Хорт хавдартай таван эмэгтэй тутмын нэг нь умайн хүзүүний хавдраар нас барж байна

2014 оны 12 сарын 09      0      5064

  Олон удаа төрсөн, хөхлөг вирус буюу HPV вирусийн халдвар авсан, бэлгийн замын халдварт өвчин олон удаа туссан, бэлгийн олон хавьтагчтай эмэгтэйчүүд умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх эрсдэл өндөр. Манай улсад жилд дунджаар 400 гаруй эмэгтэй ийм эмгэг тусдаг. Үүнийг таван жилийн өмнөхтэй харьцуулахад хоёр дахин нэмэгджээ. Уг хавдар нь дөрвөн үе шаттай явагддаг. I-II шатанд нь илрүүлж чадвал мэс заслын болон бусад аргаар эмчилж болдог ч харамсалтай нь манайд 80 гаруй хувийг нь хожуу...

Нэгдүгээр эмнэлэг нойр булчирхай шилжүүлэн суулгахаар бэлтгэж байна

2014 оны 12 сарын 08      0      2893

Улсын нэгдүгээр төв эмнэлэг 2011 оноос БНСУ-ын “Асан” эмнэлэгтэй хамтран, Монголд анх удаа элэг шилжүүлэн суулгаснаас хойш өдгөө 16 хүнд амьдрал бэлэглээд буй. Хоёр эмнэлгийн удирдлагууд хамтын ажиллагааныхаа үр дүнг сайн байгаа гэж үзээд, элэг шилжүүлэн суулгахаас гадна бусад салбарт хамтарч ажиллах талаар санал солилцжээ. Манайхан “Асан” эмнэлгийнхэнтэй хамтран ажиллаж, эмчилгээнийх нь шинэ арга, технологийг эх орондоо нутагшуулж чадсан. Цаашид элэг шилжүүлэн...

ЭХЭМҮТ үр шилжүүлэн суулгадаг болж, гурван хосод шинэ хүн “бэлэглэжээ”

2014 оны 12 сарын 08      0      2822

  Манайд үргүйдлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг хувийн хоёрхон эмнэлэг бий. Тэд үр хүүхэдгүй хосуудад үрийн зулай үнэрл үүлдэг ч төлбөрөөс нь болоод тусламж авч чадахгүй хоцордог гэр бүл цөөнгүй. Тиймээс улсын эмнэлэг ийм үйлчилгээ үзүүлэх шаардлага тулгараад буй. “Өнөөдөр” сонин өмнө нь ЭХЭМҮТ үр шилжүүлэн суулгах лабораторитой болох гэж буй тухай мэдээлсэн. Тэгвэл тус төвийнхөн шаардлагатай тоног төхөөрөмжүүдээ суурилуулан, үйл ажиллагаагаа жигдрүүлжээ. Үр шилжүүлэн...

УЛААНЧУЛУУТЫН ХҮҮХДҮҮД СУРГУУЛЬТАЙ БОЛЛОО

2014 оны 12 сарын 05      0      4415

  “Зүрх бүхний төлөө” зорилтот хөт өлбөрийн шилдэг оролцогчоор гавьяат жүжигчин И.Одончимэг тодорсныг уншигчид мэдэх биз ээ. Тэрбээр “Улаанчулуутын хогийн цэг дээрх хүүхдүүдэд боловсрол олгоход дэмжлэг үзүүлэх” төсөл бичиж, “Мобиком” корпорацын санхүүжилтээр хэрэгжүүлсэн. Энэхүү төсөл нь Улаанчулуутын хогийн цэг орчим амьдардаг хүүхдүүдийг сургуультай болгон, сургалтад хамруулж, зөв хүн болгон төлөвшүүлэх зорилготой юм. Сар шахмын өмнө шавыг нь...

Хууль бусаар олборлосон 1.2 тонн үнэт чулуу хураан авчээ

2014 оны 11 сарын 19      0      2326

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт иргэд 2014 оны нэгдүгээр сараас эхлэн улаан хас чулууг түүж, байгаль орчин сүйтгэн үүний улмаас нэг хүн нас барж, хоёр хүн дарагдсан билээ. Тиймээс аймгийн Засаг даргын захирамжаар Өмнөговь аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын болон Байгаль орчны газар хамтран зургаан сарын хугацаанд хамгаалалтад гарчээ. “Энэ нь ямар ч үр дүнгүй, цаашид гар аргаар үнэт чулуу түүгчдийг барьж, хорьж, цагдаж хүчрэхгүй болсон тухайгаа МХЕГ-ын Байгаль орчин,...

Эмийн сангуудыг 16.9 сая төгрөгөөр торгожээ

2014 оны 11 сарын 19      0      2179

Улаанбаатар хотод Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүждэг эмийн сан 124 бий. Тэд Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн 28 дугаар тогтоолд заасны дагуу эмийг иргэдэд хөнгөлөлттэй үнээр олгох үүрэг хүлээдэг. Эдгээр эмийн сангуудын 116-гийнх нь үйл ажиллагаанд НМХГ-аас хяналт шалгалт хийжээ. Гэтэл Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Хаадын тун”, ЭНТО, “Эм Би Би Жэй”, “Бейсан”, Баянзүрх дүүргийн “Оригфарм”, Сүхбаатар дүүрэг дэх...

Шуурхай бүлгийн алба хаагчид олон улсын хэмжээнд бэлтгэгдэж байна

2014 оны 11 сарын 18      0      2065

ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газраас нийт бие бүрэлдэхүүн, хотын бүсийн хорих ангиудын Шуурхай бүлгийн албан хаагчдаа хээрийн нэгдсэн сургалтад харууллаа.  Шуурхай бүлгийн албан хаагчдын тусгай тактикийн ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн тус сургалтад хорих ангиудын шуурхай бүлгийн нийт 98 албан хаагч оролцжээ. Энэ удаагийн сургалтын хөтөлбөрийг олон улсын хэмжээнд мөрдөж буй ялтныг хуяглан хүргэх ажиллагаа, галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэх журам, тактик, техникийн өгөгдөхүүн,...

Айл өрхийн ус, цахилгааны тоолуурын заалтыг нэмж бичдэг байжээ

2014 оны 11 сарын 18      0      2530

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хувийн хэвшлийн орон сууцны компаниудын төлбөр тооцоонд ашиглаж буй тоолуур, хэмжих хэрэгслийн баталгаажуулалт, ашиглалт, хэмжилтэд хийсэн хяналт шалгалтын дүнг өчигдөр танилцуулав. Шалгалтад 114 аж ахуйн нэгж, 56 айл өрхийг хамруулж, ус, цахилгааны 345 ширхэг тоолуураас хэд хэдэн зөрчил илрүүлсэн байна. Тодруулбал, айл өрхийн цахилгааны төлбөрийг аж ахуйн нэгжийн тарифаар тооцон авсан, тоолуурын заалтыг нэмж бичдэг, компаниудын хэмжилзүйн дотоод хяналт...

Барилга угсрах болон цутгах ажлыг зогсоохыг шаардав

2014 оны 11 сарын 18      0      1957

Барилга угсралтын стандартын дүрмийн дагуу агаарын температур хасах руу шилжихэд бетон зуурмагийн буюу цутгалтын ажлыг бүрмөсөн зогсоох ёстой байдаг. Тиймээс НМХГ-аас хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах үүднээс Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй бетон зуурмагийн үйлдвэрүүд, барилгын компаниудад угсралт болон, зуурмаг нийлүүлэх ажлаа зогсоох шаардлагыг энэ долоо хоногт хүргүүлэхээр болжээ. Зөвлөмж мөрдөж ажиллаж буй, эсэхийг ирэх долоо хоногт шалгах аж.  

“Бие засах газар” нийгэмд хичнээн чухал болохыг олон нийтэд таниулна

2014 оны 11 сарын 18      0      2094

Маргааш “Дэлхийн ОО”-ийн өдөр тохионо. Энэ өдөр бидний амьдралын өдөр тутмын хэрэглээ боловч тэр болгон анхаараад байдаггүй “Бие засах газар” нь нийгэмд хичнээн чухал болохыг олон нийтэд таниулах өдөр юм. Үүнтэй холбоотойгоор маргааш 11.00 цагт “Дэлхийн ОО өдөр”-т зориулсан хэвлэлийн бага хурал ЭМЯ-нд болно. “Дэлхийн ОО”-ийн өдрийг Сингапурт төвтэй Дэлхийн жорлонгийн холбоо санаачлан 2001 оноос эхлэн жил бүр тэмдэглэж ирсэн. Харин манай улс...

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг...    » Дэлгэрэнгүй