ҮНЭ НЭМЭХ ҮҮ, ҮҮДЭЭ БАРИХ УУ?

2015 оны 03 сарын 05      3      3018

Та бидний иддэг талхыг үйлдвэрт бариад, түгээгч түүнийг дэлгүүрүүдэд тарааж, харин бид дэлгүүрээс худалдаж авдаг. Эрчим хүч яг ийм зарчмаар үйлдвэрлэгдэж, хэрэглэгчдэд хүрдэг. Талхны үйлдвэрүүд долларын ханш, гурилын үнийн өсөлт, ажилтнуудын цалин хөлс, НӨАТ зэрэг зардлаа бүтээгдэхүүндээ шингээн үнээ ямагт хэлбэлзүүлдгийг бид мэднэ. Харин эрчим хүчний салбар өнө эртнээс зах зээлийн зарчмаас ангид, үнэ нь чөдөртэй хэвээр үлдсэн. Тэгвэл Монгол Улсад цахилгаан, дулааныг хэрхэн үйлдвэрлэж,...

“ДЦС IV” 123 мВт-ын генератороо байнгын ажиллагаанд холболоо

2015 оны 03 сарын 04      0      1415

Төвийн эрчим хүчний хэрэглээний 70, Улаанбаатар хотын дулааны 65 хувийг дангаараа хангадаг “ДЦС IV” ТӨХК хүчин чадлаа 123 мВт-аар нэмэгдүүлж буйг өмнө нь манайх мэдээлсэн. Тус компани найман зуух, зургаан генератортойгоор цахилгаан, дулаан үйлдвэрлэдэг бөгөөд оны өмнөхөн 123 мВт-ын хүчин чадалтай нэг турбин нэмж суурилуулсан юм. Цагт 123 мВт эрчим хүч, 188 Гкал дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай уг генератораа энэ сарын 1-ний 23.35 цагт байнгын ажиллагаанд оруулжээ....

Голсон юм ГОЛД ОРОВ

2015 оны 03 сарын 03      0      2106

Манай улсад аймаг, дүүргүүдийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийг эс тооцвол бяцхан иргэдээ асарч сувилах эмнэлэг үндсэндээ байхгүй. Ханиад томуу дэгдэх үеэр эмнэлгүүд урд хормойгоо авч, хойд хормойгоо нөхөх маягаар өдий хүрсэн. Цаашид ингэж торгооно гэвэл бүтэшгүй. Тиймээс шинэчлэлийн Засгийн газар унаж, шийдлийнх төр барьж эхэлмэгцээ энэ зах зээлийг ашиглан, ард иргэдийн санаа бодлыг эргүүлж, хүүхдийн эмнэлэг л барьж байвал бусад нь хамаагүй мэтээр шоудаж, ард иргэдээс сайн үг сонсоод...

Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг ОЛОН НИЙТ НЭГДЛЭЭ

2015 оны 03 сарын 02      0      2232

...Бяцхан охины гэгээн амь Хүчирхийлэлд өртөж болзошгүй бусад хүүхдийн Харж хамгаалах, сонор сэрэмжийг ухааруулаад Холын холд одлоо доо Ээжийнхээ энгэрт эрхлэн тоглож буй үрсийг Энхрийлж хайрлаж, хамгаалахыг сануулаад Энэ биеэ үлдээн Энх амгалан болоод явлаа даа Тэнгэрт одох замыг тань гэрэлтүүлж Түмэн олон ээж, аав зул өргөнө өө үр минь Айж зоволгүй амгалан яв даа үр минь Арчаагүй биднийгээ ӨРШӨӨ ӨРШӨӨ ӨРШӨӨ... хэмээн бяцхан...

Б.ЭНХТУЯА: ЦӨМИЙН ЭМЧИЛГЭЭНҮҮД ОРХИГДОХОД ХҮРЭЭД БАЙНА

2015 оны 02 сарын 27      0      5001

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Дүрс оношилгооны төвийн Цөмийн онош зүйн тасаг нь манай улсын эрүүл мэндийн салбарт цөмийн технологийг анх нэвтрүүлж, түүгээр улсын хэмжээнд оношилгоо, эмчилгээ хийдэг ганц обьект байсаар ирсэн. Өнгөрсөн онд тус тасагт Монгол Улсын Засгийн газар, Цөмийн энергийн газар, Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн Техник хамтын ажиллагааны төслийн хүрээнд хоёр толгойт дижитал спект-гамма аппарат суурилуулснаар шинжилгээний төрөл, тоо нэмэгдэж, цөмийн...

Монголчууд 158 хүү, 165 охиноор бүл нэмлээ

2015 оны 02 сарын 24      0      2020

Цагаан сарын баярын өдрүүдэд буюу энэ сарын 18-ны 20.00 цагаас 23-ны 09.00 цаг хүртэл нийслэлийн Эрүүл мэндийн газар болон харьяа эмнэлгүүд хариуцлагатай жижүүр томилон, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа. Нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн болон дүүргүүдийн Хүүхдийн түргэн тусламжийн төвд эмч, сувилагч, автомашин нэмж, Шүд, эрүү нүүрний төв, дүүргүүдийн Нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг 10- 16 цаг хүртэл ажиллуулж, эмнэлгийн тусламж, үйлчилгээг иргэдэд түргэн...

260 орчим сая литр сүү ямар нэгэн хяналтгүй нийлүүлэгддэг

2015 оны 02 сарын 24      0      4108

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл дор зохион байгуулж буй “Сүүтэй Монгол” үндэсний аян эхэллээ. Хүн амын дундах сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой энэхүү аяныг Монголын хүнсчдийн холбоо, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн санаачилгаар ХХААЯ төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагуудтай хамтран зохион байгуулж буй юм. Монголчуудын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ 2014 онд 452.6 сая литрт хүрчээ. Үүний дөнгөж 17.5 хувийг нь л үйлдвэрийн...

Нэг ширхэг бууз 185-215 ккал илчлэг агуулдаг

2015 оны 02 сарын 17      1      6505

ЭМСЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийнхэн Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан хэрхэн зөв зохистой хооллох, архины хордлогод орохоос зайлсхийх, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх талаар иргэдэд цогц мэдээлэл өглөө. Цагаан сараар бид бууз, салат, айраг, мах гээд голдуу хүнд хоол иддэг. Тэгвэл нэг ширхэг бууз ойролцоогоор 185-215 ккал илчлэг агуулдаг юм байна. Харин нэг жижиг таваг нийслэл салат 260 ккал, 50 грамм цагаан архи 115 ккал илчлэгтэй аж. Нэг хүн өдөрт хамгийн багадаа...

О.ЦЭРЭННАДМИД: Эндээс нэг бол ялж босно, эсвэл хэвтээгээрээ явах байх

2015 оны 02 сарын 17      2      5165

“Урт нэртэй” хуулийг дагаж мөрдөх журамд нэмэлт өөрчлөлт оруулах болон Ноён уулаас алт олборлохыг эсэргүүцсэн иргэд “Ноён уулаа аваръя” хөдөлгөөн өрнүүлэн, нойтон өлсгөлөн зарлаад байгаа билээ. Өчигдөр Засгийн газрын ордны баруун талд буюу Хэлмэгдэгсдийн хөшөөний урд биднийг очиход найман хүн аяны хөнжил нөмрөөд гэрийн эсгийгээр хөлөө хучин хэвтэж байв. Ноён уулаа ухаж төнхүүлэхгүй гэсэн иргэд хөдөлгөөнд нэгдэн, гарын үсэг зурцгааж байв. Одоогоор 130 гаруй...

МОНГОЛД HDPE СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАСАН УНДНЫ УСНЫ ХУВАНЦАР САВ ҮЙЛДВЭРЛЭЖ ЭХЭЛЛЭЭ

2015 оны 02 сарын 13      2      6927

Бид өнгөрсөн сард монголчууд химийн бодис, тос агуулах зориулалттай хуванцар саванд ундныхаа ус, тараг, айраг, сүү зэрэг хүнсний бүтээгдэхүүн хадгалж, зөөж буйг, энэ нь хүний эрүүл мэндэд хэрхэн сөрөг нөлөөтэйг “Хөх сав устгах “дайн эхэллээ” нийтлэлээрээ хөндсөн билээ. 1960-аад оноос Монголд арьс шир боловсруулах болон аж үйлдвэрт химийн хорт бодис ашиглаж эхэлснээс хойш монголчууд савыг нь хүнсний бүтээгдэхүүн хадгалах, зөөх зориулалтаар хэрэглэж гаршсан. 2000 оноос хойш...

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг...    » Дэлгэрэнгүй