд 1638 хүүхэд мэндэлжээ. Томуу, томуу төст өвчний тухайд, улсын хэмжээнд 157.912 хүн амбулаториор үйлчлүүлсний 7094 нь томуу, томуу төст өвчтэй ба өмнөх долоо хоногоос 0.2, өнгөрсөн...

Түлэнхийн төв буцаад ГССҮТ-дөө ирлээ

2014 оны 10 сарын 03      0      1856

О.Бат-Ундрах  “Мөнгөн гүүр” эмнэлгийн захиргаанаас энэ оны наймдугаар сарын 5-нд Түлэнхийн төвд шаардлага хүргүүлж, “Аравдугаар сарын 1 гэхэд байраа суллаж өгнө үү. Цаашид бид үйл ажиллагаагаа өөрчлөх болсон” гэжээ. Үүний дагуу эмч, мэргэжилтнүүд нь Эрүүл мэндийн сайдад түрээсийн төлбөрийг нь нэмээд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх, өөр газар түрээслэх, дотоод нөөц бололцоогоо дайчлан ГССҮТ-ийн байранд оруулж өгөх гэсэн гурван нөхцөл санал болгожээ. Салбарын...

Цусны 26 салбар төвийн эрхлэгч, эмч нарыг сургаж байна

2014 оны 09 сарын 30      0      1646

“Цусны албаны үйл ажиллагаанд чанарын удирдлагын тогтолцоог сайжруулах нь” сэдэвт тав хоногийн сургалт өчигдрөөс Цус сэлбэлт судлалын үндэсний төвд эхэллээ. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хооронд байгуулсан гэрээний дагуу “Эрүүл мэндийн салбарын хөгжил, хөтөлбөр-5” төслийн хүрээнд цусны аюулгүй байдлыг сайжруулан олон улсын түвшинд хүргэх, техник тоног, төхөөрөмжийн иж бүрэн шинэчлэл хийгдэх юм. Харин энэ онд олон улсын байгууллагуудтай хамтран...

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг...    » Дэлгэрэнгүй