Орхон аймагт сүрьеэгийн тархалтыг тогтоох судалгаа явуулж байна

2014 оны 11 сарын 13      0      2353

Монгол Улсын хүн амын дундах сүрьеэгийн тархалтын түвшинг тогтоох үндэсний судалгааны нээлт Орхон аймгийн Эрдэнэ багийн “Учралтбаяр” өрхийн эрүүл мэндийн төвд боллоо. Тус аймгийн Эрдэнэ, Бүрэнбүст, Говил багуудын 15-аас дээш насны 1800 хүнийг судалгаанд хамруулахаар төлөвлөсөн бөгөөд ХӨСҮТ-ийн мэргэжлийн баг тус аймагт 14 хоног ажиллах юм байна. Эрдэнэ багт энэ сарын 5-8-нд сүрьеэгийн тархалтын судалгааг явуулж, нийт 480 хүнийг хамруулжээ. Тэдний артерийн даралт, биеийн...

Монголд үүдэл эсийн эмчилгээний шинэ арга нэвтрүүлэхээр зорьж байна

2014 оны 11 сарын 13      0      2704

Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Сайн сайхан медикал” эмнэлгийн захирал Х.Сайханбилэг, Канадын эрдэмтэн Жон Ву, “Genesis Stem Cell Regonerative Medicine” компаний захирал Жэсон Минг нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Тус багийнхан манай улсад сүүлийн үеийн өндөр технологиор гаргаж авсан үүдэл эсийн эмчилгээний шинэ арга нэвтрүүлэхээр зорьж байгаагаа танилцуулаад, ЭМЯ-наас бодлогоор дэмжихийг хүссэн юм. Н.Удвал сайд “Монгол Улсад үүдэл эсийн судалгаа, шинжилгээний...

Өсвөр үе, залууст ээлтэй клиник байгууллаа

2014 оны 11 сарын 13      0      2359

Монгол залуучуудын орон. Нийслэлд амьдарч буй иргэдийн 15 хувь нь өсвөр насныхан. Тэд Монголын баялаг, ирээдүйн манлайлагчид. Гэвч сүүлийн жилүүдэд өсвөр насныхан архи, тамхи замбараагүй хэрэглэж, үр хөндүүлж, бэлгийн замаар дамжих төрөл бүрийн халдвар тээж, аар саархан шалтгаанаас болж амиа хорлох болсон. Тиймээс Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв Швейцарийн хөгжлийн агентлаг, Люксембургийн Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр  “Залуучуудын хөгжлийн төсөл”...

БНХАУ эмнэлгийн 40 ажилтнаа эбола вирусийн дэгдэлт өндөртэй орнуудад сэлгэн ажиллуулж байна

2014 оны 11 сарын 11      0      2050

Дэлхий дахины анхаарлын төвд байгаа эбола вируст халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд манай улсын мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл БНХАУ-ын Халдварт өвчний хяналтын төвд ажиллаад иржээ. Тус төвийн ерөнхий захирлын орлогч Зижиан Фенг манай төлөөлөгчдийг хүлээн авч уулзаад эбола вирусийн халдварын талаар тус улсад авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар товч танилцуулжээ. Хятад улс уг вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, оношилгоо, эмчилгээ, хилийн...

Эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэл, ханган нийлүүлэх байгууллагуудад сургалт хийв

2014 оны 11 сарын 11      0      2334

Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, протез үйлдвэрлэх, импортлох, ханган нийлүүлэх, худалдах чиглэлээр тусгай зөвшөөрөлтэй 55 байгууллагын мэргэжилтнүүдийг сургалтад хамрууллаа. Эрүүл мэндийн байгууллагуудын тусгай зөвшөөрөл, өнөөгийн хууль эрх зүйн орчин, шалгуур үзүүлэлт, тусгай зөвшөөрөлтэй холбоотой цаг үеийн мэдээлэл өгчээ. 

Дархан-Уул аймагт “нүүдлийн рентген” машиныг ажиллуулж байна

2014 оны 11 сарын 10      0      2097

ДЭМБ, “Глобал” сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй сүрьеэгийн тандалт судалгааны нээлт Дархан-Уул аймгийн “Гос-Хот” өрхийн эрүүл мэндийн төвд боллоо. Эхний ээлжинд тус аймгийн Дархан сумын II, IV, X багийн зорилтот бүлгийн 2000 гаруй хүнийг судалгаанд хамруулсан бөгөөд ХӨСҮТ-өөс есөн хүний бүрэлдэхүүнтэй баг тус аймагт ажиллаж буй. Мөн “Нүүдлийн Рентген” машиныг ажиллуулж эхэлжээ. Энэхүү тандалт, судалгаа нь Дархан-Уул аймгийн сүрьеэгийн өвчлөлийн...

Яаралтай тусламжийн мэргэжилтнүүд чуулна

2014 оны 11 сарын 10      0      1922

Эрүүл мэндийн хөгжлийн төв, Монголын ЯТХН, ЭМЯ-ны Яаралтай тусламжийн мэргэжлийн салбар зөвлөлөөс Яаралтай тусламжийн мэргэжилтнүүдийн чуулга уулзалтыг энэ сард зохион байгуулах гэж байна. Тус чуулганаар хот, хөдөөд ажиллаж буй эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг ур чадварыг дээшлүүлэхэд чиглэж, салбарын цаашдын чиг хандлагыг тодорхойлох, тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр илтгэл тавих гэнэ. Аймаг, дүүрэг тус бүрээс яаралтай тусламж, гамшгийн асуудал хариуцсан мэргэжилтэн,...

Томуу, томуу төст өвчний дэгдэлт буурахгүй байна

2014 оны 11 сарын 10      0      1825

Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор томуугийн өвчлөл буурахгүй байгаа аж. Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 164.325 хүн амбулаториор үйлчлүүлсний 9253 нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогджээ. Тодруулбал, 10.000 хүн тутамд 35.5 тохиолдол бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 5.7 хувиар нэмэгдсэн байна. Тэгвэл нийслэлийн хэмжээнд 74100 хүн амбулаториор үйлчлүүлсний 4650 ийм өвчтэй байсан аж. Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 91.6 хувийг 15 хүртэлх насныхан эзэлж буй бол тэдний 73...

Тав хүртэлх насны 95 хүүхэд золгүй байдлаар хорвоог орхижээ

2014 оны 11 сарын 10      0      1845

Нийслэлийн Эрүүл мэндийн газрынхан энэ оны эхний есөн сарын эрүүл мэндийн статистик үзүүлэлтийг гаргажээ. Он гарсаар 0-5 хүртэлх насны 95 хүүхэд энджээ. Тэдний 48 нь осол гэмтлийн улмаас хорвоог орхисон аж. Тодруулбал, эндсэн хүүхдүүдийн 77.1 хувь нь түлэгдэж, 18.7 нь зам тээврийн ослоор, 2.1 нь хахсан, 2.08 хувь нь өндрөөс унаж нас баржээ. Иймд эцэг эхчүүд хүүхдэдээ тавих анхаарал, хараа хяналтаа сайжруулан, болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлэхийг нийслэлийн ЭМГ-аас анхааруулав.

Японд суралцсан эх барих, эмэгтэйчүүдийн эмч нар сайн ажиллаж байна гэв

2014 оны 11 сарын 04      0      1710

ЖАЙКА олон улсын байгууллагын төлөөлөгчид эсэн мэнд амаржихуйн чиглэлээр Монголоос Япон улсад суралцсан эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарт сургалтын дараах үнэлгээ өгчээ. Манай эмч нар орон нутагтаа сурсан мэдсэн зүйлээ хэрэгжүүлж, үр бүтээлтэй, сайн ажиллаж байгаа аж. Мөн Өвөрхангай аймгийн БОЭТ, ЭХЭМҮТ-ийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарт ургийн зүрхний бичлэг хэрхэн хийх, хянах, үнэлэх талаар хичээл заажээ. Тэд сургалтад ашигласан ургийн зүрхний бичлэгийн аппарат, чагнах, зөөврийн болон...

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг...    » Дэлгэрэнгүй