Зайлшгүй шаардлагатай эмийг хямд үнээр хүн амд хүргэх нь чухал

2014 оны 11 сарын 04      0      1695

Зайлшгүй шаардлагатай эмийн үнийн зохицуулалт сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг боллоо. ДЭМБ-аас “Зонхилох хүн амын эрүүл мэндийг хамгаалах, тэдний хэрэгцээнд нийцсэн, үнийн хувьд боломжийн, олдоцтой эмийг зайлшгүй шаардлагатай эм гэж хэлнэ” хэмээн тодорхойлсон байдаг. Энэ эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь хөгжиж буй орнуудын хүн амын эрүүл мэндийг сайжруулахад чухал үүрэгтэй. Тиймээс мэргэжилтнүүд эмийг хямд үнээр хүн амд хүргэх нь чухал гэдгийг онцлов. Хэлэлцүүлэгт ЭМЯ-ын Эм,...

Хийнд хордсон найман хүний зургаа нь эмнэлгээс гарчээ

2014 оны 11 сарын 04      0      1680

Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлагын төвийн мэдээгээр  Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын цэцэрлэгт 58 хүүхэд хоолондоо хордсоны 14 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тэдний нэгнийх нь бие хүнд байгаа аж. Тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн нян судлалын шинжилгээгээр хоолноос Sh.flexneri илэрсэн байна. Өдгөө Мэргэжлийн хяналтын газрын лабораторид гадаад орчны шинжилгээ хийж байна.  Мөн Төв цэвэрлэх байгууламжийн хийнд хордсон найман хүнийн хоёр нь ГССҮТ-өөс Хордлогын яаралтай...

Эмнэлгийн хог хаягдлыг устгах, боловсруулах чиглэлээр хамтарч ажиллана

2014 оны 11 сарын 04      0      1614

ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга болон холбогдох албаныхан БНХАУ-ын “Ордон” компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тус компани нь манайхтай концессийн гэрээгээр эмнэлгийн хог хаягдлыг боловсруулах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. “Ордон” компани нь БНХАУ болон гадаадын зарим оронд тоног төхөөрөмж нийлүүлэх, аюултай хог хаягдлыг устгах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Ш.Энхбат дарга дэлхийн Эрүүл хотуудын холбооны хуралд оролцож байна

2014 оны 10 сарын 30      0      2263

Хонгконг хотноо зохион байгуулж буй дэлхийн Эрүүл хотуудын холбооны VI их хуралд нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбат оролцож байна. ДЭМБ-аас зохион байгуулдаг тус хуралд тэрбээр “Монголын эрүүл хотын санаачилга” сэдвээр илтгэл тавив. Энэ үеэр ДЭМБ-ын Ази, Номхон далайн баруун эргийн бүсийн захирал Шин Ён Су-тай уулзаж, “Улаанбаатар-Эрүүл хот санаачилга” хөтөлбөр болон нийслэлийн агаарын бохирдлын талаар санал солилцжээ.  Мөн Тайваний төлөөлөгчидтэй...

Ардын эмч Н.Баасанжав ахлагчтай зүрхний мэс засалчдын бүтээлийг Төрийн шагналд тодорхойлов

2014 оны 10 сарын 29      0      3564

Эрүүл мэндийн сайдын зөвлөл хоёр асуудлаар хуралдлаа. Эхнийх нь Анагаах ухааны хүрээлэнгийн захирал, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын эмч, академич Н.Баасанжав ахлагчтай мэс засалчдын “Зүрхний титэм судас ба судсан дотуурх мэс заслын эмчилгээний арга, технологийг Монголд нэвтрүүлсэн нь” бүтээлийг хэлэлцэн, Төрийн шагналд дэвшүүлэхээр шийдвэрлэв. Тэрбээр 2054 өвчтөнд зүрхний титэм судасны бичил ба судсан дотуурх мэс засал хийж, эмчилгээний шинэ арга, технологийг эх орондоо...

Хийнд найман хүн хорджээ

2014 оны 10 сарын 29      0      2219

УСУГ-ын харьяа нийслэлийн Төв цэвэрлэх байгууламжид ноцтой осол гарч, лаг цэвэрлэж байсан найман хүн хийнд хордсон талаар ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс  мэдээллээ. Тэдний хоёр нь ГССҮТ-д ухаангүй, эмчлүүлж байгаа бол үлдсэнийг нь Хордлогын яаралтай тусламжийн төвд шилжүүлжээ.  Тодруулбал, тус байгууламжийн лагийг цэвэрлэхээр худаг руу 20 орчим настай эрэгтэй ажилчин нь орсон байна. Лагийн худаг нь таван метрийн гүнд байдаг бөгөөд залуу хийнд цохиулж, шатаар өгсөх замдаа ухаан...

Сүхбаатарчууд гурав дахь жилдээ гүйж байна

2014 оны 10 сарын 29      0      1882

Сүхбаатар аймаг “Эрүүл гэр бүлээс монголын ирээдүй” уриатай бүх нийтийн гүйлт зохион байгууллаа. Гурав дахь жилдээ болж буй эл арга хэмжээнд 75 байгууллага, аж ахуйн нэгж хамтран, давхардсан тоогоор 9000 гаруй иргэн оролцож, 2.8 сая төгрөгийн витамин, амин дэмийг оролцогчдод өгсөн байна.  Сүхбаатарчууд энэ үйл ажиллагааг зохион байгуулснаар салбар дундын хамтын ажиллагаагаа өргөжүүлж, иргэд, хамт олны хөдөлгөөний идэвх сайжирч, оролцогчдийнх нь тоо жилээс жилд нэмэгдэж...

Элэгний С вирусийн эсрэг эмэнд жил бүр 34 тэрбум төгрөг зарцуулах уу

2014 оны 10 сарын 29      1      1787

    Элэгний С вирусийн эсрэг эмэнд жил бүр 34 тэрбум төгрөг зарцуулах уу ДЭМБ элэгний С вирустэй өвчтөнүүдийг дөрвөн төрлийн аргаар эмчлэхийг заасан байдаг ба манай орны хувьд пегинтерферон, рибавирин, софосбувир эмийг хослон хэрэглэх нь үр дүнтэй гэж үздэг. Тэгвэл АНУ-ын “Geliad Science” компани нийгмийн хариуцлагаа ухамсарлан “Access” буюу “Хүртээмж” хөтөлбөрийг манай улсад хэрэгжүүлэх саналыг өнгөрсөн долдугаар сард ЭМЯ-нд тавьсан. Тэд...

Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэг Гемодиализын тасагтай боллоо

2014 оны 10 сарын 29      0      1941

Сэлэнгэ аймагт бөөрний архаг дутагдалтай, улсын болон хувийн эмнэлгийн хяналтад 13 хүн байдаг. Тэд бөөр орлуулах аппаратад орох гэж  311 км зам туулан нийслэлд ирж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авдаг. Тэгвэл эдгээр иргэн орон нутагтаа зардал чирэгдэлгүй, цаг хугацаа хэмнэн эмчлүүлэх боломжтой боллоо. Тодруулбал, Бөөрний дутагдалтай 13 хүний нэг иргэн Т.Сүлдбаатарын санаачилгаар Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэг Гемодиализын тасагтай болжээ. Аймгийн Засаг дарга, “Айвико”...

Сенегал улсад эболагийн халдварын дэгдэлт зогссоныг албан ёсоор зарлалаа

2014 оны 10 сарын 21      0      1794

Дэлхий дахинаа Гвиней, Либери, Сьерро-Леон, Нигер, Сенегал, Испани, АНУ, Конго зэрэг найман улсад эбола вирусээр 9284 хүн өвчилж, 4604 нь нас бараад байна. Сайн мэдээ нь Сенегал улсад эболагаар нэг хүн өвчилснөөс 42 хоногийн дотор өвчтөн бүртгээгүй тул ДЭМБ-аас тус улсад халдварын дэгдэлт зогссоныг албан ёсоор зарлалаа.  Одоогоор уг өвчнөөс сэргийлэх вакцин болон эмчилгээний өвөрмөц арга байхгүй. ДЭМБ-ынхны үзэж буйгаар 2015 онд энэ аюулт өвчнөөр 1.5 сая хүн хорвоог орхино гэж...

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг...    » Дэлгэрэнгүй